x

Б.Пүрэвдорж: Ардчилсан нам даргаа биш, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах хэрэгтэй

Ардчилсан намын хуваагдлыг цэгцэлж, намын даргыг сонгох бус Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахыг тус намын гишүүд, удирдлагуудад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр уриаллаа. 

Тэрээр, өнгөрсөн баасан гаригт хоёр талд хуваагдаад байгаа намын удирдлагыг эвлэрүүлэх зөвшилцлийн санал гаргасан ч хариу өгөөгүй байна. Хэрэв АН хуваагдлаа нэг мөр болгож Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахгүй бол хуулийн "хайчинд" өртөх эрсдэл байна хэмээлээ.

Тэрээр "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь АН-ын дүрэмтэй нийцэхгүй. Энэ хуулийн хайчинд байгаа гэдгээ ямагт ухамсарлах ёстой. Учир нь АН-ын нэр дэвшигчийг тодруулахад гурав хоногийн хугацаа шаарддаг. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-нд нэр дэвшигчдийн материалыг авч, дотоод сонгуулийн хороо бүртгэнэ. Тухайн өдрийн үдээс хойш нэр дэвших эрх авсан хүмүүс намын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулснаар маргааш нь сунгааны санал хураалт болох юм. Үүний дараа өдөр нь намын их хурлаар нэр дэвшигчийг батламжилна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд тавдугаар сарын 2-5-нд хүргүүлнэ. СЕХ-ноос нэр дэвшигчийн материалд асуудал гарвал хоёр хоногийн хугацаанд залруулахаар хуульд тусгажээ. Энэ хугацаанд АН-ын дүрмээр нөхөн нэр дэвшигч тодруулах боломжгүй. Гэтэл тусдаа тамгатай хуваагдсан АН-аас хоёр нэр дэвшигчийн материал СЕХ-нд очвол нэг нь албан ёсны тамгатай, нөгөөх нь цахим бүртгэлгүй гэх үндэслэлээр хоёулаа нэр дэвшигчээ хасуулах эрсдэлтэй. Ийм хуулийн хайчинд байгаа нөхцөлд удирдлагууд намын даргаа тодруулна гэж зүтгэсэн хэвээр байна. Тиймээс хоёр тал зохицоод намын хуваагдлаа цэгцэлж, ҮБХ болон намын их хурлыг зарлаж даргаа сонгохоо болиод нэр дэвшигчээ тодруулмаар байгаа юм. Ерөнхийлөгчийн тухай хуулийн энэ асуудлыг хүмүүс мэдээгүй царайлж байгаад харамсаж байна. Тэд гишүүдээ умартаж өнөөдөртөө зөвхөн өөрийн эрх ашгаа харж болно. Гэхдээ ирээдүйд АН-ын гишүүд  намын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүйн төлөө та бүхнийг яллах болно гэдгийг хариуцлагатай мэдэгдье" хэмээв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа саяхан УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 7 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 34 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 17 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 10 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 10 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 12 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 13 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 14 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 15 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 16 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 17 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 18 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 19 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 20 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 цаг 56 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 19 цаг 16 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 19 цаг 26 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 19 цаг 31 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 19 цаг 37 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top