Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаан бямба гаригт болж, намын хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгожээ. Д.Сумъяабазар МАН-ын хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн байна. Хотын дарга асан Д.Сумъяабазар удахгүй болох УИХ-ын сонгуульд өмнө нэр дэвшиж сонгогдсон хуучин тойрогтоо нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байгаа.
Харин хотын дарга Х.Нямбаатар "УИХ-ын сонгууль дөхөж буй хариуцлагатай цаг үед миний бие нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдлоо. Үүргээ ухамсарлаж, хичээнгүйлэн ажиллах болно" гэсэн байна.
99 жилийн түүхтэй нийслэлийн МАН-ын хороо 74,000 гишүүнтэй юм байна.