x

Айлчлалын үр дүнд жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрч, үнээний хамтарсан ферм байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр болов

Бүгд Найрамдах Беларусь Улс(БНБУ)-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүн болон холбогдох албаны хүмүүс харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

Энэхүү айлчлалын үр дүн, баримт бичгүүдийн ач холбогдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт А.Г.Лукашенко танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Таны энэхүү айлчлал нь БНБУ-ын төрийн тэргүүний анхны түүхэн айлчлал бөгөөд хоёр улсын ард түмний халуун дотно найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байна. 

Монгол, Беларусь улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон ч манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний нөхөрлөл нь түүнээс илүү баялаг түүхтэй юм. 

Беларусь мэргэжилтнүүд манай улсын 20 дугаар зууны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцон үйлдвэр завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд барьж, Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот суурин газрыг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг энэхүү айлчлалын үеэр онцлон тэмдэглэхэд таатай байна. 

БНБУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 1991 онд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг нь Монгол Улс байсан бөгөөд энэхүү түүхэн чухал цаг үед бид Беларусийн ард түмэнтэй хамт байснаа эргэн дурсахад таатай сайхан байна.

Энэхүү төрийн айлчлалын үеэр Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааны олон ололт амжилтыг бататган бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд чиглэсэн хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай, хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар бид ярилцаж, санал бодлоо солилцлоо. Яриа хэлэлцээний үр дүнд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ"-нд төрийн тэргүүн нар гарын үсэг зурлаа.

Мөн

  • Монгол, Беларусийн хоорондын хамтын ажиллагааны 2024-2026 оны замын зураглал,
  • Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах замын зураглал,
  • Боловсролын баримт бичиг, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,
  • Жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх, солилцох тухай баримт бичигт болон хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн угсралт үйлчилгээний үйлдвэрлэл, засвар үйлчилгээний хамтарсан төв байгуулах, үнээний хамтарсан ферм байгуулах, шилмэл үйлдрийн үхрийн генийн нөөцийг сайжруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо" хэмээв.

Үүний зэрэгцээ Беларусийн эрдэмтдийг манай улсад археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцуулахаар болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 10 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 13 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 19 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 23 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 27 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 32 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 41 мин Дэлхийн шинэ дэг 1 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 7 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top