x

Э.Мишээл: Ам.долларын ханш төгрөгийн эсрэг өсвөл Бондын өгөөжөөс гадна ханшийн нэмэлт өгөөж авах боломжтой

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд гарч буй хамгийн өндөр дүнтэй, төгрөг, ам.доллар хосолсон бондыг Эрдэнэс Таван Толгой ХК гаргаад байна. Тус бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Форекс Трэйдэр Э.Мишээлтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед Эрдэнэс Таван Толгой ХК нээлттэй бонд гаргасан нь олны анхаарлыг татаж байна. Гэвч олонх иргэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл дутмаг байдаг л даа. Юуны өмнө бондын талаар ойлголт өгөхгүй юу?

-Сайн байна уу ? Юуны өмнө танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

Бонд гэдэг нь нэгэн төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, өрийн хэрэгсэл л дээ. Энгийнээр тайлбарлавал бонд худалдан авагч нь бонд гаргагч талд мөнгө зээлдүүлж байна гэсэн үг юм.

Жишээ нь, та Эрдэнэс Таван Толгой ХК-ийн бондыг худалдаж авснаар, тус компанид мөнгөө хүүтэйгээр зээлж байгаа хэрэг. Харин компани ирээдүйд олох борлуулалтын орлогоороо таны зээлсэн мөнгийг хүүтэйгээр нь эргүүлэн төлнө гэсэн ерөнхий ойлголт юм.

-Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нээлттэй бондыг ам.доллар, төгрөг хосолсон гэж байсан. Энэ нь ямар онцлогтой гэсэн үг вэ?

-Нийтдээ уг бонд нь 2 их наяд төгрөгийн дүнтэй, 3 үе шаттайгаар зах зээлд гаргах юм. Одоо хэрэгжиж байгаа эхний шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг иргэдэд санал болгож байна. Энэ нь төгрөгөөр 120 тэрбум, ам.доллараар  нь 400 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм.

Хосолсон валютаар гарч байгаа нь бондыг худалдан авахаар сонирхож буй иргэн, ААН-үүдэд сонголт өгч байгаагаараа давуу талтай.

Учир нь зарим хүн өөрийн мөнгөн хөрөнгийг ам.доллараар байлгаж ханшийн эрсдэлээс зайлсхийх сонирхолтой байдаг.  Зарим хүн төгрөгийн өгөөжийг илүүд үздэг. Тийм болохоор иргэд өөрсдийн сонголтоор бонд худалдан авах боломжтой гэсэн үг л дээ.

-Тэгэхээр мэргэжилтний хувьд аль валютаар нь бонд авсан нь дээр гэж зөвлөх вэ?

-Ер нь үнэт цаас, өрийн хэрэгсэл худалдан авахдаа иргэд өөрсдөө сайн судалгаа шинжилгээ хийж, тооцоолох ёстой байдаг. Бид хөндлөнгөөс та тэрийг нь авбал ашигтай гээд шууд хэлэх эрхгүй, боломжгүй л дээ.

Гэхдээ иргэдэд сонголт хийхэд нь нэмэр болох үүднээс зарим таамаглалыг тоймлоход төгрөгийн бондын дээд хүү нь банкны хадгалмжийн хүүтэй ойролцоо байгаа, харин ам.долларын бондын хувьд ойролцоогоор 3-3.5 дахин өндөр байх боломжтой байна.

Мөн төгрөгийн хувьд жил бүр тогтоосон хүүг аваад явах боломжтой. Харин ам.долларын хувьд ханшийн өсөлттэй нийлээд бонд худалдан авсан харилцагч 2 жилийн хугацаанд нийт 24-30 хувийн өгөөж хүртэх боломжтой гэж тооцоолж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн бидний тооцоолол гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Зарим хүн банкны хүүнээс ялгаагүй юм гэж ярьж байсан?

-Эрдэнэс Таван Толгойн ам.долларын бондын жилийн хүү нь 6.8% хүртэл, төгрөгийнх 10% хүртэл байгаа.

