x

Ковидын шинжилгээг төлбөртэй авах нь хүний эрхийн зөрчлийн шинжтэй!

Хүн төрөлхтөний амьдралын хэмнэл, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин гэхчлэн бүх л салбарт коронавируст цар тахал хүчтэй нөлөөлж, хэдэн сая хүн харамсалтайгаар амиа алдаад байна.

Нийгмийг өргөн хүрээнд хамарсан тогтворгүй байдал, гамшгийн үед хүний үндсэн болон суурь эрх зөрчигдөх эрсдэл байдаг нь энэ удаагийн коронавируст цар тахлын үеэр ч ажиглагдаж байна.

Тухайлбал, халдварын тохиолдол эрчимжиж, цар тахлын хэмжээнд хүрсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд хүний амьд явах эрхээс эхлээд, боловсрол эзэмших, тохиож болшгүй хүчирхийллээс хамгаалуулах, ажил хөдөлмөр эрхлэх, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих гэхчлэн бүх л хүрээний эрх зөрчигдөж, дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг болоод байна. Харин дээр дурдагдсан хүний эрхийн зөрчлийн цаана тэгш бус байдлын ялгаа улам бүр гүнзгийрч, иргэдийн анхдагч эрх болох амьд явах эрх нь санхүүгийн чадамж, танил тал зэргээр хэмжигдэж болохуйц харамсалтай нөхцөл байдал бий болоод буй.

Энэ талаар Монгол Улсад Ковид-19 цар тахлын үед хүний эрхийг хангах тухай НҮБ-ын мэдэгдэлд “Дэлхий даяар нүүрлэж буй эрүүл мэндийн хямрал бол хүний эрхийн хямрал юм” хэмээн онцолсон нь бий. Хэдийгээр хүний эрхийн зөрчил зөвхөн Монгол Улсад тулгараад буй асуудал биш боловч, манай улсад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил улам бүр газар авсан нь харамсалтай. Түүний дотор ковидын шинжилгээг төлбөртэй авах болсноор иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж, хүний эрхийн хямралыг бий болгосон гэж хэлж болно. Эмнэлгийн үүдэнд тусламж авч чадалгүй амиа алдсан иргэн, Үндэсний их баяр наадмын амралтын өмнө үнэ төлбөргүй авсан шинжилгээг өгөхөөр ХӨСҮТ-ийн өмнө хонон өнжин дараалалд зогссон дүр зураг бол нөхцөл байдал туйлдаа хүрч буйн илрэл.

Энэ оны эхнээс тооцсон үзүүлэлтээр, ковидын эерэг тохиолдол тогтмол нэмэгдэж ирсэн ч шинжилгээнд хамрагдаж, онош тогтоолгох хүмүүсийн тоо буурч ирснийг харж болно. Өөрөөр хэлбэл, зах зээлийн журмаар буюу шинжилгээг үнэ төлбөртэй авах шийдвэр нь ковидын илрүүлгийг удаашруулж, тархалт нэмэгдэхэд ч нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу иргэн бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн “эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” хэмээн тунхагласан. Харин энэхүү эрхэд өвдөхөөсөө өмнө хамгаалуулах, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж авах, оношлуулах эрх бүхэлдээ багтах ёстой гэдгийг мэргэжлийн хуульчид, хүний эрхийн мэргэжилтнүүд онцолж байна. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд манай улс ковидын шинжилгээг тодорхой цэгүүдэд үнэ төлбөргүй авч байсан боловч Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар “Коронавируст халдварын шинжилгээг төлбөртэй хийх, шинжилгээний жишиг үнэ тогтоох, орлогыг зарцуулах заавар”-ыг баталсан байна. Энэ шийдвэрийн талаар олон нийтэд зориулсан мэдээлэл хангалттай байхгүй бөгөөд иргэд өөрийгөө сэжигтэй тохиолдол гэж үзэн сайн дураар шинжилгээ өгөх нөхцөлд түргэвчилсэн болон PCR шинжилгээг 25-82 мянган төгрөг төлж өгөх тухай тус журамд тусгасан.

