x

Б.Жавхлан: Хуримтлалын санд төвлөрөх 500 тэрбумаар 10.000 айлд ипотекийн зээл олгоно

Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-“Сүүлийн 20-иод жилийн түүхэнд Монголын ард түмэн баялагтаа эзэн болох цаг мөч анх удаа тохиож байна. УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Үндэсний баялгийн сан гурван сангаас бүрдэнэ.

Ирээдүйн өв сан нь Норвегийн сантай ижил концепцтой. Ирээдүй хойч үедээ зориулж хөрөнгөө хадгална.

Хуримтлалын сан нь Сингапурын хөгжлийн концепцтой төстэй, ирээдүйд биш өнөөгийн цаг үедээ зарцуулна. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн гурван чиглэлд зарцуулна.

Хөгжлийн сан нь ирээдүйд хийх хөрөнгө оруулалт буюу дунд хугацааны томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Төсөв ашигтай гарах үед Тогтворжуулалтын сангийн 50 хувийг үүнд төвлөрүүлнэ.

Өнөөдрийн тогтоолоор Хуримтлалын сан дээр онцлог зохицуулалт хийлээ. 2023 онд хэмжээнд, төрийн өмчийн уул уурхайн компаниудын 34 хувьд ноогдох ашиг буюу 500 тэрбум төгрөг хүртэлх төгрөгийг уг санд харимтлуулж, тэр даруйд орон сууцны хөтөлбөрийг эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээ боллоо.

2021-2022 онуудад 750 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байсан. Энэ нь хамгийн өндөр дүн байсан. Харин энэ жил 500 тэрбум хүртэлх төгрөгийг Хуримтлалын сангаас, харин эргэн төлөлтөөс болон банкнуудын эх үүсвэрээс нийт 1.2 их наядын эх үүсвэр бүрдэнэ. Энэ бол өмнө нь хэзээ ч хуримтлагдаж байгаагүй ипотекийн зээлийн эх үүсвэр.

Жилд 5-6 мянган ипотекийн зээл гардаг. Өнөөдрийн байдлаар 17 мянган иргэний хүсэлт банкнууд дээр ирсэн судлагдаж байна. Дээрх эх үүсвэрээр энэхүү 17 мянган иргэнээс, банкны шаардлагыг хангаж хүсэлтээ өгсөн 10 мянгынх нь зээлийг санхүүжүүлэх боломжтой.

Мөн Хуримтлалын сангийн данс нээгдсэн байгаа. Ирэх даваа гаригаас эхлэн Монголбанк өөрөө удирдаж, хуваарилалтыг хийнэ” гэв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-“Урьд өмнө ипотекийн зээлийн эх үүсвэр хангалттай биш учраас зээлийг квотоор олгож байсан. Харин Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг ийн нэмэгдэж байна. Ирэх долоо хоногоос иргэн бүрд Хуримтлалын нэгдсэн сангийн данс нээгдэх боломж бий боллоо. E-Mongolia дээр цэс нэмэх үүрэг чиглэл өгсөн. Үүгээр иргэд өөрийн нэр дээрх хуримтлалын нэгдсэн сангийн дансанд нь бэлэн бусаар зарцуулагдах мөнгө ил харагддаг болно.

Хуримтлалын санд энэ жил төвлөрүүлж буй эх үүсвэр голчилж “Эрдэнэс Монгол” нэгдлээс ирнэ.

  • ЭТТ ХК 200 тэрбум
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 273 тэрбум
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр 14 тэрбум
  • Монголросцветмет 8.6 тэрбум
  • Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр 3.5 тэрбум
  • “Эрдэнэс Оюу толгой” 356 сая төгрөг тус тус төвлөрүүлүж байна.

Цаашид жил ирэх бүр Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх хөрөнгө тогтмол өсөх төсөөлөлтэй байна” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ саяхан Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ саяхан Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 2 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 2 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 3 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 4 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 5 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 32 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 35 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 48 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 51 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 2 цаг 57 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 1 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 5 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 10 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 19 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 45 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top