x

Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэв

ХЭҮК-оос хүний эрхийг хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХЭҮК:

-“Монгол Улс Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд анх баталж, 2002 онд шинэчлэн найруулсан. Гэвч энэ харилцааг 2012 онд баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах болсноор Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон. УИХ-аас Өмгөөллийн тухай хуулийг 2019 онд дахин баталж эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчийн эрх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах баталгааг хангахыг тодорхой зохицуулсан ч баталгааг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд тусгаагүй. Тус хуулийн 15.29 дүгээр зүйлээр “Өмгөөллийн тухай хууль зөрчих” заалт өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэхээр заасан нь өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгах нөхцөл бүрдсэн гэж болно. Энэ нь НҮБ-ын “Хуульчдын гүйцэтгэх үүргийн талаарх үндсэн зарчмууд”-д заасан хуульч, өмгөөлөгчийн бие даасан байх зарчмыг алдагдуулж болзошгүй. 

Эрх зүйн маргаан шийдэхэд өмгөөлөгчийн оролцоог үгүйсгэх, хязгаарлах байдал гарсаар байгаа нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээх зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах талаарх төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүлээх үүргийг зөрчиж буй хэлбэр юм” гэв.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны бүртгэлд энэ оны байдлаар 3,097 өмгөөлөгч байгаагаас 2238 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийт өмгөөлөгчийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй аж.

"Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хамтран өнгөрсөн онд “Хүний  эрх хамгаалагч болох өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгаа хийж, 426 өмгөөлөгчөөс анкет асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн 7 удаагийн ярилцлагад 27 өмгөөлөгчийг хамруулжээ.

Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал:

-“Олон улсад статус, төрлөөсөө үл хамааран хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлч бүр хүний эрх хамгаалагч юм. Хэвлэлийн эрх чөлөөний байдал манай улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал, “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монголын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэсэн бол 2024 онд 51.34 оноогоор “муу” гэж дүгнүүлэн, 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан учир хэвлэлийн эрх чөлөө улам хумигдаж буй улс орны тоонд багтсан гэсэн үг” гэв.

“Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны хүрээнд 424 сэтгүүлчээс асуулга авч, 5 удаагийн ганцаарчилсан, бүлгийн ярилцлагыг 10 сэтгүүлчийг оролцуулан хийхэд олонх нь улс төрийн хараат болон хуулийн байгууллагад шалгуулсан, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийн хязгаарлалт, сэтгүүлчдийн эсрэг сэтгэл санааны дарамт, санхүүгийн хараат байдал тулгамдаж байна гэж хариулжээ.  Судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 35 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтнуудаас дарамт ирдэг, 13.4 хувь нь ажил мэргэжилтэй холбоотой зөрчлийн хэрэгт шалгагдсан гэж. Тэдний 14.1 хувь нь нийслэлд, 8.3 хувь нь аймаг, орон нутагт сэтгүүлч мэргэжлээр ажилласныхаа төлөө зөрчлийн хэргээр шалгуулжээ.

Тиймээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд дээрх асуудлыг тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганаар илтгэлийг хэлэлцэж, арга хэмжээ авах тухай УИХ-ын тогтоол батална гэдэгт найдаж байгааг ХЭҮК мэдээлэв. 

Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 2020 оноос хойш жил бүр багассаар байна. Өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн салбарын 434 байгууллагад 4,378 хүн ажиллаж байв. Тэдний 28 хувь нь 30 хүртэлх, 38 хувь нь 30-40 хүртэлх насныхан байна. Энэ салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь сэтгүүл зүйн бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, редактор, тоймч бөгөөд тэдний тал хувь нь сэтгүүлч мэргэжилтэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 51 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 20 цаг 5 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 16 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 39 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top