Энэ талаар өмгөөллийн "Фиделитас Партнерс" ХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.НаранцэцэгХүний амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх зэрэг эрхүүдийг ямар ч тохиолдол төрөөс хязгаарлах боломжгүй. Шинжилгээ өгөх энэ эрх бол хүний эрүүл мэндээ хамгаалуулах өөрөөр хэлбэл амьд явах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхээ эдэлж буй хэлбэр. Ковидын шинжилгээг төлбөртэй болгох тухай тушаал энэ оны нэгдүгээр сард батлагдсан. Гэхдээ олон нийтэд энэ тухай мэдээлэл хангалттай хүрээгүй. Энэ нь ч нэг талаас иргэдийн мэдэх эрхийг зөрчиж байна. Дээрх шийдвэрээс хойш иргэдийн  шинжилгээнд хамрагдсан байдал эрс багассан байгааг батлагдсан тохиолдлын статистикаас харж болно. Жишээлбэл, нэгдүгээр сарын 12-ны байдлаар дунджаар 16000 хүнээс шинжилгээ авахад батлагдсан нийт тохиолдлын тоо 1469 байсан бол долдугаар сарын 7-ны байдлаар шинжилгээ хийсэн хүний тоо 9000 болтлоо буурч, нийт батлагдсан халдварын тохиолдол 67710 болж нэмэгдсэн байна. Хэдийгээр иргэд эрхээ мэддэг боловч миний эрхийг хязгаарласан аливаа шийдвэр хуульд нийцэж байна уу, эрхээ зөрчүүлсэн нөхцөлд хэрхэн хамгаалах вэ гэдгээ мэдэхгүй байна.  Эрхээ зөрчүүлсэн гэж үзэж буй иргэд ХЭҮК-т гомдол гаргаж хариу мэдээлэл авсны дараа шүүхийн байгууллагад хандах бүрэн боломжтой” хэмээсэн юм.

Түүний хэлж буйгаар шинжилгээг төлбөртэй болгосноор иргэдийн эрх олон талаар зөрчигдөж буй. Тухайлбал, халдварын шинж тэмдэг илрээгүй боловч өөрийгөө сэжигтэй тохиолдол гэж үзсэн иргэн төлбөрөөс шалтгаалан шинжилгээ өгч чадаагүй бол өвчний нөхцөл байдлаа улам бүр хүндрүүлэх, эрт үедээ илрүүлж,  эмчлүүлэх боломжоо алдах, бусдад халдвар тараах гэх мэт үр дагаварт хүрч байна. Улмаар санамсаргүйгээр өвчнөө халдаах нь бусдын эрхийг зөрчиж байгааг ч дурдах нь зүйтэй.

Нөгөө талаас олон нийт эрхээ эдэлж чадахгүй, ойлголт мэдлэг дутмаг байгаа нь хүний эрхийн зөрчлийг улам бүр даамжруулж, хямралыг гүнзгийрүүлэх нэг шалтгаан болж буй. Шинжилгээ өгөх мөнгөгүйн улмаас төлбөртэй лабораториудын үүднээс үнийг нь асуугаад буцах иргэдийн цуваа, шинж тэмдэг илэрсэн тул өөрийгөө сайн дураар тусгаарлан оношгүйгээр эмчлэх тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэд эл асуудлын талаар байр сууриа илэрхийлж эхлээд байна.

Тэдний төлөөлөл "Улаан бүс" аяныг санаачлагч, дуучин С.Гантогоо Манай гэр бүлийн гишүүд бүгд коронавирусийн халдвар авч, эмчлүүлсэн. Эерэг эсэхээ мэдэхийн тулд мөнгө төлж, шинжилгээ өгсөн. Бидний хувьд энэ нөхцөл байдлыг давж чадсан боловч 90 мянган төгрөгөөр PCR шинжилгээ өгөх нь битгий хэл түргэвчилсэн оношлуур худалдан авах санхүүгийн чадамжтай иргэд цөөн байгаа. Захын дүүргүүдээр яваад үзэхэд хоногийн хоолоо арай ядан залгуулж буй иргэд шинжилгээ манатай л амьдарч байна. Бодит байдал дээр Арбидол эмийг хоёр, гурваар нь ширхэглэн авч ууж, эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Шинжилгээг төлбөртэй болгосноос гадна өөр бусад олон шийдвэр иргэдийн эрхийг маш ихээр зөрчиж байгаад харамсаж байна” гэв.

Энэ мэтчилэн олон мянган иргэн Үндсэн хуульд заасан халдашгүй эрхээ зөрчүүлж байгаа нь хүний эрхийн зөрчлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, эрхээ мэдэх, эдлэх, эрхийнхээ төлөө хуулийн дагуу тэмцэх шаардлагатайг харуулж байна.

Коронавируст цар тахлын үед Монгол Улсын хэмжээнд ажиглагдаж байгаа хүний эрхийн зөрчлийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн дагуу олон нийтийн эрхийг хангуулах “Эрхээ эдэлье” санаачлагын хүрээнд бэлтгэв.

Эрхээ эдэлье аяны санаачлагч, Фиделитас Партнерс ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Наранцэцэг болон “Улаан бүс” аяны санаачлагч, дуучин С.Гантогоогийн ярилцлагыг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 57 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 58 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 59 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 4 цаг 0 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 4 цаг 1 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 2 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 4 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 5 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 40 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 50 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 54 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 59 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 7 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 13 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 24 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 27 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 31 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 34 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 44 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top