x

Сэтгүүлч гахай биш

“Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай харин илүү эрхтэй” /Жорж Оруэллийн “Амьтны ферм” ёгт романаас эшлэв/

Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд бусдыг доромжилбол ял шийтгэхээр УИХ-д өргөн бариад буй билээ. Энэ заалтын тухай маргаан иргэд, хуульчид, улстөрчид, сэтгүүлчдийн дунд өрнөж, Хэвлэлийн эрх чөлөөний өдөр олон нийтийн сүлжээнд дэрвэхтэй зэрэг Хууль зүйн сайд Х.Нямбаатар хачирхалтай тайлбар өгөөд орхисон. Тэрбээр “Доромжлох гэдэг бол хүн төрөлхтний нийтлэг зан суртахууныг зөрчсөн үйлдэл. Зарим нь хүний зургийг дэвсэлж, дээр нь шээж байна. Зарим нь хүүхдийн дэргэд бусдыг зохисгүй үгээр хэлж байна. Үүнийг зогсоох ёстой. Харин хэзээ ч сэтгүүлчид доромжлох зүйл заалтаар шийтгэгдэх үндэслэл байхгүй” гэсэн. Миний бие сэтгүүлчээр ажилладгийн хувьд Хууль зүйн сайдын эл тайлбарт гомдолтой байна. Х.Нямбаатар эл тайлбараараа хүн төрөлхтний зан суртахууныг зөвхөн сэтгүүлчид зөрчинө гэх доромж утгыг илэрхийллээ гэж би ойлгож байна. Мөн тэрээр эл байр сууриараа Монголын нийгмийг “Амьтны ферм” болгож, сэтгүүлчдийг гахай шиг бусдаас давуу эрхтэй хэмээн зарлалаа. Энэ бол нийгмийнхээ өмнө асар өндөр хариуцлага хүлээн ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон тэдгээрийн сэтгүүлч, сурвалжлагчдын хувьд жинхэнэ доромжлол. 

Монгол Улсын хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой. Хуулийн зарчим ерөөсөө л энэ. Энгийн иргэдэд үйлчлээд, сэтгүүлчдэд үйлчлэхгүй гэвэл сэтгүүлч ямар гахай юм уу? Шударга ёс алдагдаж, эрх, боломж алагчлагдаж, хууль журмыг нийтээрээ адил тэгш дагаж мөрддөггүйгээс Монгол Улс доройтсон, одоо дампуурлаа зарлахад ойрхон байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд оруулж ирж буй “доромжлох” заалтын талаар нарийвчлан асуусан сэтгүүлчдэд “Өөрсдөдөө наан ойлгож байгаад харамсаж байна” гэж хариулсан. Үгүй, бид зөвхөн өөрсдөдөө зориулж асуудаггүй. Бид бүх иргэдийнхээ өмнөөс асуусан, сэтгүүлчдийн үүрэг нь тийм юм.   

Доромжлохгүйгээр, нэгнээ үг, үйлдлээр гэмтээхгүйгээр ойлголцдог байх нь бидний ухамсарт байх ёстой үнэ цэн. Иргэний маргааныг Эрүүгийн хуулиар зохицуулах гэж оролдож, бүр хуульчилж байгаа нь доромжлол, мунаглал юм.

“13.15 дугаар зүйлийн 1-т “Доромжлох” гэсэн заалтад “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ. Яагаад заавал эрүүгийн хэргээр шүүн таслах ёстой юм бэ? Нэг хүн нөгөөтэйгөө хэрэлдэж, хэл үгээр доромжлуулснаас болж гомдол зарга үүсдэг нь энэ амьдралд бишгүй тохиолдоно, тохиолдсоор ч ирсэн. Сайхан ч зүйл биш дээ, гэхдээ доромжлох шалтгаан удсан хэрүүл бол ямар ч маапаангүй иргэний маргаан. Яагаад заавал хүмүүсийн хэл амыг эрүүгийн хэрэгт хувиргаж шийтгэх гээд байгаа юм бэ? Огт ам мурийдаггүй, маргалддаггүй, хэрүүлийн үг шиддэггүй байх чинь өөрөө яг хүний ёс мөн үү? Хүний харилцааг робот маягийн сэтгэхүй рүү л чиглүүлээд байх шиг. Ингэлээ гээд доромжлолыг байх ёстой зүйл мэтээр ойлгохгүй байхыг хүсье. Маргалдагч хүмүүсийн жудгаас доромжлох, эс доромжлох шалтгаалдаг. Хүний олонхийн ухамсраар, нийгэмд тогтсон уламжлалт ёс, эерэг зөв, сайн сайхнаар доромжлолыг шүүх, харилцаанаасаа шахах, ичгүүрлэх учиртай. Доромжлохгүйгээр, нэгнээ үг, үйлдлээр гэмтээхгүйгээр ойлголцдог байх нь бидний ухамсарт байх ёстой үнэ цэн. Иргэний маргааныг Эрүүгийн хуулиар зохицуулах гэж оролдож, бүр хуульчилж байгаа нь доромжлол, мунаглал юм.

