x

ШӨХТГ-ын цавчдаг дарга

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрхэм зорилго нь Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино.

ШӨХТГ-ын эрхэм зорилго


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Лоозон шиг нэртэй энэ агентлагийг үеийн үед популистууд толгойлжээ. Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуулиас гадна Монгол хэлний тухай хуулийг ч бас хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын дарга нар цавчихаас өөрийг хийж харагддаггүй юм.

Мулгуу дээрээ мунатай

ШӨХТГ-ын сахиулах хууль жилээс жилд нэмэгдсээр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль ороод есөд хүрчээ. Уул нь шударга бусаар, хууль зөрчин зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг сүйтгэхээс хамгаалах л үүрэгтэй газар. Эрхэм зорилгодоо үүнийгээ яруу тод илэрхийлжээ. Гэвч хэзээд үл ханан гомдоллогч хэрэглэгчийн нэрийг барьж зах зээлийг бусниулахаас өөр гавьяа үнэндээ байгуулаагүй. Мулгуу дээр нь муна бариулав гэгчээр өнгөрсөн жил даргыг нь Улсын байцаагчаар өргөмжиллөө. Захиргааны шийтгэл ногдуулах; харж байгаад шийтгүүлэх; шаардлагатай баримт материал, эд зүйлийг хураан авах; үнэ төлбөргүй гаргуулан авах; хүссэн этгээдээ мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх бас “Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” эдэлнэ. Харин “Хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах” ганцхан л үүрэг хүлээнэ. Ингээд хүссэн обьектдоо саадгүй нэвтрэх эрхгүй л болохоос бас нэг Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч төрсөн юм. 

Ануд загнуулдаг ББ

Урьд урьдын дарга нар нь дээрх эрхийг эдэлсэн бол гэхээс нурууны хүйтэн хөлс аяндаа дааварлана. Одоох Б.Бат-Эрдэнэ хоосонгүй эр. Фэйсбүүкийн постуудаараа ном хэвлүүлж “ББ” нэрээр “алдаршсан” нөхрийн галзуу санаачилга мундахгүй. Б.Бат-Эрдэнэ сар бүрийн сүүлийн долоо хоногийн хоёр дахь өдрийг албан ёсоор “Даргаа загнах өдөр” болгосноо бахтай зарлаж билээ. “Дарга нарын буруу харилцаа, нийтлэг бус байдал, ажил дээр гарч буй асуудлууд байвал энэ өдөр бүх дарга нартаа нээлттэй хэлж, сануулж загнана. Дарга нар эсэргүүцэлгүй хүлээн авч, дүгнэлт хийх ёстой” юм гэнэ билээ. Гэхдээ өөрөө бол хэнд ч загнуулах хүн биш. Төдөлгүй МХЕГ-т шалгуулсан эсэх нь эргэлзээтэй төрөл бүрийн бараа орой болгон Фэйсбүүкээр борлуулдаг Ану хэмээх бүсгүйд төрийн эрх мэдлээ нэг өдөр шилжүүлчихсэн. Өөрөө туслахаар нь ажилласан юм гэдэг. Ямартаа ч МХЕГ-аас зөвшөөрөлтэй байх учиртай чихрийг бөөний худалдаанаас аваад зарж байсан ТҮЦ-ийг Фэйсбүүкээр бут ниргэсэн юм даг. Тэр өдөр жил тойрон даргын алба хашсан ББ өөрөө ч Анугаас банга хүртсэн нь гарцаагүй. Ер нь хүртэх ёстой л доо. Харин Ану өөрийгөө МХЕГ-ын дарга гэж андуурсан бололтой харагдана билээ.

