x

Ковидын карантинаар ч хар тамхины наймаа “амардаггүй”

"Бид хураагдсан мансууруулах бодис хаачдаг вэ гэдгийг сонирхох эрхтэй!"

Хамгийн сүүлийн байдлаар мэдээлэхэд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын DHL дэх хяналтын бүсэд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Малави улсаас хувийн хаягаар Туушин ХХК-аар тээвэрлэгдэн ирсэн .........24 манифест дугаартай 4 кг жинтэй илгээмжээс 200 гаруй грамм “Мөс” метамфетамин хар тамхи ирснийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоосон байна. Үүний өмнө тус хяналтын бүсээр 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Малайз улсаас илгээгдсэн манай улсын иргэн “А” хүлээн авагчтай, 10.62 кг жинтэй илгээмжээр 1000 грамм орчим “Мөс” метамфетамин хар тамхи ирснийг мөн таслан зогсоосон байдаг. 

Өмнөх нийтлэлдээ дурдсанчлан 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр олон улсын илгээмжийн UPS-ээр манай улсын иргэн “Б”-ийн нэр дээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Сьерра-Леоне Улсаас илгээгдсэн 1,1 кг жинтэй ........14-A  манифест дугаартай илгээмжээр 250 грамм орчим “Мөс” метамфетамин хар тамхи ирснийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоосон.Илгээгчийн хаягийг нээлтэй эх сурвалжуудаас судалж үзэхэд нэгэн тансаг наран шарлагын газар, хүлээн авагч иргэн “Б” нь Берлинд оршин суугч байх магадлалтай гэх мэдээллүүд олдож байв. 

Мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Англи улсаас Монгол Улсын “Б” гэх карго тээвэр зуучийн компаниар иргэн “Г”-ын нэр дээр ирсэн 3,8 кг илгээмжийг гаалийн шалгалтаар оруулахад 2 ширхэг бор шилэн савтай мансууруулах төрлийн бодис байх магадлалтай, хаяг шошго нь сэжиг төрүүлэхүйц тэмдэглэгээтэй байсан байна. Тэдгээр зүйлийг гаалийн эрэлч нохой болон мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмжүүдээр шалгаж үзэхэд “эерэг” үр дүн өгсөн тул нягтлан шалгах зорилгоор Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторид шинжилгээнд явуулахад шинжээчийн дүгнэлтээр уг сэжиг бүхий зүйлд каннабидиол /cannabidiol/ илэрсэн. Иймд уг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлсэн байдаг. Сүүлийн үед CBD oil-ийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд тооцогдохоо больсон гэлцэх болсон ч бодит байдал дээр хуулийн дагуу зөвшөөрөлгүй учраас Гаалийн байгууллагаас уг бодисыг илрүүлэн хураан авч, цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн байна. 

Энэ мэтчлэн Гаалийн болон цагдаагийн байгууллагын илрүүлж, таслан зогсоосон эдгээр хэргүүд аль шатандаа шалгагдаж, хэрхэн хуулийн хариуцлага тооцсон талаар олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлж байх нь зүйтэй болов уу. Хууль, хяналтын байгууллагын зарим нэг их мэдэх түшмэдүүд иймэрхүү мэдээлэл нийгэмд сөрөг сурталчилгаа болон гэж үздэгт ч нарийн цензурээр оруулсны дараа олон нийтэд хүргэж буй мэдээлэл харин ч урьдчилан сэргийлэх талдаа илүү эерэг үр дүнтэй байдгийг олон улсын сэтгүүлчид ярьж, бичдэг. Ийм мэдээлэл хэт нууцлагдсанаар хууль, хяналтын байгууллага хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ өсөж байгаа эсэх, тэдгээрийг тээвэрлэсэн, зөөвөрлөсөн, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан зэрэг гэмт хэрэгт хариуцлага тооцдог уу, “хав дараад” өнгөрдөг үү? Хэн үйлдэж, хэрхэн хариуцлага хүлээв, хууль энгийн иргэд, албан тушаалтнуудад ижил тэгш үйлчилж байгаа эсэхэд эргэлзэх, мөн бодитой бус мэдээлэл цацагдахад хүргэдэг. 

