x

Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна

УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Гэвч уг төсөл сөрөг хүчний зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

-Өглөө босоод ирэхэд л нэг шинэ хуулийн төсөл ороод ирчих юм. Ямар ч хурдан хуулийн төсөл болгочихдог юм, сүүлийн найман жилд энэ асуудлыг ярьсан атал сонгууль болохоос гуравхан сарын өмнө ингэж малчдыг хуурч, шилний цаанаас чихэр долоолгож болохгүй.

Энэ хуульд малчдад хэрэгтэй юм огт алга. Бүр улам дарамталсан байна. Одоо болохгүй зүйлээ хүн рүү чихдэг, хууль руу бухдаг байсан одоо бүр уур амьсгалын өөрчлөлт рүү чихэх гэж оролдож байна.

Малчдад бол хууль батлаад өг гэж гуйгаад байгаа зүйл алга. Бид саяхан орон нутагт томилолтоор очсон. Очсон бүх аймаг, сум гамшигт өртсөн байдалтай байна. Энэ тоон мэдээлэл бүгд буруу. Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд сүүлийн хоёр жилд хоёр сая мал хоргодсон байхад хуульд оруулж ирсэн мэдээлэл нь худлаа байна.

Энэ бол зөвхөн цаг агаарын нөхцөл байдлаас болоогүй. Засгийн газраас малчдад зориулсан арга хэмжээг цаг тухайд нь аваагүй балаг нь одоо гарч байна. 

Малчдын зүгээс ганц л юм шаардаж байна. Энэ түүхэнд байгаагүй гамшгийн хохирлыг нэг удаа барагдуулж өгөх, малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэхгүй байх л шаардлага тавьж байна. Гэтэл та нар чадахгүй ээ, хоршоолол болж, зээл ав гээд байгааг ойлгохгүй байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: 

-Та хаанахын бодлого ярьж байгаа юм бол гэж гайхтал асуулт асуулаа. Манай улсын уламжлалт мал аж ахуйн салбарыг сэргээх бодлогын хүрээнд хуулийн төсөл оруулж ирсэн.

Малчдыг жаахан чинээлэг болгоё гэхээр уурлаад байх юм. Өнгөрсөн хугацаанд малчдын авсан зээл нь цас зудын хүндрэл үүссэнээс болоод төлөхөд хүндрэлтэй байгаа учир үүнд дэм болох үүднээс ийм хуулийн төсөл оруулж ирсэн. Хоршоонд нэгдэх нь малчны сайн дурын үндсэн дээр хийгдэх зүйл. Бүх малчид үүнд нэгдэхгүй. 

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хагас жилийн мал тооллого хийгдээд хэдэн малчин өрх ямар тооны малаа алдсаныг нарийн тогтоосны дараа энэ мөнгийг эцэслэн зарцуулах шийдвэр гарна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 33 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 35 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 36 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 37 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 38 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 39 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 40 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 41 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 3 цаг 7 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 3 цаг 11 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 3 цаг 24 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 3 цаг 27 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 33 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 37 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 41 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 46 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 55 мин Дэлхийн шинэ дэг 4 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 4 цаг 21 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Дэлхийн шинэ дэг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top