x

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн, өсч дэвшсэн нэг ч улс дэлхийд байхгүй

УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар тодрууллаа.

-Та өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барьж байсан. Өнөөдөр энэ хууль нийгмийн сэдэв болчихоод байна. Одоогийн хэлэлцэгдэж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хууль бол ерөнхий хууль. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар гуравхан асуудлыг зохицуулна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг бүртгэнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хамгаална. Шаардлагатай бол татвар, тогтворжуулах гэрээ хийнэ. Гуравдугаарт, хөрөнгө дээр нь баталгаа гаргана. Нэг ёсондоо манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг ялган үзэхгүйгээр өмчийг хамгаалах хууль юм. Энэ хуулиар газар ч юм уу, эсвэл виз өгөх гээгүй.

Гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлснийхээ дараа бусад асуудал Монголын бусад хуулиар зохицуулагдана. Жишээлбэл, хөрөнгө оруулагчдын визтэй холбоотой асуудал Гадаадын иргэн харьяатын хуулиар зохицуулагдана. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газрыг яах вэ гэдэг асуудал Газрын хуулиар зохицуулагдана. Жишээлбэл, 1993 онд газрыг 60+40 ашиглуулахаар олгоно гэж батлагдсан. Тэгвэл түүгээр явна гэсэн үг. Бид энэ заалтыг эргэж харахдаа Газрын багц хуулийг өргөн баригдахад нь харах ёстой гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд визийн асуудал нөлөөлөхгүй гэсэн үг. Жишээлбэл, та “Өдрийн сонин”-оор Солонгост аж ахуйн нэгж байгуулаад үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол 500, 1000 ам.долларын дүрмийн сантайгаар 1-2 цагийн дотор компани нээж болно. Сингапурт нээж ч болно. Та тэр улсад компани нээлээ гээд виз олгох үндэслэл болохгүй. Учир нь та зөвхөн компани бүртгүүлж байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулалт хийж болно. Харин оршин суух виз авах гэж байгаа бол шалгуур нь өөр байдаг.

-Гадаадын хөрөнгө оруулалттай компани нээчихвэл визийн шалгуур шаардахгүй шууд виз олгох мэт ойлголтыг нийгэмд өгч байгаа хэсэг бүлэг хүмүүс ч байна?

-Үгүй. Виз авахын тулд үйл ажиллагаа явуулсан байх ёстой. Татвар төлсөн байх ёстой. Ажлын байр бий болгосон, барьцаа 100 сая ам.доллар байршуулсан байх зэрэг шалгуур гадаадад ч манайд бий. Хөрөнгө оруулалттай компани байгуулж болно. Та хөрөнгө оруулагчийн статус дээрээ виз авах гэж байгаа бол компанийнх нь гурван жилийн үйл ажиллагааны санхүүг нь шалгадаг. Ажлын байр бий болгосон эсэхийг шалгадаг. Үүний дараа виз олгох эсэхийг Гадаадын иргэн харьяатын албан хаагч үзэмжээрээ олгодог. Нэг ёсондоо хууль хяналтын байгууллага шалгалт хийсний дараа олгох, үгүйг шийддэг. Үүнд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хууль нь ийм юм. Хөрөнгө оруулалтын хуулиар газар, виз олгох гээд байгаа мэтээр үл ойлголцол яваад байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд энэ асуудал хамаагүй.

-Нийгмийг талцуулж байгаа өөр нэг асуудал нь 100 мянган ам.долларын босго. Энэ босгыг авч хаяж байгаа цаад шалгаан нь юу вэ?

