АТГ-аас мэдээлснээр Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг цаашид яллагдагчаар татаж цагдан хорих шаардлагатай гэж үзсэн байна.
Шүүхээс энэ тухай "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Ариунсан Б.Бямбасайхан нарыг тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорьсон болно" гэлээ.