Авлигатай тэмцэх газраас Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюутолгой төсөлтэй холбоотойгоор өчигдрөөс сэжигтнээр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаараа мэдээллээ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс Дубайн гэрээтэй холбоотойгоор байцаалт авахаар болсон байна.
Тодруулбал, Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрхзүйн баримт бичгүүдийг батлах үед эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэж буй учир ийнхүү сэжигтнээр дуудаад байгаа аж.
Мөн Жаст компанийн Өмнөд африкийн бүгд найрамдах улсын Стандарт банкнаас авсан зээлийг батлан даахаар гарын үсэг зурсан хэрэгтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Амарбатыг сэжигтнээр баривчлан шалгаж байгаа аж.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс Дубайн гэрээтэй холбоотойгоор байцаалт авахаар болсон бөгөөд гадаадад байгаа учир прокурорын дуудах хүсэлтийг хүргүүлжээ. Түүнийг эх орондоо ирсэн үед нь байцаалт авна гэдгийг АТГ-аас мэдээллээ.