x

"Өвөл малгайгүй явбал толгой өвдөж, тархины судас нарийсаж, мартамхай болдог"

Уламжлалтын эмчилгээний "Наран М" клиникийн их эмч Э.Нямхишигтэй ярилцлаа.

-Ойрын хоногуудад хүйтний эрч чангарч, өдөртөө -30 хэм хүрч хүйтэрч байна. Ийм байхад ялангуяа залуус малгайгүй, пүүзтэй явж харагдах юм. Дээр, доороосоо даарах нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хүйтэнтэй зэрэгцэж агаарын бохирдол аюултай түвшинд байна.

Агаарын бохирдол уушгийг маш их өөрчлөлтөд оруулж байгаа. Үүнээс болж ялангуяа залуус пульс, даралт өндөр зааж, шөнө унтахаа больж байна. Ийм байдлаар удаан явснаас цус өтгөрч зүрхний импакт болох эрсдэлтэй тулгардаг. Ер нь бол шөнө нойрондоо, унтаж байхдаа нас бараад байна гэдэг нь энэ юм.

Хүйтний улирлаас үүдэж олон төрлийн өвчлөл үүсдэг. Хоолой, үе мөч, бөөрний өвчин, дотор эрхтний өвчлөл огцом нэмэгдэж байна. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд, 13-17 насны охид, оюутнууд маш нимгэн хувцаслаж, шилэн тиркотой явж байна. Ингэж шилбээрээ даарснаар эмэгтэйчүүд болон бөөрний өвчний суурийг тавьж байгаа юм. Энэ нь цистит, эмэгтэйчүүдийн өвчин, даамжраад үргүйдэлд хүргэдэг.

Толгой нүцгэн яваа хүмүүсийг харахад ихэвчлэн 10 жилийн хүүхдүүд, залуус байх юм. Хүйтэнд толгойгоо дааруулах нь тархины судасны нарийсалт үүсгэдэг. Тархины судас нарийссанаар мартамхай болох, толгой их өвдөх зэргээр толгойн өвчнүүдийн суурийг мөн адил тавьж өгөөд байна.

Нойтон үстэй гадагшаа гарч болохгүй, усанд орчхоод үсээ хатаахгүй орондоо шууд орж болохгүй. Эдгээр нь мөн судасны нарийсалт өвчнийг үүсгэдэг. Монголчууд бөөр, шээс дамжуулах замын үрэвсэл өвчнөөр их өвддөг улс шүү дээ. Өвөл доороосоо эр, эмгүй даарахгүй явах нь ерөнхий эрүүл мэнд, дархлаа, бөөр, шээс дамжуулах замд маш их тустай.

Өвчин үүсгэгч таныг даарах, хөрөх, дархлаа сулрахыг л хүлээж байдаг гэж ойлгож болно. Гоё сайхан харагдах яах вэ, өвдөөд зовоод ирэхээр дулаан явах шиг зөв зүйл байхгүйг ойлгодог юм. "Залуудаа доороосоо их даардаг байж. Нимгэн явдаг байж дээ, гангараад" гэж ярьдаг ахмадууд бөөр, шээс дамжуулах замын асуудалтай байх нь элбэг.

-Малгайгүй гараад толгойгоо дааруулчихлаа гэвэл яаралтай ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Халуун бүлээн юм их хэмжээгээр оочлоод уух нь судас тэлж, цусан хангамжийг сайжруулна. Үүний дараа сэргийлэх зорилгоор тангууд уувал зүгээр.

-Ямар тангууд?

-Сампилноров, Мана10, Мана4. Өвлийн улиралд Мана4. Норов7 танг өглөө, оройдоо уугаад байвал дархлаа сэргэж, цус шингэрдэг.

-Даарахаар нүүр, гар, хөл нь хавагнадаг хүмүүс бий. Энэ нь ямар өвчний шинж тэмдэг вэ?

-Албан байгууллагуудын халаалт бага байна. Сүүлийн үед манай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь даарснаас болж үе мөч нь өвдөж, тулай өвчин нь сэдэрч байна.

Паарны халаалт муу, доороосоо даарснаас болж бөөрний өвчлөл нэмэгдэж, хавагнаж байна. Бөөрний үйл ажиллагаа алдагдахаар хавагнадаг. Болж өгвөл доороосоо даарахгүй, дулаан хувцаслаад бөөр, нуруугаа ч дулаалж, зориулалтын бүс, бэлхүүсэвч зүүх хэрэгтэй. Агаарын бохирдолтой энэ үед маск сайн зүү. Энгийн маскийг хоёр давхарлаж зүүгээрэй. Малгай, ороолтыг байнга зүүх хэрэгтэй. Өвөр, хаврын завсрын улирал гэж байдаг шүү дээ.

-Тийм, тийм.

-Тэр үед ороолтоо сайн зүүгээд байвал их сайн шүү. Ороолтоо сайн зүүж хэвшвэл хоолой өвддөггүй. Өөрсдөө ч, хүүхдүүддээ ч ороолт зүүлгэхгүй явснаас болж өвөл нь хоолой илүү өвдөж, идээлж, улайдаг. Өглөө, орой болгон жамц давсаар хоолойгоо зайлж хэвшвэл хоолойн өвчнөөс сэргийлнэ.

