x

Удахгүй болох жагсаалуудыг МАН-ын тойргийн гадна гарсан гишүүд зохион байгуулах сурагтай!

Удахгүй жагсаал болно гэж зарим хэвлэл мэдээлэл, цахим орчинд мэдээлж байна. Өнгөрсөн жилийн өдийд иргэд, залуучууд нүүрсний хулгайч нарыг ил тод болгож, хариуцлага тооц гэж олон хоног төв талбайд жагссан. Тэр хэв маягаар ирэх 12 дугаар сард улс төрийн янз бүрийн эрх ашгийн нөлөөлөл орсон цөөнгүй жагсаал болох нь тодорхой. Харин хэн, хаанаас зохион байгуулах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Гадуур хөвөрч буй мэдээллээс харахад удахгүй болох жагсаалыг Ардчилсан намын зүгээс зохион байгуулна гэдгийг дурджээ. Гэхдээ энэ бол цахим орчинд явдаг бодит бус мэдээлэл. Харин бодит үнэнд ойртсон мэдээллийг улс төрийн хүрээнийхэн болоод иргэний нийгмийнхэн хэлэх боллоо. Удахгүй болох жагсаалуудыг АНбиш МАН-ын тойргийн гадна гарсан гишүүд зохион байгуулна гэдгийг тэд хэлж байна. Ардчилсан намын хувьд дотоод асуудлаа саяхнаас нэг юм шийдэж, учир начраа ололцож яваа улс төрийн хүчин. Удахгүй сонгууль болох дөхсөн тул намын бүтэцдээ анхаарч байгаа. Тэд жагсаал зохион байгуулъя гэсэн ч санхүүгийн болоод улс төрийн нөхцөл байдал хязгаарлагдмал байна. Тэр дундаа сонгууль дөхчихсөн энэ үед жагсаал санхүүжүүлэн, зохион байгуулж байхаар намын бүтэц, эв нэгдэлдээ цаг зав, хөрөнгө хүчээ зориулъя гэж ажиллаж байгаа нь тодорхой. Тэгвэл удахгүй болох жагсаалыг хэн зохион байгуулж, санхүүжүүлэх вэ. Хэн улс төрийн тоглолтыг эхлүүлэх вэ гэдэг нь сонирхол татаж буй. МАН-ын тойргийн гадна гарсан улстөрчид өмнөх болон одоогийн парламентаас цөөнгүй бий. Мөн ирэх сонгуулиар тойрогт болон намын жагсаалтаар өрсөлдөх боломж нь хаагдсан, бүр намаасаа хөөгдсөн гэх МАН-ын улстөрчид цөөнгүй.

Тухайлбал, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Г.Ганболд, Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар, Н.Энхболд нарын гишүүд байна. Эдгээр гишүүдийн зарим нь УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Зарим нь одоо хуулийн байгууллагаар шалгагдаж яваа. Дийлэнх нь МАН-ын нэрээр дахин улс төрд гарч ирэх боломжгүй нэг ёсондоо тойргийн гадна гарсан гишүүд хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Эдгээр улстөрчид удахгүй болох жагсаалын гол авторууд нь байхыг ч үгүйсгэхгүй гэж байна. Ямартай ч ирэх сард улс төрийн халалт, нийгмийн бухимдалтай зэрэгцсэн хэд хэдэн жагсаал болох нь гарцаагүй үнэн. Тэр бүхний цаад зорилго юу байна, хэн зохион байгуулж, хэнийг өмнөөсөө турхирч байгааг бид хэрсүү ажиглах л үлдлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 4 цаг 5 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 4 цаг 6 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 4 цаг 7 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 4 цаг 8 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 4 цаг 9 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 11 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 12 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 14 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 48 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 58 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 6 цаг 2 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 6 цаг 7 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 15 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 21 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 32 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 35 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 39 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 42 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 52 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top