АН-ын анхан, дунд шатны намын дарга нарын сонгуулиуд ээлж дараалан болж байгаа. Нийслэлийн АН-ын даргын сонгууль 2023 оны 11 сарын 17-ны өдөр болох шийдвэр гарч өнөөдөр 18 цаг хүртэл нэр дэвшигчидээ бүртгэж байна.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нэр дэвшихээ илэрхийлэн, холбогдох журмын хүрээнд материалаа өгч нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ.
Энэ үеэр Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч Т.Батцогт "Надад улаанбаатар хотоо хүн амьдрах таатай орчин болгон хөгжүүлэх хөгжлийн бодлого, төлөвлөгөө түүнийг хэрэгжүүлэх залуучуудын баг байгаа.
Тиймээс бид Нийслэлийн АН-ын даргын сонгуульд оролцохоор, миний бие нэрээ дэвшүүлэн албан ёсоор нэр дэвшигчийн мандат авлаа. Үргэлж дэмждэг иргэддээ, баг хамт олондоо баярлалаа" гэлээ.