x

АТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайн төлбөртэй зогсоолын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулахтай холбоотой дүрэм, журамд хяналт хийж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай талаар Зөвлөмж хүргүүллээ.

АТГ-ын мэдээлснээр, одоогийн мөрдөж буй "Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам" нь НИТХ-аас батлагдсан байдаг. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/840 дугаар захирамжаар "Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам" батлагдсан нь давхардсан зохицуулалт үүсгэж, хуульд нийцэхгүй байдал бий болгожээ.

АТГ-аас эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, хуульд нийцүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахыг зөвлөсөн байна:

  • Журмын зүйл, заалтуудыг Авто замын тухай хууль, Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуультай нийцүүлэх
  • Төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой байдлаар журамлах
  • Шинэ журмыг хуулийн хүрээнд шинэчлэн баталж, хуучирсан зохицуулалтыг хүчингүй болгох
  • Хяналт тавих чиг үүргийн давхардлыг арилгах
  • Үйлчилгээний төлбөрийг эдийн засгийн үзүүлэлт, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоох
  • Төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг хариуцах аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх

АТГ-аас энэхүү зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбайн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг иргэдэд илүү ойлгомжтой, шударга зохицуулалттай болгох шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хубилай хааны үеийн хүрэл толийг хилээр гаргахыг завджээ 4 цаг 51 мин “Оюутан цэрэг” хөтөлбөрийн журам шинэчлэгдэв 4 цаг 53 мин Монгол, Японы худалдаа, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр УИХ-ын гишүүд Токио хотод ажиллав 4 цаг 55 мин Авлигатай тэмцэх газар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Зөвлөмж хүргүүлэв 4 цаг 56 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо хуралдав 4 цаг 58 мин Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо 4 цаг 58 мин УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа 5 цаг 1 мин Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатгалын шимтгэл өөрчлөгдөв 5 цаг 3 мин Монголын чөлөөт бөхийн холбоо Лос-Анжелес 2028 олимпын циклийн шигшээ багийг бүрдүүллээ 5 цаг 10 мин Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход бэлэн 5 цаг 12 мин Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 тэрбум ам.долларын борлуулалт бэлэн байна 6 цаг 45 мин Цагаан сараар цаг агаар ямар байх вэ? 6 цаг 55 мин Мөсөнд авиралтын дэлхийн цомоос монголчууд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэв 7 цаг 4 мин Германы хувьцааны фьючерс, евро өсөлттэй гарч, Мерцийн ялалт зах зээлд эерэг нөлөө үзүүлэв 8 цаг 25 мин Хятад, Австралийн цэргийн сургуулилалтын талаар маргаан үүсэв 8 цаг 27 мин Илон Маскийн АНУ-ын засгийн газрын ажилтнуудад илгээсэн имэйл төөрөгдөл үүсгэв 8 цаг 30 мин Уоррен Баффетийн жил тутмын захидал: АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр татвар төлөлт ба санхүүгийн сэрэмжлүүлэг 8 цаг 32 мин Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ба АНУ-тай харилцах асуудал 8 цаг 35 мин Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Ази тивийн АШТ-д оролцох эрх авч чадсангүй 8 цаг 38 мин АТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайн төлбөртэй зогсоолын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зөвлөмж хүргүүлэв 8 цаг 40 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэ... Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв БНСУ тактикийн шинэ баллистик пуужинг зэвсэглэлдээ хүлээн ав...
Top