x

Б.Болорсайхан: ХЭҮК-ын шаардлага зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлдэг байх нь чухал

Монгол улсын Их хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний үйл ажиллагаа өнгөрсөн хоёр өдөр болсон билээ. Тус үнэлгээний үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Олон Улсын Парламентын Холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Мариана Дуарте "Бид Монгол Улсын Их Хурлаас өөрийн үнэлгээг санаачлан гаргаж буй явдалд дэмжлэг үзүүлэхээр ирсэн экспертүүд юм. Монгол Улс сайн дурын үндсэнд өөрийн үнэлгээг хийж байгаа нь энэ засаж сайжруулах, бэхжүүлэх зүйлс байгаагаа хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж үзэж байна. Ямар асуудал чухал байгааг харж буйн илрэл" хэмээв. 

Парламентын өөрийн үнэлгээний Үндэсний зөвлөх Б.Болорсайхан “Хоёр өдрийн өөрийн үнэлгээний арга хэмжээнд үндэсний зөвлөхөөр ажиллалаа. Парламентын хяналтыг улам сайжруулах, Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх мөн ХЭҮК-ын шаардлага зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлдэг байх нь чухал гэдэг санааг хөндсөн.

Батлагдан гарч буй хууль хүний амьдралд хууль зүйн баталгаа болохын зэрэгцээ бодитой хэрэгжиж, үр нөлөөг үзүүлэхэд тал талын хамтын ажиллагаа чухал гэж асуудлаа тодорхойлж гаргаж ирсэн.

Түүнчлэн ХЭҮК-ын зүгээс хүний эрхийн зөрчил асуудал, нийгмийн бүлгийн тулгамдаж буй бэрхшээл саадтай нүүр тулж судлаад зөвлөмж шаардлага хүргүүлэхэд тэр нь төрийн байгууллагын зүгээс болон бусад этгээдийн зүгээс хэрэгжилт харилцан адилгүй байна. Үүнд анхаарах нь зүйтэй гэж үзсэн" гэлээ. 

Олон улсын зөвлөх Мэг Мүнн "УИХ өөрийн үнэлгээг өөрсдөдөө явуулж байгаа нь чухал. Монгол Улс үндэсний зөвлөхүүд, экспертүүдийн болон бусад байгууллагуудын оролцоотойгоор өөрийн үнэлгээг явуулж байгаа нь маш чухал. Бидний зүгээс энэ үйл явцад дэмжлэг үзүүлэх гэж ирсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад оронд хэрэгжсэн сайн туршлагууд, олон улсын жишгийн талаарх зөвлөмжийг өгч байна" гэлээ. 

Монгол Улсын парламент анх удаа өөрсдийнхөө үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч байгааг мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top