x

Швэйцар улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэв

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны тавдугаар сарын 23-ны өдөр Берн хотноо боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Швейцарын Холбооны Улсын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, их дээд сургууль, Монголд элэгтэй швейцар иргэд, гадаад улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын төлөөлөл, эдгээр байгууллагад ажиллаж буй монгол иргэд, Швейцарт үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоо, нийгэмлэгийн төлөөлөл зэрэг 200 орчим зочин, төлөөлөгч оролцов.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Тогтвортой хөгжил, баялгийн газрын дарга Александра Бауманн нар үг хэлэв.

Талууд хэлсэн үгэндээ, Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд манай хоёр улс улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ ардчилал, хүний эрх, энх тайван, тогтвортой байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө мөн ажиллаж ирснийг онцлов. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, ач холбогдлыг үнэлж, энэхүү ололт амжилтаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ мөн илэрхийлсэн.

Арга хэмжээний үеэр Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан тусгайлан гаргасан “Монгол-Швейцар 60 жил” шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагаа болов. Хоёр улсын үзэсгэлэнт байгаль, үндэсний бэлгэдэл бэр цэцэг, цагаан уул цэцэг, Монгол Алтайн нурууны ноён оргил “Хүйтэн”, Альпийн нурууны Маттерхорн уул, монгол цуур хөгжимчин, швейцар бүрээч, Алтайн аргаль, Альпийн янгирыг дүрслэн зохиомжилсон дурсгалын маркийн дээжийг Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочдын төлөөлөлд гардуулан өгөв.

Монголын язгуур болон сонгодог урлагийн үзүүлбэрийг Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ, “Mongolian step” уран бүтээлийн нэгдэл толилуулж, монголын соёл, өв уламжлал, бэлгэдэл, зан заншлыг харуулсан “Монгол булан”-г Элчин сайдын яам, “МИАТ” ХХК, “Содоо кашемир” ХХК, Монголын Үндэсний бөхийн Европ дахь салбар хороо хамтран бэлтгэж, зочид төлөөлөгчдөд танилцуулав гэж Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 1 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 4 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 10 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 14 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 18 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 23 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 32 мин Дэлхийн шинэ дэг 51 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 58 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top