УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Жилд 16,000 мянган айл гэр бүлээ бүртгүүлж 4,000 нь салж байна гэсэн тооцоо гарсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Үүний цаана дандаа хүүхэд хохирч байгаа. Нийт салсан иргэдийн 60 хувь нь хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй гэсэн дүн гарсан.
Тэгэхээр бүхэл бүтэн ийм сэтгэлгүй паразит үе амьдарч байна гэсэн үг. Эдгээр хүмүүсээс ядуу байна, ажилгүй байна, төлбөрийн чадамжгүй байна гэдэг үг сосмооргүй байна. Иймд улам хариуцлагажуулах чухал. Бид шүдгүй арслан шиг хуулиуд батладаг болохоор төрийн төмөр нүүрээ харуулж чадахгүй байна" гэв.