-Ний нуугүй хэлэхэд, манайх хаалттай эдийн засгийн орчинтой болчихоод байгаа юм. Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн, өсч дэвшсэн нэг ч улс байхгүй. Манай улсын эргэн тойронд байгаа бүх л орон гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө явж байдаг. Тэр бүү хэл, Бүгд найрамдах Куба улс ч гадаадын хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалынхаа зочид буудлыг барьж байна. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад (БНАСАУ) харьцангуй бага хэмжээний хөрөнгө оруулалт байх шиг байна. Гэхдээ ялгаагүй тэнд Солонгосын хөрөнгө оруулалт хийгдээд л явж байдаг. Хөрөнгө оруулалт гэдэг нь олон улсын хэллэгээр үржүүлгийн үр дагавартай гэж яригддаг. Учир нь нэгдүгээрт, хүүгүй мөнгө орж ирдэг. Хоёрдугаарт, хүүгүй мөнгөөр ажлын байр бий болгодог. Гуравдугаарт, шинэ технологийг авч ирдэг. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмэртэй байдаг. Татвар төлж эхэлдэг. Үүнээс гадна эдийн засагт гаднаас ам.доллар оруулж ирдэг ач холбогдолтой. Манайх гурван морьтой байх ёстойгоос хоёрхон морьтой байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн гадагшаа зарсан бүтээгдэхүүнээсээ ам.доллар олдог. Гадаадаас зээл тусламж авахаараа ам.доллар олдог. Тиймээс гурав дахь буюу хамгийн том өсөлтийг авч ирдэг ажлын байрыг бий болгодог, шинэ ноу хауг бий болгодог, татварын бааз суурийг нэмэгдүүлдэг тэр гарцаа манайх хаачихаад байгаа юм. Дэлхийд 190 эдийн засаг бий. Үүнээс 21, 22 нь л босготой. Босгогүй болсон шалтгаан нь хүнд суртал, мөнгө шилжүүлэхтэй холбоотойгоор банк хоорондын шалгалт их болсон. Компани байгуулаагүй байхад компани байгуулах гэж байгаа мэтээр мөнгө шилжүүлэг хийх нь шалгалтын эх үүсвэрийн нэг болж байгаа юм. Шилжүүллээ буцаагаад татлаа. Тэр болгон дээр Төв банк, бусад олон улсын банкууд шалгалт хийх нь том асуудал болдог. Тиймээс компани нээх нь чөлөөтэй байх хэрэгтэй.

-100 мянган ам.долларын босго ер нь их мөнгө үү?

-Миний хувьд 100 мянган ам.доллар их мөнгө. Би 20 жил бизнес эрхлэхдээ анх 2, 3-хан мянган ам.доллараар бизнес эрхэлж байсан. Өнөөдөр залуус гадаадын иргэнтэй хамт аж ахуйн нэгж байгуулъя гэж бодоход одоо байгаа хуулиар хоёулаа ялгаагүй 100 мянган ам.доллар хийх ёстой. Таван хувьцаа эзэмшигтэй бол хувьцаа эзэмшигч бүр 100, 100 мянган ам.доллар хийх ёстой болж байгаа юм. Ингэхээр залуусын боломжийг хаачихаж байгаа юм. Уул уурхайн салбарт 100 мянган ам.доллар байршуулж болно. Банк, санхүүгийн салбарт ч байж болно. Гэхдээ үүнээс гадна олон салбар бий гэдгийг санах хэрэгтэй. Жишээлбэл, Киноны хуулиар Монголд компани байгуулаад энд зураг авалтаа хийчихээд татан буулгаад гарч явж болно. Үүнийг киноны хуулиар нээгээд өгчихсөн. IT-ийн чиглэлийн хөрөнгө оруулалт харьцангуй бага байдаг. Энэ чиглэлийн зүйлүүдээ хөгжүүлэх боломжийг залууст энэ заалтаар олгоно гэсэн үг. Хоёрдугаарт, энэ хуулиар ерөнхий нөхцөлийг олгож байгаа болохоос том хөнгөлөлт үзүүлэх гээд байгаа юм биш шүү дээ. Хөрөнгө оруулалтын хуулийн ерөнхий нөхцөлөөс гадна экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний хороог байгуулна. Ерөнхий сайд энэ хороог ахална. Ингэснээр цаашид экспортын чиглэлийн хөрөнгө оруулалтууд татах, дэмжих, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тэр хороогоороо хэлэлцэнэ. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХаар хэлэлцүүлж зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаа явуулах боломж нээгдэнэ. Ийм байдлаар бид хүсэмжит хөрөнгө оруулалтаа татна гэсэн үг. Одоо бол хөрөнгө оруулалт оруулбал ийм байна гэсэн ерөнхий хууль. Цаашид хамгийн өндөр цалин төвлөрдөг IT-ийн хөрөнгө оруулалт ч байдаг юм уу, микрочипийн үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг татаж боломжтой.

