x

Х.Номингэрэл: Цэргийн албанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн зөрчлүүд илэрсэн

АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ .

Цэрэгт татагдсан байлдагч амиа алдсан болон охид хүчирхийлэлд өртөж байгаа талаар ҮБХ-ны гишүүн, хуульч Х.Номингэрэл дараах дүгнэлтийг ярив.

Тэрээр "Цэргийн алба хааж байх үедээ амь насаа алдах үзэгдэл ахин дахин гарах боллоо гэсэн ч тодорхой хариуцлага тооцдоггүй, тохиолдол мэтээр өнгөрөөсөөр байна. Гэвч энэ нь тогтолцоо, системийн шинжтэй хүний эрхийн зөрчил юм. Дөнгөж 18 нас хүрсэн хөвгүүд маань цэргийн дэг, дүрмийн бус харилцааг туулдаг нь жендерт суурилсан эрэгтэйчүүдийн хүчирхийлэл болоод байна. Хүний эрхийн талаас “ХЭҮК” тасралтгүй ярьсаар ирсэн ч сүүлийн 10 жил цэргийн ангид 463 гэмт хэрэг гарч 20 хүн амь насаа алдаж, дүрмийн бус харьцааны зөрчил 150 гаруй бүртгэгдсэн байна.

Цэргийн албанд байхдаа учир битүүлгээр амь насаа алддаг, амиа хорлосон гэдэг мэдээллүүд ирдэг. Амиа хорлоход хүргэнэ гэдэг маш том гэмт хэрэг болж байгаа юм.

Мэдээлэгдээгүй, ил гараагүй, дараад өнгөрсөн тохиолдол олон байна. Маш их сэтгэл санааны хохирол, хөдөлмөрийн мөлжлөг цэргийн алба хаагч дунд гарсаар байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн зөрчлүүд ч мөн илэрсээр байна.

Орчны эрүүл мэндээр хангуулах, ариун цэвэр, хоол ундны үйлчилгээ гээд маш олон асуудал гарч ирдэг. Батлан хамгаалах салбар олныг хамарсан айдас, эргэлзээг тайлах, хохирогчдын дурсгалыг хүндэтгэхийн тулд томоохон шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Одоог хүртэл реформ хийхгүй байсаар ирлээ.

Цэргийн албаны хуульд өөрчлөлт оруулж, ил тод хариуцлага тооцохыг олон нийт хүлээж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 59 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 4 цаг 0 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 4 цаг 2 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 4 цаг 2 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 4 цаг 3 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 5 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 6 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 8 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 42 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 53 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 57 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 6 цаг 2 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 9 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 15 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 27 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 29 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 33 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 36 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 46 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top