x

Буруу зүгийн салхинд хийсэхгүйн тулд намын дүрмээсээ зүүгдэх нь үнэт зүйл мөн үү?

АН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. 

АН-ын сэнтийг булаах Х.Баттулгын нүглийг хөнгөлөхөөр С.Эрдэнийг мөн харлуулж, “АН-ын хагарал С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос үүдэлтэй” гэх үгийг амны уншилга болгов. С.Эрдэнэ муу хүн байлаа ч дүрмээрээ явъя гэж зүтгэснийг би хувьдаа зөв гэдэг. Хууль дүрмээрээ амьдарч суръя л даа. Хоёр даргатай хоёр тамгатай хоёр талцлын аль нь АН юм бэ гэж мэдэн будилж буй пиар-эцэстээ хууль бус Х.Баттулгын талыг, эрхбиш албан ёсны баталгаатай бүртгэл нь УДШ, УБГ-т хөндөгдөөгүй хэвээр байгаа С.Эрдэнийн талтай ижилсүүлэх заль юм.

Ноёлох оргилоос годройтсон Х.Баттулга эрсдэлгүй газардах зуураа, хууль дүрмээр хориотой зүйл заалтыг хүчээр хэрэгжүүлэхээр түрэмгийлэв. Түүний галын шугамд торгуулийн сумангийнхан нь өлсгөлөн зарлаж, өвлийн тэсгим жаварт хөлдүү цемент дээр хэд хоног хэвтлээ. Тэд хэн хэн байв. ХХААЯ-наас Х.Баттулгын хормойд зүүгдсэн Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь, бие даагч Н.Алтанхуяг, босоо Гамбаа. Цаана нь Баянхонгорын А.Адьяасүрэн, баруун аймгийн Ш.Адьшаа, Алтанхуягийн алтан нутаг-халхын зах зээлийн буянд сагатлаа баяжсан бөглүү хязгаарын дөрвөд жаал-О.Цогтгэрэл нар. Хачирталтай нь тэд юуны төлөө өлссөнөө тодорхойлж чадахгүй, эх орныхоо төлөө өлссөн ч юм шиг, эрх мэдлийн төлөө өлссөн ч юм шиг эргэж буцаж, олон янз мэдэгдэл хиймчээ аядсанд, ардчилсан нийгэм тэднийг тохуурхлаа гэж бухимдаж байв даа.

Монголын хуулийг авилга эрх мэдлийн аагаар гишгэлж, орос олигархиудын сүрээр ялж оодорсон Х.Баттулга АН-ын даргын сэнтийг булаах гэсэн нь тэр. Энэ хүчирхэг хуйвалдааны эсрэг С.Эрдэнэ намынхаа дүрмийг хатуу баримталж, дүрмээрээ хурлаа хийж шинэ даргаа сонгоно гэж ямартай ч зүтгэсэн. Гал голомтоо бузарлахгүй гэснээс биш сонгуульд ялагдсан ч даргын суудлаа өгөхгүй гэж тэнэгтээгүй байх гэж би эерүүлдэг. Дүрмээ сахих байр суурин дээрээ бат зогссон хэнийг ч би өмөөрнө. Х.Баттулгыг хормойдож “юманд” хүрэх гэсэн бэртэгчингүүд С.Эрдэнийг АН-ын даргаар улирах гэж шүлэнгэтлээ хэмээн гуагалдаг. Түүнийг тэгж гутаах угтаа Х.Баттулгын булайг цайруулах зорилго юм. Харин С.Эрдэнэ ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн нь өөрөө ерөнхийлөгч болъё гэхээсээ илүү урвагч Х.Баттулга, хутгуур Н.Алтанхуяг хоёрын ерөнхийлөгч болохын төлөөх цагаандаа гарсан улайрлыг хаах-архангайхны сарлаг үйлдэл биз.

Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг унагах хор нам дотроо төгс найрсан. АН-ын доторх эрх мэдэлд шунагчид хорлоогүй бол С.Эрдэнэ ялдаггүй юм гэхэд баян ходоод арай болоогүй. Н.Алтанхуягийн ятгалгаар цагаан сонголт өгч С.Эрдэнийн авах саналаас 71 мянгыг хороож АН-аа хорлов. Самрагчдыг дэмжээд сохор мухраар зүтгэвэл цаашид намтайгаа хамт нурна гэж мэд ардчилагчдаа. АН доторх хэдэн муу хүний увайгүй башир арганд гишүүд дэмжигчид хууртсаны горыг С.Эрдэнэ үүрсэн. Удахгүй АН үүрч мэднэ шүү.

Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл хоёр сүүлээ сэрвээн дээрээ тавивал АН увс компаний өмч болно гэж Ю.Цэдэнбалын нутаграх жарныг туулагчид сануулав. 1990 онд нүүдэлч-нэгдэлчдийн коммунд хэдэн жаалынхаа үрслүүлсэн ардчиллыг дов жалгын хуйвалдаанд алдахгүй юмсан. Х.Баттулга, соцдек З.Энхболд хоёр гадныхантай хавсайдаж ардчиллаар туршилга суусан гол лидерүүдээ шоронд цоожилсон. Энэ юуг өгүүлнэ вэ? Гэвч ардчиллыг мөрөөдөгч Монголоор дүүрсэн нь залуусын жагсаалаар сая нотлогдлоо. Үзэл баримтлал үнэт зүйлсээ дээдэлж, намаа авч үлдэх зүрх сэтгэлтэй-гүжирдлэг гүтгэлэгт нүдүүлж доромжлогдсон муу нэрт Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С.Эрдэнэ, Д.Сосорбарам, залуусаас шинжлэх ухаанаар сэтгэдэг Б.Өнөрбаяр, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь, М.Тулгат нарт горьдном.

Том ах нар залууст суудлаа тавьж өг гээд хутга ханцуйлсан бөх дагуулж өрөөнд нь дайрч ороод сайд болсон МАН-ын залуусаас АН-ын залуус үлгэр аваач гэж нэг залуу сэтгүүлч уриалжээ. Харин өвгөн зохиолч би залуу лидерүүдийг эрдмээрээ, эелдэг зан, шударга ёс зүй, амжилтаараа ахмадуудын итгэл хайрыг тат гэж уриалъя. Чадварлаг залуус ийм жимээр өгсдөг. Чадваргүй залуус дэвшихээр дайрдаг бол мунхарснаа мэдэрдэггүй хөгшид ховхордоггүй. Ахмадууд залгамжлагч нарынхаа дундаас итгэл дааж эх орноо өөд татах соруудыг олж, суудлаа ёсорхог тавьж өг. Жам нь тиймийг ухаар. Залуу хөгшин ухааны хослол биесээ сэлбэдгийг мэдэхгүй хэн ч байх билээ. Гэхдээ сөргөлдөөн даамжирвал аюултай.

Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч гэсэн тиймэрхүү. Дарга болохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах атгаг санаа аль ч намд харш. Юун түрүү багаар ажиллах менежмент эзэмшиж, дарга болох хүслээ АН-ын гишүүд хойш тавьж сур. Тэвчээр-нүглийн цоож. Дарга бус баялаг бүтээгч болж ядуу эх орноо цойлуул. Эцэст нь хоёр гол намдаа ухаан суухыг хоёуланд нь ерөөе. Намайг энэ үүдээр харж яваарай.

Ц.Доржготов /2022.05.18/ baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 27 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 30 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 30 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 31 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 32 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 33 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 34 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 35 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 3 цаг 1 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 3 цаг 5 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 3 цаг 18 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 3 цаг 21 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 27 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 31 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 35 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 40 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 49 мин Дэлхийн шинэ дэг 4 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 4 цаг 15 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top