Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ву Чянь Австралийн олон улсын усан замд явуулсан Хятадын тэнгисийн цэргийн сургуулилалттай холбоотой гомдлыг "дэвэргэсэн, хэрэггүй, бодит байдалтай нийцэхгүй" гэж мэдэгдлээ.
Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлес бямба гарагт мэдэгдэхдээ, Хятад улс сургуулилалтын талаар хангалттай мэдээлэл өгөөгүй тул нислэгүүдийг чиглэл өөрчлөхөд хүргэсэн гэж шүүмжилсэн юм.
Харин Ву Чянь Хятадын Батлан хамгаалах яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ, "Хятад улс олон удаа аюулгүй байдлын анхааруулга өгсөн бөгөөд сургуулилалт олон улсын хуулийг зөрчөөгүй, нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөөгүй" гэж онцлов.
Тэрээр “Австрали үүнийг бүрэн мэдсээр байж, Хятадыг үндэслэлгүйгээр буруутгаж, зориудаар дэвэргэж байна. Бид гүнээ гайхаж, эрс эсэргүүцэж байна” гэжээ.
Шинэ Зеландын засгийн газар мөн бямба гарагт Хятадын тэнгисийн цэргийн сургуулилалтыг ажиглаж, Хятадын усан флотыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters