x

З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна

Улс төрийн намууд өчигдөр СЕХ-нд сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Энэ үеэр АН-ын зүгээс "Энэ удаагийн сонгууль мөнгөний сонгууль болно, иргэдийг нүүлгээд эхэлсэн шүү" гэдэг мэдээллийг хийсэн юм. Энэ талаар АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяагаас тодруулжээ.

-Ардчилсан нам өчигдөр СЕХ-нд хүсэлтээ өгсөн. Энэ үеэр танай намын дарга бохир сонгууль болох нь гэж хэллээ. Яагаад?

-Монголд сонгуулийн кампанит ажлын технологийг боловсронгуй бус болгох асуудал ноцтой хэмжээнд хүрснийг Л.Гантөмөр дарга өнөөдөр /өчигдөр/ анхааруулсан. Сүүлийн гурван удаагийн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд намууд сонгуулийн маш бохир арга технологиудыг ихээр ашиглаж байгаа.

Бохир технологи гэж улс төрийн намууд болон улстөрчид бие биенийхээ эсрэг шалгагдаж нотлогдоогүй худал мэдээллийг хэвлэл мэдээллээр тарааж байна. Тролл хаягаар түгээдэг. Хууль хяналтын байгууллага дээр хянагдаж шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн нотлогдоогүй, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад нийтэд сенсаци болгон тарааж, нийгмээр шүүлгэж хүний эрхийн ноцтой зөрчлүүд гаргадаг. Хэн нэг хувь хүний үйлдлийг сөрөг хүчинтэйгээ холбож, наалдуулж, үйл ажиллагааг нь харлуулах, иргэдийн итгэлийг нь холдуулах санаатай ажиллагаа явагдаж буйг ажиглаж байгаа учраас энэ мэдэгдлийг хийсэн гэж бодож байна.

-Энэ бүхэнтэй хэрхэн яаж тэмцэх вэ?

-Эрх барьж байгаа нам манлайллаа үзүүлж, үйл ажиллагаагаараа үлгэрлэж,  бусад намдаа жишиг болох хэрэгтэй. Хэвлэлийнхнийг чөлөөлчих. Эрхээ эдлээд нийгэмдээ үйлчлэхэд нь хаалтын гэрээ, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээгээрээ аливаа цензур тавихгүй болж чадвал нэг алхам урагшилна. Сонгогчдын мэдээллийг маш чанд хамгаалж, эзэнжүүлж, хайрцаглаж хариулахаа зогсооход л үр дүн гараад эхэлнэ.

-СХД-ээс их хэмжээний нэрсийг бусад дүүрэг рүү шилжүүлсэн гэдэг нь үнэн үү?

-Маш олон мэдээлэл ирж байна. Улаанбаатар хотод дүүргээс дүүрэг рүү, хотоос аймгууд руу хэдэн мянган сонгогчид шилжсэн хөдөлгөөний дүн мэдээ иргэний бүртгэл дээр байна.

Тиймээс УИХ-ын Иргэний бүртгэлийн асуудал хариуцсан дэд хороон дээр УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг байгуулан хяналт шалтгалт хийлгэхээр ажиллаж эхэлсэн байгаа тул бодит байдлыг тогтоох байх.

-УИХ-ын ирц нь хүрэхгүйгээс чуулган хуралдаж чадахаа байлаа. Чуулгандаа суухгүй байгаа нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэс болохгүй юу. Ер нь ажлаа хийдэггүй гишүүдэд шат дараалсан арга хэмжээнүүд авдаг болох боломж бий юу?

-Хаврын чуулганы завсарлагаар гишүүд орон нутагтаа ажиллаж, сонгогчидтойгоо уулзалтаа хийгээд ирсэн. Одоо чуулганы ажиллагаандаа и дэвхтэй оролцож хуулиа баталж байх цаг л даа. Гэвч томсгосон тойргийн улмаас гишүүд сурталчилгааны цагаас өмнө амжиж, тойргийн олон сумаараа орохоор явцгаасан байгаа нь ирцэд нөлөөлж байна. Ер нь энэ удаагийн сонгуулийн хуулиар УИХ-ын гишүүн, гишүүн бус хүмүүс маш тэнцвэргүй байдлаар өрсөлдөх болж байна.

-Их хэмжээний мөнгөний сонгууль болно гээд байгаа нь тойрог томссон учраас ингэж хараад байна уу?

-Зөвхөн тойрог томорсноос бус эрх баригч намаас тойрогт нэр дэвших хүмүүс нь мөнгө санхүү, сүлжээ ихтэй, олон жил тойргоо усалсан, нөлөө бүхий  хүмүүс горилогч болоод явж байгаа нь ийм хардлагыг төрүүлж байгаа.

-Ойрын улс төрийн амьдрал өрнүүн байна. Элдэв сенсациуд ар араасаа гарч байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-МАН-ын удирдлага үе, үе улс төрийн дуулиантай хэргүүдийг гаргаж тавьж, нийтэд зарлаж сенсаци дэгдээдэг. Яагаад эдгээр хэргүүдийг хууль хяналтын байгууллага шалгаад тогтоож чадахгүй байгаа юм бэ. Хэргийг хянаж шалгах үүргийг хуулиар хүлээсэн байгууллагуудыг хараат бусаар ажиллах баталгааг хангаж өгөх хэрэгтэй. УИХ, Ерөнхийлөгчийн институци шүүгчдийг томилж, шүүгчдийн ёс зүй,  сахилга хариуцлагыг хянаж, томилох, огцруулах асуудлыг бүрэн хариуцаж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед  томилогдсон шүүгчдийг нийтээр албан тушаалтандаа үйлчилдэг гэж нэр төрд нь халдсан. Энэ нь шүүх засаглалын нэр хүндэд ноцтой хохирол учруулж байгаа  үйлдэл гэдгийг хуульчийн хувьд хэлэх байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 36 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 38 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 39 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 40 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 41 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 42 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 43 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 44 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 3 цаг 10 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 3 цаг 14 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 3 цаг 27 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 3 цаг 30 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 36 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 40 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 44 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 49 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 58 мин Дэлхийн шинэ дэг 4 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 4 цаг 24 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top