УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-нд сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ. Энэ хугацаанд ҮАГ-т 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна.
Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэх юм. Тавдугаар сарын 8-14-ний дотор мөрийн хөтөлбөрт зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах ёстой.
Үүний дараа буюу тавдугаар сарын 24-нд ҮАГ бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн СЕХ-нд хүргүүлэх юм байна.