Албаа ойлгоогүй албат

Улаанбаатар их сургуулийг түүх судлаачаар төгссөн Б.Бат-Эрдэнэ албан үүргээ хяналт, шалгалт хийх гэж ойлгодог. Ялангуяа зах, сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүрээр орох дуртай. Гэхдээ тэнд юуг хянаж бас шалгадаг нь бүрхэг. ШӨХТГ-ыг АНУ-ын Трастын эсрэг хуулийн Монгол хуулбар “Өрсөлдөөний тухай хууль”-ийг хэрэгжүүлэгч гэж бид нар ойлгодог. Жижиг бизнесийнхэн зах зээл дээр монопольт үнэ тогтоож чадна гэж үү? Түүнчлэн ШӨХТГ бол зах зээлийн төрөл зүйлээр дагнасан салбар салбарын экспертүүд мэргэжлийн шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт гаргадаг институц. Гэвч байгууллагын бүтцийг харвал сурталчилгаа, олон нийтийн хамтын ажиллагаа гэх пиарын гэмээр хоёр ч нэгжтэй. Ойрмогхноос Б.Бат-Эрдэнэ дарга ажил ихтэй. Шатахуун нийлүүлэгч 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 ШТС, 10 вагоноос нийт 76 дээж автал бүгд сувс байж гэнэ. Тэгээд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу есөн сая төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Бүр болоогүй шатахуун импортлогч зарим компаний тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналтай байгаа аж. ОХУ АИ-95, АИ-98 шатахууныхаа экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар болсноор манайд хомсдож үнэ огцом нэмэгдсэн энэ цагаар анхааралд өртөх гэсэн түүний санаа биелэсэн. Харин АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр МХЕГ-ын хийлгэсэн шинжилгээнд эргэлзэж буйгаа шулуухан хэлжээ. Б.Бат-Эрдэнэ 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан юм билээ. Одоо тэр “Хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах” цор ганц үүрэгтэй Улсын байцаагч.

Зах зээлийн заналт дайсан

Б.Бат-Эрдэнэ НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан болоод ингэж туйлаад яваа юм биш. Хамаг асуудал хуулинд л бий. Монгол Улс 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, 2010 онд Өрсөлдөөний тухай хуультай болсон.  Өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт салбар дундын шинжтэй учраас нийтийн, эсвэл хувийн эрх зүйд дангаараа харьяалагдахгүй. Өрсөлдөөний тухай хуулийг үзвэл давамгай байдлаа хууль бусаар ашиглах (7 дугаар зүйл) гэснийг эс тооцвол дийлэнх нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэжээ. Шударга бус өрсөлдөөнөөс үүссэн үр дагаврыг арилгах зохицуулалтыг бүр орхисон. Өөрөөр хэлбэл шударга бусаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг сүйтгэснээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх заалтгүй. Зөвхөн ШӨХТГ торгох эрхтэй. Торгохоос бусдаар зах зээлийг огт хамгаалдаггүй. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд жагсаасан зөрчлүүдийг ШӨХТГ-аас тогтооход эрх зүйн ямар журам үйлчлэхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд ч зохицуулаагүй. Гэтэл шударга бус өрсөлдөөн бусад зөрчлөөс онцлог, төвөгтэй, хэд хэдэн тусгай гүн мэдлэг, экспертийн шинжилгээ шаарддаг. Эдгээрийг манай хууль тогтоогчид анхаарсангүй. Галзуу хүний гарт нь мэс бариулаад л тавьчихаж. Ингээд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэдэг сайхан нэртэй ч чөлөөт зах зээлийн заналт дайсан бойжуулжээ. ШӨХТГ-ын Улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ таалагдсан "Ану"-тайгаа нийлж аваад чөлөөт зах зээлийг бензин шатахуунтай нь баруун солгойгүй цавчиж цавчиж ганц сайн "загнуулаад" явчихна. Удаах даргыг нь ч “Дараагийн Шагдар биш гэх баталгаа алга...” 

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хууль хууль хууль (103.229.121.125)
    Өрсөлдөөний тухай хуулийн 17.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь эдийн засаг, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ таваас доошгүй жил, үүнээс төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна.
    2021 оны 07 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 43 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 44 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 46 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 46 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 47 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 49 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 50 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 52 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 26 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 37 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 41 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 46 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 5 цаг 53 мин 2006 он: Эргэлтийн цэг 5 цаг 59 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 11 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 13 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 17 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 20 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 30 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top