Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр сонслоо.
Тавантолгой-Гашуунсухайт өртөөний ажилтан албан хаагчдын амьдрах суурь бүс байгуулах 45 сая ам.долларыг Гашуунсухайт өртөөнд баригдах шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтад зарцуулснаар орон сууц барих эх үүсвэргүй болсон гэдгийг аудитын байгууллагаас онцлов.
Түүнчлэн нүүрс ачих ложистикийн төвийн ТЭЗҮ-ийг хууль тогтоомжид нийцүүлэн баталгаажуулаагүй, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбоход байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй байхад гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн байна.