Гэтэл томоохон арилжааны банкуудын төгрөгийн жилийн хадгаламжийн хүү 8.5% орчим, ам.доллар 1.8% орчим байгаатай харьцуулахад ам.долларын бонд нь илүүтэйгээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц өгөөжтэй гэж хэлж болно.

Тиймдээ ч эхний багц болох 600 тэрбум төгрөгийн бондын дийлэнх хувийг ам.доллараар гаргаж байгаа болов уу гэж харж байна.

Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг бонд хэрэгжих 24 сарын хугацаанд өсвөл тэр нь иргэдийн хувьд бондын өгөөжөөс гадна ханшаас нэмэлт өгөөж авах боломжтой юм.

-Бондын хугацаа 2 жил. Гэхдээ үүнээс өмнө бондоо Монголын хөрөнгийн биржээр арилжихад алдагдал хүлээх үү? Хүү хасагдах уу?

-Эрдэнэс Таван Толгойн бонд эзэмшигч нь хоёрдогч зах зээл дээр бондоо арилжаалах боломж нээлттэй байгаа. Энэ тохиолдолд тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч үнэ тогтоно.

Өөрөөр хэлбэл, бондын үнэ унасан бол алдагдалтай, эсрэгээрээ өссөн бол өгөөжөөс гадна үнийн зөрүүний ашиг хүртэнэ гэсэн үг. Мөн бондоо зарах хүртэл барьсан үеийн хүүгээ бүрэн авах болможтой.

-Эрдэнэс Таван Толгойн ХК-ийн гол орлого нь нүүрсний экспортоос бүрддэг. Гэтэл коронавирусын дэгдэлт өндөр байгаа үед Хятадад хөл хорио тогтоочихвол борлуулт нь буурна гэсэн таамаг байна л даа. Тэгэхээр энэ бондын эрсдэлийг та бүхэн юу гэж харж байгаа вэ?

-Яг одоо БНХАУ Австралийн коксжих нүүрсний импортод хориг тавьчихсан байгаа. Үүнтэй холбоотойгоор тус улсад нийлүүлэлтийн хомсдолын суурь нөхцөл байдал үүссэн. Тиймээс БНХАУ-д коронавирус дэгдэлт үүссэн ч манай улсын экспортыг бүрэн хаах боломжгүй, хэсэгчилсэн байдлаар л нүүрсний тээвэрлэлтийг бууруулна гэж харж байна.

Гэхдээ 2021 оны 1 дүгээр сард Хятадад коронавирусын дэгдэлт эрчимжихэд манай нүүрсний экспорт 2019, 2020 оны мөн үеүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа.

Тиймээс тус компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлөхгүй гэж таамаглаж байна. Хэрэв манай улсын экспортын хэмжээ буурвал нийлүүлэлт буурснаас үүдэн үнэ өсөх бөгөөд нийт дүнгээр экспортын орлого буурахгүй байх боломжтой.

-Бондын арилжаанд оролцохын тулд тухайн хүн хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Бондын арилжаанд оролцохын тулд үнэт цаасны данстай байх шаардлагатай. Хэрэв байхгүй бол үнэт цаасны компани дээр иргэний үнэмлэхтэйгээ очоод данс нээлгэж, арилжаанд оролцох боломжтой юм. Данс нээх үйл явц 2-3 хоног үргэлжилдгийг тооцох хэрэгтэй.

Гэхдээ Эрдэнэс Таван Толгой ХК-ийн бондын хувьд ирэх 7 хоногийн турш захиалга авахаар болохоор цаг хугацаагаа тооцоолоод арилжаанд оролцох боломж танд нээлттэй байна.

-Монголын хамгийн өндөр дүнтэй нээлттэй бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 7 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 10 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 16 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 20 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 24 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 29 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 38 мин Дэлхийн шинэ дэг 57 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 4 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top