x

ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсэн Шинжлэх Ухааны Академи(ШУА) өөрсдөө орлого олох боломж байгаа эсэхийг тодруулахыг хүссэн юм.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: 

-"Бид дэлхийн шинжлэх ухааны академийн хөгжлийн чиг хандлагатай ойр байхыг зорьдог. Одоогоор 140 орчим улс ШУА-тай. Үүний 80 нь бүтэц зохион байгуулалтын хувьд манай улсын ШУА-тай харьцангуй төстэй. Монгол Улсын ШУА-ийг нь Оросын ШУА-тай төстэй гэдэг. Түүнийг ортой гэхэд хэцүү. Учир нь Оросын ШУА нь Францын ШУА шиг зохион байгуулалтаар байгуулагдсан. Дэлхийн 80 орны ШУА ийм бүтэцтэй учраас зөв гэж бодож байгаа. 

Санхүүжилтийн хувьд маш бага. Манай байгууллагын төсөв сайдын багцад явдаг. 2024 оны байдлаар 42 тэрбум төгрөг. 75 хувь нь цалин, 25 хувь нь үйл ажиллагааны урсгал зардал. Байгууллагыг хөгжүүлэх зардал гаргахад хэцүү ч бид гадаад харилцаагаараа ашигладаг.

Бүс замын орнуудын хэмжээнд БНХАУ-аас 100 лаборатори байгуулахаар болсны анхныхыг Монголд байгуулж байгаа. Долдугаар сарын 26-нд Монголд нээлтээ хийнэ. Шинжлэх ухаан, технологийн цогцолборт байрлуулж ажиллуулна.

ШУА-ийн лабораторийн төхөөрөмжийн 80 хувь нь 20 дугаар дууны сүүлийн хагасын түвшинд бий. ШУА-д орлого олох боломж их бий. Одоо бол хуулиараа хаалттай. Тендерийн хууль өнгөрсөн онд батлагдахад эрдэм шинжилгээний байгууллагуудаар төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд судалгаа боловсруулалтын ажлаа шууд захиалгаар хийлгэж болох заалт оруулсан. Гэвч энэ хууль зургаан сар үйлчлээд шинээр нэмэлт өөрчлөлт оруулахад тэр заалт хасагдчихсан.

Энэ хооронд хүрээлэнгүүд төрийн өмчит үйлдвэрийн газрууд хоорондоо хэд хэдэн гэрээ байгуулснаар 2023 онд ШУА-ийн хэмжээнд төсвийн гадуур орлого 18 тэрбум төгрөг болсон. Энэ боломжийг Тендерийн хуулиар нээгээд өгвөл улсын төсвөөс гадна өөрийгөө санхүүжүүлэх төсвөө олох хүний нөөцөө болон лабораторийн боломж бий.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа ийм заалт тусгах тал дээр гишүүд анхаарч өгвөл энэ салбарт том дэмжлэг болно" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 3 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 6 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 6 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 8 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 8 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 9 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 10 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 11 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 38 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 41 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 54 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 57 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 3 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 7 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 11 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 16 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 25 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 51 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top