x

Э.Бат-Үүлийн бархираан

Э.Бат-Үүл баатар дахиад л “бархирч” байна. Гэр хорооллын барилгажилт хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүх өчигдөр хотын даргын цонх руу өндөг шидсэн хэргээр ачигдаж, хаана хүргэгдсэн нь тодорхойгүй, хайгаад олдохгүй байна гэнэ. Уг нь цагийн сайханд нийслэлийн цагдаагийн даргыг өмнөө ёслуулж явсан хүн шүү дээ. Цагдаагийн албаны тухай шинэ хуулиар хотын цагдаагийн даргыг Нийслэлийн Засаг дарга томилох эрхтэй болсон юм. Яах вэ, иргэндээ илүү үйлчилдэг, иргэнээ гэсэн сэтгэлтэй хүн цагдааг удирдаасай гэсэндээ тэр. Бүр цаашлаад хотын иргэд өөрсдөө хуралдаад цагдаагийн даргаа сонгодог болно гэлцэж байлаа. Гэвч 2014 онд баталсан энэ хуулийг 2017 онд МАН олонхи болоод буцаасан л даа.

Асуудал юу гэвэл Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхтэй.  Тэгснийх нь төлөө барьж хорих хууль байхгүй юм л даа. Харин Гэр хорооллын барилгажилт хөдөлгөөний зохицуулагчийг ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журмыг хамгаалах хэлтэст аваачин байцааж, Дотоодын цэргийн 805-р ангид хорьсон гэнэ. Энэ хоёр байгууллага яагаад нэг дор байдгийг мэдэхгүй юм. Ямартай ч Хууль зүйн яамыг дотоод хэргийн яам болгон зохион байгууласантай холбоотой байх.

Товчоор хэлбэл Б.Батсүх гэдэг хүнийг нийгмийн хэв журам зөрчиж, төрийн өндөр албан тушаалтанд аюул занал учруулсан бололтой юм. Миний л сонссоноор өнгөрөгч долдугаар сард Нийслэлийн прокурорын газраас журам гаргаж, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гомдлыг (бүр тодруулбал төрийн өндөр албан тушаалтнуудаас иргэдийн эсрэг гаргасан гомдол) гаргасан хэргийг дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд дээр биш ЦЕГ дээр татаж, нэгтгэн шалгадаг болсон гэсэн. Тэгэхээр хотын дарга Су.Батболд мань хүнийг хориулжээ гэсэн үг. Одоо бүр үг хэлэх ч эрхгүй болж байгаа юм байна.

Арван жилийн өмнө бол төрийн ордны саарал байшинг өндөг, улаан лоолиор будчихаад ялалтын дуутай харьдаг байлаа. Тэр үед иргэд нь илүү эрх дархтай байж. Удах тусмаа улам бүр уруудан доройтож байна даа, бид.

Саяхан даа, сургууль цэцэрлэгийн багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяхад хэн ч тэднийг дэмжээгүй, бүр багш нар өөрсдөө ч дэмжээгүй. Харин ч эсрэгээрээ “ажил хаясан багш нарын оронд ажилгүй багш нар нь ажиллая” гээд хэвлэлийн бага хурал хийхэд монгол хүний хамгийн адгийн зан чанарыг олж харсан. Тэр хэвлэлийн бага хурлыг захиалсан, зохион байгуулсан яамны нөхдөд биш, тэнд мэдэгдэл хийгээд сууж байгаа залуухан эмэгтэйчүүдийг хараад гутсан. МАН засаг барих болгонд нэг ийм адгийн юм болдог. Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зохион байгуулна, ажил хаялтын эсрэг ажил хаяж, жагсаал цуглааны эсрэг жагсаал цуглаан хүртэл хийнэ. Бүүр нэг тэрэндээ гаршчихсан.

Цаг хугацаа өнгөрөх тусам бид ардчиллаар олж авсан үнэ цэнэтэй бүхнээсээ улам бүр алсран холдож байна даа. Хүний эрх, эрх чөлөө гэдэг юм үнэ цэнэгүй болж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон байна. Хэлсэн нэгнээ адалдаг, хавчдаг, нийлж байгаад боорлодог, нүүрээ буруулдаг болсон байна. Нийгмийн шударга ёс, ёс суртахуун гэдэг зүйл байхгүй болж, монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж улам бүр дордож, шалдаа буутлаа унаж байна. Бид мэдсэн мөртлөө мэдээгүй юм шиг, харсан мөртлөө хараагүй юм шиг дуугүй л байна. Юу биднийг ингэтэл өөрчлөөд байгааг бүү мэд. Ийм байхад Э.Бат-Үүл бархирахгүй гээд ч яах билээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (182.160.36.127)
    Ажлаа хийж чадахгүй даргыг эсэргүүцлээ гээд хүмүүсийг барьж хорьж байна.МАН дийлдэхээ болилоо.
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 12 мин Дэлхийн шинэ дэг 31 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 38 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top