-Гадуур дэгдээд байгаа ханиад 20 хоногоос нэг cap хүртэл хугацаагаар эдгэхгүй байна гэцгээж байна. Ханиад юунаас болж ингэж ужгирч, удаан эдгэдэг юм бэ?

-Дархлааны өөрчлөлттэй холбоотой. Хүүхдүүдэд чихэр, шоколад, амттаны төрлийн юм их идүүлснээс цус нь өтгөрөөд байна. Үүн дээр эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэнгүүт шууд антибиотикийг их хэмжээгээр уулгадаг. Антибиотик нь эргээд дархлааг унагаагаад байна. Үүний оронд байгалийн цэвэр жимсний шүүсийг уулгаж. дархлааг нь дэмжиж, биеийн халуун нь 39 хүрвэл лаа хийж болно, хүйтэн жин тавьж болно, спирттэй хөвөнгөөр арчиж болно.

Ийм энгийн аргуудыг эхлээд хийхгүйгээр шууд антибиотик өгчихдөг. Үүнээс болоод энэ ханиадны эдгэрэлт удаашраад байна. Хүүхдийг багаас нь эмэнд дасал болгохгүйн тулд тан уулгах хэрэгтэй. Хүүхдэд тустай Үзэм7, Норов7, Ванжин15 гэсэн тангууд бий.

Томчуудын хувьд ч ялгаагүй, дархлаа сул байна. КОВИД-оос хойш нийтээрээ цус өтгөрсөн. Үүнээс болж ханиад эдгэхгүй удаад байгаа юм. Том, жижиг гэлтгүй бүгд тангуудаа ууж, дархлаагаа дэмжиж, өдөр шингэн юм сайн ууж, витамин С уу, D витамины тунгаа нэмбэл зүгээр.

Хүүхдүүд ядаж 1,000-тай D, томчууд нь D витамины шинжилгээ өгөөд хэрвээ бага гарвал 3,000-5,000-ын хоорондох тунгаар уугаад байх хэрэгтэй байна.

-11, 12 дугаар cap бол идэшний цаг. Монголчуудын хувьд энэ үед хүнсэнд нь мах их хэмжээгээр орж ирдэг. Үүнээс болж дотрын өвчин, тулайн өвчлөл огцом нэмэгддэг гэсэн. Танай эмнэлэгт тийм зүйл ажиглагдав уу?

-Сүүлийн хэдэн жил тулай өвчин залуужиж байна. 30-аас дээш насныхан тулайн өөрчлөлттэй орж ирж байна. Тулай гэдэг өвчин бол бодисын солилцооны алдагдал. Дээрээс нь удамшлын шалтгаантай байж болно. Мөн гэмтлийн шалтгаантай байж болно.

Манайд хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь бодисын солилцооны алдагдалд орсноос тулайдах нь их байна. Хоол ундыг замбараагүй идэж уугаад байна. Архи дарсыг их хэмжээгээр хэрэглэж байна. Махыг удаан чанаж идэж байна, ойр ойрхон идэж байна. Махны нитгэлийг шөлнөөсөө авч асгах ёстой. Нитгэлээс болж олон өвчин үүсдэг.

Хүнсний ногоо дундаас төмсний хэрэглээ их. Ерөнхийд нь буруу хооллолтыг л бодисын солилцооны алдагдал гээд байгаа юм. Үүн дээр нь цус өтгөрөл нэмэгддэг. Тиймээс хоолны дэглэмийг сайн баримтал. Зөв цагт, зөв хоолло. Дэглэм гэхийг мацагтай андуурч болохгүй. Өдөрт ядаж нэг удаа махан хоол ид. Хоолны цэсэндээ ногоо сайн оруул гэж зөвлөе.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зам засварын ажилтай холбоотойгоор Ч:76, Ч:79 чиглэлийн маршрутыг түр өөрчлөллөө 14 цаг 51 мин Жү Вэнжүн аваргын төлөөх тоглолтыг тэргүүлж эхэллээ 15 цаг 2 мин Доминиканд аврах ажиллагаа дуусчээ 15 цаг 8 мин Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 15 цаг 24 мин Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэв 15 цаг 29 мин Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэд ард үлдсэн ар гэрийг нь өнгийж хараагүйд гомдолтой байна 18 цаг 56 мин Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх УИХ-ын бүлэг байгуулав 19 цаг 7 мин Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь Б.Жаргалсайхан 19 цаг 23 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 428 болов 19 цаг 42 мин Гадаадын иргэний визийн зөвшөөрөл олголт 13.8 хувиар буурчээ 19 цаг 44 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын уралдаан зарлана 19 цаг 47 мин Б.Жаргалсайханыг УЕП-оор улираан томилохыг дэмжив 19 цаг 52 мин Мөс цөмөрч нууранд живсэн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна 21 цаг 46 мин Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулав 22 цаг 3 мин Юун актуализаци вэ…эээ? 22 цаг 15 мин Доминиканд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ 22 цаг 32 мин Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэх эсэхээр иргэдээс санал авч эхэллээ 22 цаг 38 мин Орос, АНУ-ын төлөөлөгчид Истанбулд уулзана 22 цаг 42 мин Аж ахуй эрхлэгчид НДШ-ийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжих ёстой 22 цаг 48 мин Шатрын холбооны удирдлагууд сурагчдын ДАШТ-ий медальтнуудад хүндэтгэл үзүүлэв 23 цаг 0 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжү... Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хам... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийл... Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаха... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр д... Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр ... Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюул... Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах ...
Top