Энэ хуулийг гацаахын тулд үндсэрхэг үзлийг их ашиглаж байна л даа. Жишээлбэл, энэ хуулиар далимдуулаад хөрөнгө оруулагч биш гадаадын иргэд манайд ихээр орж ирэх юм биш биз гэсэн болгоомжлол их байна. Энэ чиглэлээрх хяналт мэдээж бий шүү дээ, тийм үү?

-Тийм. Визийн асуудал дээр хэлсэнчлэн явна. Дээр нь хязгаарлалт, хяналт байнга явагдаж байдаг. Хууль хяналтын байгууллага, хүчний байгууллагуудын саналуудыг байнга авч байдаг. Мөн Үндсэн хууль болон Гадаадын иргэн харьяатын хуулиар нэг улсын иргэн нэг хувиас дээш байж болохгүй гээд заачихсан байгаа. Монгол Улс 3.5 сая хүн амтай гэхээр нэг орноос 35 мянгаас доош иргэнийг авна гэсэн үг. Түүнээс нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихвэл Монгол руу ирэх эрх нээгдэх үү гэвэл үгүй. Одоо манайх аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд 34 оронд визийн хөнгөлөлтийг өгчихсөн байгаа. Визны хөнгөлөлтөөр аялал жуулчлалаар ирэх боломжтой болохоос хөрөнгө оруулах статусаар ирэх боломжгүй. Энэ статусаар компаниа нээгээд үйл ажиллагаа явуулаад, үр шим нь санхүүгийн, нийгмийн даатгалын тайлангаар баталгаажсаны дараа тодорхой тооны хүнд виз өгнө. Гэхдээ энэ мөн л хязгаарлалттай. Нэг компаниас нэг хүнд олгох боломжтой. Ингэхдээ мөн л шалгалтын үндсэн дээр олгодог. Монгол Улсын хувьд энэхүү хууль амин чухал хуулиудын нэг. 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын хууль болон 1996 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль харьцангуй либерал хууль болсон. Үүгээр өнөөгийн эдийн засгийн суурь болсон хөрөнгө оруулалтууд татаж чадсан байгаа юм. Гэхдээ одоо бол гацчихсан. Цаашдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өөрсдийн хүсэмжит салбар жишээлбэл сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, банкны салбарт хөрөнгө оруулалт татахын тулд өөр хөнгөлөлт өгөх асуудал үүснэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • мсах (172.69.252.170)
    битгий худлаа хуц
    2024 оны 01 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зам засварын ажилтай холбоотойгоор Ч:76, Ч:79 чиглэлийн маршрутыг түр өөрчлөллөө 13 цаг 56 мин Жү Вэнжүн аваргын төлөөх тоглолтыг тэргүүлж эхэллээ 14 цаг 7 мин Доминиканд аврах ажиллагаа дуусчээ 14 цаг 13 мин Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 14 цаг 29 мин Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэв 14 цаг 34 мин Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэд ард үлдсэн ар гэрийг нь өнгийж хараагүйд гомдолтой байна 18 цаг 1 мин Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх УИХ-ын бүлэг байгуулав 18 цаг 12 мин Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь Б.Жаргалсайхан 18 цаг 28 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 428 болов 18 цаг 47 мин Гадаадын иргэний визийн зөвшөөрөл олголт 13.8 хувиар буурчээ 18 цаг 49 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын уралдаан зарлана 18 цаг 52 мин Б.Жаргалсайханыг УЕП-оор улираан томилохыг дэмжив 18 цаг 57 мин Мөс цөмөрч нууранд живсэн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна 20 цаг 51 мин Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулав 21 цаг 8 мин Юун актуализаци вэ…эээ? 21 цаг 20 мин Доминиканд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ 21 цаг 37 мин Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэх эсэхээр иргэдээс санал авч эхэллээ 21 цаг 43 мин Орос, АНУ-ын төлөөлөгчид Истанбулд уулзана 21 цаг 47 мин Аж ахуй эрхлэгчид НДШ-ийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжих ёстой 21 цаг 53 мин Шатрын холбооны удирдлагууд сурагчдын ДАШТ-ий медальтнуудад хүндэтгэл үзүүлэв 22 цаг 5 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжү... Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хам... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийл... Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаха... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр д... Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр ... Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюул... Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах ...
Top