x

У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллалаа.

Тус газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10,600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021, 2022 онд гадаадын орнуудаас 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг улсын орлого болгосон байна. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьчлал, олны дунд “Дубайн гэрээ”, ”Нүүрсний”, “Ногоон автобусны” гэгдсэн, их наядаар тоологдох хохиролтой хэргүүдийг хууль сахиулах бусад байгууллагатай хамтран шийдвэрлэснийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцууллаа.

Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалган 1.6 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулж, тус банкны 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иений өр цаг хугацаандаа төлөгдөх нөхцөл бүрдүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэв.

Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад улс руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа.

Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, өөрсдөө бусдад худалдагдахын эсрэг байхыг онцгойлон захилаа.

Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд тохирох ял шийтгэлийг оногдуулж байх нь шударга ёсны зарчим гэж үздэгээ хэлэв.

Хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдлэн, шударгаар ажиллаж буй комиссаруудыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Олон улсын шинжээчдийн баг Авлигатай тэмцэх газрын ажил, ялангуяа хөрөнгө буцаах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бусад улс оронд туршлага болохуйц жишиг болж байгааг үнэлсэн байна.

Авлигатай тэмцэх газар цаашид шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгох, хууль засагладаг зарчмыг хэвшүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц үйл ажиллагаатай байгууллага болох зорилт тавьжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    ярьсанаа ажил хэрэг болгодог бол сайн л байна!
    2024 оны 05 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 12 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 15 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 16 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 17 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 17 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 18 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 19 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 20 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 47 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 50 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 3 цаг 3 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 3 цаг 6 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 12 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 16 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 20 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 25 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 34 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 4 цаг 0 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top