x

Монголчууд Ява аралд довтолсон нь

МОНГОЛЧУУД ЯВА АРАЛД ДОВТОЛСОН НЬ

1289 онд Хубилайн элч Мэн Ци Ява аралд очжээ. Хинду-Буддист холимог шүтлэгтэй Сингасари (Singhasari) гэх хаант улс тэнд ноёрхож байв. Энэ хаант улсын сүүлчийн хаан Кэртанагара (Kertanagara) элчийн шаардлагыг үл зөвшөөрсөн төдийгүй доромжилжээ. Чухам энэ авир нь Хубилай тийш цэрэг мордуулах шалтгаан болсон байна. Цэргийн ерөнхий жанжин Шиби цэрэг хуралдууллаа. 

Монгол цэргийн довтолгоог Малаккын хоолойгоор давшина гэж төсөөлсөн Кэртанагара тийш нь их хүч илгээжээ. Гэтэл уйгар үндэстэн Икэмүс-ээр толгойлуулсан Хубилайн флот Ява руу шулуун замаар орж ирэх нь тэр. 

1292 онд 20 мянган хүнтэй арми Цуаньжоу-аас (Quanzhou) гарлаа. Хуурай цэргийг удирдаж байсан Гао Син 1293 оны эхээр Явад газардав. Хамаг цэргээ Ява арлаас хол илгээсэн Кэртанагара гарах газаргүй болжээ. Тэрээр хүчирхэг арми флоттоо тулгуурлан Малайн арал, Бали арал, Суматри арлын хойд хэсгийг буюу Ява-д үл хамаарах олон газрыг түрэмгийлэн эзэлсэн байсан учир орон нутгийн феодолууд түүнийг үздэггүй байв. Тэдний нэг болох Кэдири (Kediri) хаант улсын толгойлогч Жаяакатван (Jayakatwang) монголчуудын довтолгоог далимдуулан Сингасари руу дайран хаан Кэртанагараг алжээ. 

Кэртанагара улсын төрийн эрх мэдэл ханхүү Вижая*-д (Wijaya) ирлээ. Тэрээр эцгийг нь алсанд өшөө хорсол зангидан монголчуудын эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, хариуд нь Жаяакатвангийн* эсрэг байлдахад нь туслахыг гуйсан байна. Кэдир улсын боомт болон орон нутгийн газрын зургийг ханхүү монголчуудад гардууллаа. Монголчууд тэдний гуйлтыг зөвшөөрч Кэдир рүү довтлон долоо хоногийн дотор цэргийг нь бут цохижээ.

Мажапахит хот (Majapahit) орон тэнд монголчуудад дагаар орж, их хаан Хубилайг албан ёсоор хүлээн зөвшөөрнө хэмээн Вижая амлаад үүний тулд бие хамгаалалтад зориулан үл зэвсгэлсэн 200 цэргийг өөрт нь гаргаж өгөхийг хүсчээ. Шиби ноён ямар ч харгүйгээр хүсэлтийг зөвшөөрөв. Вижая замдаа хамгаалалтын цэргүүдийг устгаад Монголын гол хүчийг сэмээр бүсэлжээ. Түүний гэнэтийн довтолгоон маш амжилттай болж, Шиби азаар амь мултарсан байна. Монголчууд гурван мянган хүнээ алдлаа. Урт зам явган туулж, эрэгт хүлээж буй усан флоттоо арай гэж хүрэв. Цааш хэрхэх тухай удтал маргалдсан ч нэгэн шийдвэрт хүрч чадсангүй. Эцэст нь усан онгоцондоо сууцгааж ирсэн газар руугаа буцжээ.[i]

Вижая ийнхүү Мажапахитын хаант улсыг Ява арлын зүүн хэсэгт байгуулсан ба зуу гаруй жил оршин тогтнохдоо өнөөгийн Индонезид хамаарах ихэнх газар нутгийг өөртөө нэгтгэжээ. Харин бууран доройтох үедээ далайчин португальчуудад хялбар олз болсон юм.

* Вижая, Радэн – Явагийн хаан (1293–1309). Мажапахит Эзэнт улсыг үүсгэсэн.

* Жаяакатван (? - 1293) Ява арлын Кэдир улсын хаан

[i]История Востока (в 6 т.). Т.II Восток в средние века— («Восточная литература» РАН, Москва, 2002) [History of the East (in 6 volumes). Vol. II East in the Middle Ages - ("Eastern Literature" RAS, Moscow, 2002)]

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 4 цаг 5 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 4 цаг 6 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 4 цаг 7 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 4 цаг 8 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 4 цаг 9 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 11 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 12 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 14 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 48 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 58 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 6 цаг 2 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 6 цаг 8 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 15 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 21 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 32 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 35 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 39 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 42 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 52 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top