Өчигдөр Нийслэлийн Ардчилсан Намын даргаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сонгогдлоо. Түүний хувьд МоАХ-ноос нэр дэвшиж, өрсөлдсөн юм.
Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд Т.Батцогт, Д.Бадарсан, М.Тулгат нарын гурван нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд тэд гурвуулаа НИТХ-д хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа юм. Туршлагатай, залуу улс төрчид өчигдөр өрсөлдөж, Нийслэлийн Ардчилсан Намын даргаа сонголоо.