2025 оны FIBA Asia Cup буюу Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн энэ оны наймдугаар сарын 5-17-нд Саудын Арабт зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан тэмцээнд оролцох багуудыг сонгон шалгаруулах урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүллээ.
Манай улсын эрэгтэй шигшээ баг C хэсэгт Япон, БНХАУ, Гуамын багуудтай багтан өрсөлдсөн. Монголын баг Гуамын шигшээг 74:63 онооны харьцаатай хожсон бол хэсгийн сүүлийн тоглолтоо Японы багтай хийж, 79:89 онооны зөрүүтэй хожигдлоо.
Хэсгийн тоглолтын үр дүн
Монголын баг нэг хожиж, таван удаа хожигдсоноор -97 бөмбөгний зөрүүтэйгээр тэмцээнээ дуусгав.
Японтой хийсэн тоглолтын хувьд А.Энхбаясгалан дөрөвдүгээр үеийн 04:01 минутад хоёр оноо авч, Монголын шигшээг 79:78-аар тэргүүлсэн ч сүүлийн дөрвөн минутад Японы баг 11 оноо нэмж авч, ялалт байгуулсан байна.
Шигшээ тэмцээнд шалгарах боломж
БНХАУ-ын шигшээ баг Гуамыг 24 онооны зөрүүтэй хожсон бол манай баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нэмэлт эрхийн төлөө дахин өрсөлдөх байв. Гэвч БНХАУ Гуамын шигшээг найман онооны зөрүүтэй ялснаар Монголын багийн цааш өрсөлдөх боломж бүрэн хаагдсан байна.
Үүний үр дүнд Гуамын шигшээ баг -82 бөмбөгний зөрүүтэйгээр хэсэгтээ хоёрдугаар байрт орж, урьдчилсан шатны хоёрдугаар нугалаанд шалгарсан.