x

Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхгүй

УИХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гаригт болно. Одоогоор улс төрийн 23 нам, хоёр эвсэл энэ удаагийн сонгуульд оролцохоор СЕХ-нд бүртгүүлээд байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ ирэх зургаадугаар сарын 10-нд нийтэд зарлана.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдрийг дуустал аливаа этгээд /улстөрийн нам, эвсэл болон нэр дэвшигчид/ сонгогчдын санал татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Үүнд:

  • Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх
  • Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх
  • Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах
  • Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх
  • Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах
  • Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх
  • Тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлахыг хориглоно.

Мөн улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй байхаар хуульчилсан. 

СЕХ 2024 оны ээлжит сонгуулийг хуулийн дагуу, нээлттэй ил тод, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авч дээрх төрлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг шуурхай шийдвэрлэх асуудлаар бүх шатны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаа мэдэгджээ.

Дээрх зөрчил гаргасан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.7, 75.2-т зааснаар СЕХ нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчийг бүртгэсний дараа зөрчил гарсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 30 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 33 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 33 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 34 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 35 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 36 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 37 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 38 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 3 цаг 4 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 3 цаг 8 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 3 цаг 21 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 3 цаг 24 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 30 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 34 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 38 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 43 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 52 мин Дэлхийн шинэ дэг 4 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 4 цаг 18 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Дэлхийн шинэ дэг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top