Манай нийгэм хувь хүний эрх чөлөө, ялгаатай байдал, нэр төрийг хамгаалах сэдлээр амьсгалж байгаа энэ цаг үед хууль тогтоогчид хүний нэр төр, алдар хүндийг дээдэлсэн хуульд анхаарч байгаа нь уярам хэдий ч хэнийг ч, юугаар ч айлгадаг, шүүдэг болчихвол хүний эрхээр халхавчилсан аймшигт ухралт болно.

Монгол Улсад өмнө нь ийм оролдлого бүтээгүй, гэтэл долоон жилийн дараа дахин санаархаж байгаа нь үнэндээ улстөрчдийн эрх ашгийг дээгүүрт тавьсан хэрэг. Тэд зөвхөн өөрсдийнхөө толгойд ургуулсан алдар хүндээрээ үүнийг хийхээр улайрч байгаа явдал. Иргэд тэднийг улстөрч болсноороо алдар хүндтэй гэж үзэхгүй болсны эсрэг улстөрчдийн дургүйцэл, айдас их хүчтэй байна. Тиймээс Эрүүгийн хуульд доромжлох гэх заалтыг оруулж иргэдийг үзэл бодлоо илэрхийлэх, хардах эрхгүй болгох гэж байна. Гэвч Үндсэн хуульд хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тунхагласан. Маш том зөрчил үүгээр үүсэх болно. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, доромжлох заалтаар шийтгэж эхэлбэл олон нийтийн сүлжээ хэрэглэгч иргэд хувийн орон зайгаа ашиглах боломжгүй болно. Тэдэнд ял шийтгэл оногдуулна. Манай нийгэм хувь хүний эрх чөлөө, ялгаатай байдал, нэр төрийг хамгаалах сэдлээр амьсгалж байгаа энэ цаг үед хууль тогтоогчид хүний нэр төр, алдар хүндийг дээдэлсэн хуульд анхаарч байгаа нь уярам хэдий ч хэнийг ч, юугаар ч айлгадаг, шүүдэг болчихвол хүний эрхээр халхавчилсан аймшигт ухралт болно. 

Ингээд л сэтгүүлчдийг гахай шиг худал хөөргөөд, иргэдийг бусад амьтан шиг дорд үзэн нийгмээ доромжилсоор байх уу?

“Доромжлох” гэж яг яахыг хэлэх, ойлгох талаар өнөө хэр нарийн тодорхойлолт, муучлах, шүүмжлэх гэхчлэн ижил төстэйвтөр утгаас зааглан томъёолсон агуулга гаргаж ирээгүй байна. Хүний нэр төртэй холбоотой ойлголт буюу арьс өнгө, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлыг шүүмжлэх, гутаах, эсэргүүцэхийг ойлгох юм уу, эсвэл иргэн улстөрчийн зохисгүй үйлдлийг шогловол, шүүмжилбэл түүний эрхэмсэг оршихуй хөндөгдөх үү? “Энэ намайг доромжиллоо” гээд шүүхдээд, эрүү тулгаад байж боломгүй нягт ойлголт, эмзэг харилцаа шүү дээ. Энэ заалтын адил сэтгүүлчдийг гахайд тооцсон тодорхойгүй ойлголт цөөнгүй байна. Тухайлбал, сэтгүүлч эх сурвалжаа нууцлах зэрэг хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд мөрдөгддөг мэргэжлийн наад захын эрхийг хуулиар хангаагүй хэрнээ энгийн иргэнээс ялгаатай гэх байр суурь өнөө хэр баттай хэвээр л байна. Ингээд л сэтгүүлчдийг гахай шиг худал хөөргөөд, иргэдийг бусад амьтан шиг дорд үзэн нийгмээ доромжилсоор байх уу? 

Хэвлэлээр авилга, албан тушаалын гэмт хэргийн талаар илчлэн бичсэн сэтгүүлчийг бусдын нэр төрд халдсан, гутаан доромжилсон гэх гомдлоор шалгасаар л байгаа. Сэтгүүлчийн түшсэн баримт үнэн, бодитой байсан ч, тухайн мэдээ, нийтлэлээс гутаасан, доромжилсон гэх ганц нэг үг олдог нь гомдол үүсгэн шалгах, сэтгүүлчийг, буруутгах "сайхан" шалтаг, хэвлэлийг бүхэлд нь гахай болгон харлуулах боломж болсоор ирсэн. Монгол хэлний үгийн сан, монгол хүний хэл яриа, сэтгэлгээн дэх тэмдэг нэрсийнхээ онцлогийг ч ухахгүй байж эрүү тулгахаар завдах нь үндсэндээ улстөрчдийн өөрсдөдөө бий болгож буй олон нийтээс дээгүүр орших айдас л юм.  

Б.Энхцэцэг /ub.life/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов саяхан Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 3 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 3 мин Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барив 5 мин Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төрлийн тэсрэх төхөөрөмж туршжээ 5 мин Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт найдаж байна” 6 мин “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авлаа 7 мин АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулагдаж байна 8 мин Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 цаг 35 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 2 цаг 38 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 2 цаг 51 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 2 цаг 54 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 цаг 0 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 3 цаг 4 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 3 цаг 8 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 3 цаг 13 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 3 цаг 22 мин Дэлхийн шинэ дэг 3 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 48 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top