УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд хандаж “Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн орд газрын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох ёстой байв. Гэвч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүсэлтээр асуулгын хариуг сонсох товыг хойшлууллаа.
Үргэлжлүүлэн УИХ-ын хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.