x

О.Алтангэрэл: Хэргийн талаар мэдээлсэн хувь хүн, сэтгүүлчийг яллах хуулийн цоорхойг нээлээ

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Эрүүгийн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээллээ.

АН-ын дэд дарга О.Алтангэрэл:

"АН-ын бүлгийн хуралдаанд сэтгүүлчийн болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотойгоор хоёр санал оруулж хэлэлцүүллээ.

2017 оноос гүтгэх, доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулж шийдвэрлэж байгаад 2020 оноос худал мэдээлэл тараах гэсэн нэр томъёоны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Олон жил хэвлэл мэдээлэл болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ярихдаа эрүүгийн, иргэний хуулиар шийдэхийг яриад байснаас хууль зүйн зохицуулалтыг нарийвчилж оруулах асуудлыг хөндөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

2002 оны иргэний хуулиар нэр төр, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой заалтууд шинэчлэгдээгүй. Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг ойлголтын хувьд бүрхэг. Хуучин Эрүүгийн хуульд байсан гүтгэх, доромжлох гэмт хэргийн агуулгуудыг хольсон, дураараа тайлбарладаг байдалтай байна.

2016 онд НҮБ-аас энэ төрлийн гэмт хэргийг халах зөвлөмж өгч, УИХ хүлээж авсан. Харамсалтай нь үүнээсээ ухарсан. Өнгөрсөн жил хэвлэлийн эрх чөлөөний индексээр 280 орноос 90-д байсан орон өнгөрсөн жил хоёр байр урагшилсан.

Ийм учраас энэ хуулийн зохицуулалтуудад хуульч, судлаачид, сэтгүүлчдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал орууллаа.

2022 оны байдлаар 300 гаруй эрүүгийн хэрэг нээж шалгаснаас 10 орчим нь шүүхээр шийдэгдсэн тоо байна. Үүнийг тайлбарлавал худал мэдээлэл тараах гэсэн том малгайн дотор үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг нээдэг. Дахин дахин дуудаж, залхаан цээрлүүлэх, энэ хугацаанд гомдол гаргагч нь тохирох, уучлал гуйвал гомдлоо татна гэдэг зүйлүүд байдаг.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа процесс нь үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчид болон иргэдийг залхаан цээрлүүлэх шинжтэй, мөрдөн байцаах байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарч байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэрэг, ял шийтгэлтэй холбоотой эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл эцсийн хэлэлцүүлэг болох гэж байна.

Энэ зүйл заалт буюу 21.9.1-д мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол ял шийтгэл оноохоор заачихаж байна.

Монгол Улсад ЦЕГ, АТГ, ТЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааны талаар баримт мэдээллийг олж мэдсэн хүн задруулсан бол гээд хүн гэдэг малгайн доор үзэл бодлоо илэрхийлэх иргэн хүний эрх чөлөө, иргэдэд мэдээллийг хүргэдэг сэтгүүлчид хамт орж ирж байна.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн 21.9.3-т шүүх, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагч гэж мөрдөн шалгах ажиллагааны нууцыг мэддэг хүмүүсийг тодотгож оруулж ирсэн. 21.9.1-д аливаа шалгагдаж буй хэргийн талаар мэдээлсэн хувь хүн, сэтгүүлчийг яллах цоорхой нээгдэж байна. Мөрдөн байцаалтын хавтаст хэрэг олон төрлийн нотлох баримт цуглуулдаг. Олон нийтэд ил болсон  гэрчийн мэдүүлэг байж болно. Аливаа нэг гэмт хэргийн талаар үйл баримтаас сэтгүүлч мэдээлэл бэлтгээд, тэр тухайгаа цагдаа болон мөрдөн байцаах байгууллагад мэдээлэл өгөөд мөрдөн байцаалтад орсон байж болно. Үүнийг мэдээлснээр гэмт хэргийн субъект болоод  эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл гарч байна. Үүнийг анхаарах ёстой гээд санал оруулсан юм" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
3-5 насны гурван хүүхэд галд өртөж нас барсан хэргийг шалгаж байна 7 мин Л.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татах хэрэгтэй 16 мин Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 4 цаг 23 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 4 цаг 24 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 4 цаг 25 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 4 цаг 26 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 4 цаг 27 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 28 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 30 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 31 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 6 цаг 6 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 6 цаг 16 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 6 цаг 20 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 6 цаг 25 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 33 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 39 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 50 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 53 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 57 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 7 цаг 0 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top