x

"Хаана ч явсан нэгнийгээ үргэлж хамгаална гэсэн тангарагтай мэт амьдардаг"

Мөнх-Өнөрийн Гансүх, Гантөмөр нарыг бид "Редакцийн зочин" буландаа урьж ярилцлаа. 

Тэд хоорондоо “усны дусал шиг” адилхан бөгөөд хааяа ээж нь хүртэл андуурдаг байна. Ихрүүд өдгөө “Оюу толгой” компанид ажилладаг юм.

-Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?  

-Биднийг Мөнх-Өнөрийн Гансүх, Мөнх-Өнөрийн Гантөмөр гэдэг. Одоо 23 настай. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. Ээжтэйгээ, хоёр дүүтэйгээ тавуулаа амьдардаг.

-Ямар мэргэжилтэй вэ?

-Бид “Эрдмийн гэгээ” 2-р сургуульд 1-9 дүгээр ангиа дүүргэсэн. Ингээд 2010 онд Өмнөговь аймгийн Политехник коллежийг барилгын засварчин мэргэжлээр төгссөн.  

-Хоёуланг тань “Оюу толгой” компанид ажилладаг гэж дуулсан. Юу хийдэг вэ?

М.Гансүх: -Одоо “Оюу толгой”-н “MCS property LLC”  компанид гүний уурхайд ажилладаг. Энд ажиллаад бараг нэг жил болж байна.

М.Гантөмөр: - “Blue fin” компанид гал тогоонд ажилладаг. Одоо 6 сар л хүрэх гэж байна.

-Та хоёр ажлын байрандаа ч хамт байдаг уу?

-Үгүй ээ, ажил дээрээ бол тусдаа байрлаж ажилладаг. Өөр өөрсдийнхөө ажилладаг компанийнхаа хүмүүстэй байрладаг.

-Ихрүүдийг зан чанар хийгээд давуу болон сул тал нь адилхан байдаг байх гэсэн нийтлэг ойлголт байдаг шүү дээ. Та хоёрын тухайд ямар бол?

М.Гантөмөр: -Архи, дарс хэрэглэдэггүй, тамхи татахгүй, элдэв янзын зан байхгүй л гэж өөрийгөө дүгнэнэ. Бид ер нь яг л өөрсдийнхөөрөө, үг дуу цөөтэй хүмүүс.

М.Гансүх: -Би олонтой ажиллаад, нийгэмшээд ч гэдэг юм уу, арай өөр болсон. Өмнө нь үг дуу цөөтэй, бүрэг ичимхий талдаа байсан /инээв/. Бусдаас нэг их ялгараад байх өвөрмөц зан чанар ер нь байхгүй ээ. Бусадтай эвтэй, хүн чанартай л харилцахыг хичээдэг дээ.

-Та хоёрын хэн нь илүү ажилсаг вэ?

М.Гансүх: -Би илүү ажилсаг байх шүү /инээв/. Гэртээ ер зүгээр суудаггүй, гэр орны ажлаа би л хийдэг дээ. Харин Гантөмөр бол хоол гоё хийдэг. Ер нь тэгээд хамт байхдаа ажлаа хуваагаад л амжуулахыг боддог юм.

-Ярилцаж суугаа би хүртэл та хоёрыг ялгахгүй байна. Ер нь та хоёрт андуурагдаж явсан “том пакт” хэр их байдаг юм бэ?

М.Гантөмөр: -Их олон шүү. Байнга шахуу л андуурагддаг. Жишээ нь, манай Гансүх шүлэг цээжлэх их дургүй. Харин би болохоор амархан цээжилчихдэг хүүхэд байлаа.

Багшдаа шалгуулах болохоор ариун цэврийн өрөө орчихоод ирье гэж хэлээд дээгүүрх  хувцсаа сольж өмсөөд орж ирээд би өмнөөс нь шүлгээ уншчихна.

