x

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

-Энэхүү конвенцыг хэлэлцэн батлан нь зүйтэй. Тодорхой албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдээд эсвэл хэрэг үүсээд эхэлмэгц өвчтэй гэдэг ч юм уу ямар нэгэн шалтгаанаар гадаад улс руу оргон зайлдаг. Мөн Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүн хилийн чанадад байгаа тухай мэдээлэл ч гарах болсон. Тухайн улстай нь Монгол Улс харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй учраас мөрдөн шалгах, шүүхийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаад байна.

Энэ конвенц батлагдсанаар бид Европын холбооны 48, бүсийн бус 5, нийт 53 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, яллагдагчийг дуудан ирүүлэх зэрэг бүх процесс нээлттэй болох уу?

Хоёрдугаарт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар гадаад улсад байгаа гэсэн. Тэднийг Шувуу ажиллагааны хүрээнд авчрах боломжгүй байгаад байна. Оргон зайлсан этгээдүүдийг авчрах Шувуу ажиллагааны үр дүн хэр байгаа вэ.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр: 

-Шувуу ажиллагаа амжилттай явж байгаа. Эрэн сурвалжилж байсан, гадагшаа оргон зайлсан нөхдийн 70-75 хувийг авчирсан. Хамгийн сүүлд гэхэд захиалгаар бусдын амь насанд халдсан хэргийг шалгаж байх явцад оргон зайлсан этгээдийг олж авчирсан.

Сая Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг эрэн сурвалжилж байгаа гэлээ. Надад тийм мэдээлэл алга. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай андуурсан байх. Н.Золжаргал Австри улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан асуудал хоёр талын хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн асуудал бий.

Ч.Сайханбилэгийн тухайд манай улс АНУ-тай эрүүгийн эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байхгүй. Дипломат шугамаар энэ асуудлыг хууль хяналтын байгууллагын түвшинд байнга тавьж байгаа. Ч.Сайханбилэгийн хаана байгаа бид мэднэ. Ч.Сайханбилэг бийлэгжүү байгаа. Монголоос мөнгө орж гарч, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

-Шувуу ажиллагааны хүрээнд авлигын гэмт хэрэгт шалгагдаж байсан хэдэн хүнийг буцаан авчирч, хэр хэмжээний хөрөнгийг оффшороос татсан бэ.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр: 

-Шувуу ажиллагаа эхэлж байх үед интерполын улаан булант зард 22, хөх булант зард 70, нийт 92 этгээд эрэн сурвалжлагдаж байсан.

2024 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар интерполын улаан булант зараас 5, хөх булант зараас 52 хүн, нийт 57 иргэнийг олж тогтоосон байна. Мөрдөн шалгах байгууллагаас олж тогтоосон 13, сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14 иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, 4 иргэний хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 17 цаг 28 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 18 цаг 31 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 3 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 20 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top