М.Гансүх: Одоо ч ажиллаж байгаа газартаа байнга андуурагддаг. Гантөмөрийн компанийнхан надтай мэндлэхээр нь би дуугардаггүй юм. Тэгэхээр их гайхаж хараад байдаг шүү /инээв/.

-Гэрийнхэн нь анхнаасаа л ялгадаг байсан уу?

М.Гантөмөр: -Ээж бид хоёрыг олох үед эхо сайн хөгжөөгүй байсан юм шиг байна лээ. Ихэр гэдгийг маань ээж өөрөө ч мэдээгүй байж. Төрөхдөө л мэдсэн гэдэг. Ээж одоо ч хааяа ялгадаггүй, андуурах гээд байдаг юм /инээв/. Би багадаа их ороодог байсан гэсэн. Тэгээд гаранд маань нэг улаан уяа зүүж өгөөд, түүгээр биднийг ялгадаг байсан гэнэ лээ.

М.Гансүх: -Жаахан том болоод, нөгөө уяагаа алга болгоод /инээлдэв/. Ээж одоо ч гэсэн хааяа сайн ялгахгүй байдаг шүү. Гэхдээ би одоо ээмэгтэй, нөгөө ихэр маань ээмэггүй болохоор хэн ч ялгах хэмжээнд байгаа байх.

-Та хоёрт дундын найз хэр олон байдаг вэ?

М.Гансүх: -Ер нь их байдаг. Би танилцаагүй найзыгаа нөгөө ихэртээ танилцуулаад найзалчихдаг. Ер нь дундын найз голдуу их байгаа.

-Хоорондоо ажлаа сольж хийж үзье гэж бодож байсан уу. Нэгнийхээ ажлыг хэр сонирхдог вэ?

М.Гантөмөр: Мэдэхгүй учраас сонирхдоггүй. Гэхдээ нөгөө ихрийнхээ ажлыг нэг өдөр хийж үзмээр санагддаг л байсан.

М.Гансүх: -Хүмүүст ихэр гэхээр их гайхаад байдаг л даа. Бараг ажил дээрээ солигдоод очвол анзаарахгүй байх аа /инээв/.

-Спортоор хичээллэдэг үү ?

М.Гансүх: Би сагс, волейбол тоглох их сонирхолтой. Бас зураг зурдаг хоббитой.

М.Гантөмөр: Би сагс, волейболд нэг их сайн биш. Харин цана, чаргаар гулгах сонирхолтой.

-Хоорондоо муудалцдаг уу. Бас нэгийгээ хэр их өмөөрч, хамгаалдаг вэ?

М.Гансүх: -Багадаа байнга муудалцаж, зодолддог байсан. Одоо бол хоёр биендээ их амь. Ер нь ойлголцдог болсон гэх үү дээ. Хаана ч явсан нэгнийгээ үргэлж хамгаалж явна гэсэн тангарагтай мэт амьдардаг. 

М.Гантөмөр: -Их өмөөрдөг. Маш их хамгаалдаг. Нэгнийхээ төлөө юу ч хийхэд буцахгүй ээ л гэж боддог доо.

-Танай удамд ихрүүд бий юу?  

М.Гансүх: -Манай удамд ихэр хүн ерөөсөө байдаггүй гэсэн.

-Нэгнээсээ хол байж үзсэн үү. Үзсэн бол хэр удаан хугацаагаар хол байсан бэ?  

М.Гансүх: -Хамгийн дээд тал нь долоон сар хол байж үзсэн. Би Өмнөговь аймгийн төвд Олон нийттэй харилцах цагдаа хийдэг байсан юм. Би уг нь цагдаа юм уу, цэргийн байгууллагад ажиллах их сонирхолтой ч, нэг л болж өгөхгүй байсаар “Оюу толгой”-д ажилд орсон юм л даа. Анх энд ажилд орох саналыг манай ихэр надад тавьж байсан. Тэгээд би анкет өгөөд, ажилд орж, одоо бараг жил орчим болж байна.

-Анх ажилд орж байсан үеэ хүн ер мартдаггүй санагддаг юм. Та хоёр ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ? 

М.Гантөмөр: -Анх ажлын гараагаа ээжийнхээ дүүгийн барилгын компаниас эхэлж байсан. Гэхдээ тэнд нэг их удаагүй.

М.Гансүх: -Би ер нь олон газар ажилласан юм байна. Одоогийн ажилдаа тогтвор суурьшилтай ажиллана гэсэн бодолтой байгаа.

-Ихрүүдийн баярыг тэмдэглэдэг үү. Ихрүүдийн баярт оролцож байсан уу?

М.Гансүх: Үгүй. Ерөөсөө тэмдэглэж байгаагүй юм байна. Манай энд тийм баяр ерөөсөө болдоггүй болохоор сайн мэдэггүй байсан. Харин ихрүүдийн баярт орж үзэх юмсан гэсэн бодол бол байдаг.

-Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

М.Гантөмөр: -Бага байхад ээж маань байнга тэмдэглэж өгдөг байсан. 18 хүрээд, түүнээс хойш Гансүх маань хол, хааяа хамт байж таарахгүй байдаг болохоор ер нь хамтдаа тэмдэглээгүй удсан байна.

-Монголчууд ихрүүдийн тухай ярихдаа нэг нь өвдөхөөр нөгөөх нь дагаж өвддөг гэж ярьдаг. Энэ үнэн болов уу?

М.Гантөмөр: -Бага байхад л их өвддөг байсан гэсэн. Тэгээд ээж маань ламд үзүүлээд, амь салгуулах ёстой гээд засал хүртэл хийлгээд, бид хоёрт нэг улаан уяа зүүж өгснөөс хойш гайгүй болсон гэдэг юм. Одоо ер нь бол бие биенээ бараг дагаж өвдөггүй ээ.

-Ихрүүд маань ирээдүйд хэн болохыг хүсдэг вэ?

М.Гансүх:-Бид хоёр өөр өөрсдийн гэсэн амьдралтай, гэр бүлтэй болоод ээжийнхээ ачийг хариулна даа.

-Ярилцсанд баярлалаа.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зам засварын ажилтай холбоотойгоор Ч:76, Ч:79 чиглэлийн маршрутыг түр өөрчлөллөө 14 цаг 49 мин Жү Вэнжүн аваргын төлөөх тоглолтыг тэргүүлж эхэллээ 15 цаг 0 мин Доминиканд аврах ажиллагаа дуусчээ 15 цаг 6 мин Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 15 цаг 22 мин Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн ажлын нөхцөл байдлын талаар мэдээлэв 15 цаг 27 мин Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэд ард үлдсэн ар гэрийг нь өнгийж хараагүйд гомдолтой байна 18 цаг 54 мин Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх УИХ-ын бүлэг байгуулав 19 цаг 5 мин Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь Б.Жаргалсайхан 19 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 428 болов 19 цаг 40 мин Гадаадын иргэний визийн зөвшөөрөл олголт 13.8 хувиар буурчээ 19 цаг 42 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын уралдаан зарлана 19 цаг 44 мин Б.Жаргалсайханыг УЕП-оор улираан томилохыг дэмжив 19 цаг 50 мин Мөс цөмөрч нууранд живсэн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна 21 цаг 44 мин Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулав 22 цаг 1 мин Юун актуализаци вэ…эээ? 22 цаг 12 мин Доминиканд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ 22 цаг 30 мин Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэх эсэхээр иргэдээс санал авч эхэллээ 22 цаг 36 мин Орос, АНУ-ын төлөөлөгчид Истанбулд уулзана 22 цаг 39 мин Аж ахуй эрхлэгчид НДШ-ийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжих ёстой 22 цаг 46 мин Шатрын холбооны удирдлагууд сурагчдын ДАШТ-ий медальтнуудад хүндэтгэл үзүүлэв 22 цаг 57 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжү... Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хам... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийл... Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаха... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр д... Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр ... Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюул... Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах ...
Top