Түүнчлэн олон нийтэд мэдээлсэн, энэ төрлийн онц ноцтой хэргүүд таг чиг болсоор байгаа ньнийгэмд хүлээлт үүсгээд байна.

Тухайлбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтан Францын Парис хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын газрын нэг ажилтны хамт Испани улсаас Монгол Улс руу гашиш хууль бусаар илгээдэг байсан Монгол Улсын иргэн А-г эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээрийн хүрээнд биечлэн авчирсан. Энэ ажиллагаа 2021 оны гуравдугаар сарын 17-24-ний өдрүүдэд Барселон-Парис-Сөүл-Улаанбаатар чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгээр явагдсан байна. Шалгалтын дүнд Испани улсад оршин суудаг Монгол Улсын иргэн “А”их хэмжээний мансууруулах бодисыг илгээсэн “эзэн” байсан бөгөөд олон улсын шуудан илгээмжийн зүйлд нууж удаа дараалан хил давуулан оруулж ирдэг байсныг тогтоосон байдаг. Олон хавар нэгэндээ гэгчээр “А”-ийн энэхүү үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийнхний илрүүлсэн 3 кг гашишийн хэргийг Хар тамхитай тэмцэх газар шилжүүлсэн шалгах явцад ил болжээ.

Ийнхүү манай цагдаагийнхан Испанийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж уг этгээдийг Франкфуртаас авчрах гэсэн боловч Германы Засгийн газар “Монгол Улс урьд нь манай улсаар дамжуулж хүн хулгайлсан хэрэг гарч байсан тул зөвшөөрөхгүй” гэсэн аж. Тиймээс Испанийн цагдаагийн байгууллага, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага ИНТЕРПОЛ-той хамтран Францын чиглэлд ниссэн каргогоор авчрахаар зохион байгуулснаар Монгол Улсын ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд Испани улсаас Монгол Улс руу их хэмжээний мансууруулах бодис гашишийг удаа дараа шуудан илгээмжийн зүйлд нууж оруулж ирдэг байсан иргэн “А”-г биечлэн баривчилж эх орондоо авчирсан билээ. 

Мөн Испани улсад бүртгэлтэй Монгол Улсын далбаа тээгч хөлөг онгоц газар дундын тэнгист тээвэр хийхдээ их хэмжээний марихуан тээвэрлэсэн хэрэг тус улсад илэрч шалгагдаж байгаа талаар өмнө нь бичиж байсан. Тухайн үед энэ талаар манай интерполын албанаас “Манай далбааг албан ёсоор мандуулах эрхтэй байсан эсэх талаар” олон улсын шугамаар асуулга явуулсан” гэв. Харин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба болон интерполын шугамаар манай улс руу Францаас хар тамхи нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илрүүлж шалгаж байгаа зүйл байхгүй” хэмээн албан бусаар мэдэгдсэн юм. Одоо энэ талаар Цагдаагийн байгууллага мэдээлж болох хэмжээндээ мэдээлэл өгөх шаардлагатай. Учир нь олон нийт цагдаагийн байгууллагад хураагдсан энэ төрлийн бодис хаачдаг вэ гэдгийг мэдэх эрхтэй.

Мөн хураагдсан бодисоос алдагдсан хэрэгт холбогдсон хэрэг ч прокурорын байгууллагад шалгагдаж байгаа талаарх мэдээлэлбий. Тэдний зарим нь дээрх хэргүүдтэй цаг хугацааны хувьд холбогдож байгаа тохиолдол ч байгаа тул анхаарал татаж байна. Хар тамхины гэмт хэрэгтэй хамтдаа тэмцье гэвэл олон нийт, хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллах, уг хэрэгт холбогдогчдыг нууж хаацайлан тэгш бус байдал үүсгэхгүй байх нь нэн чухал гэдэгт холбогдох байгууллагууд анхаарах биз ээ. Холливудын хар тамхи, мафи, бохир цагдаатай кинонд гардаг шиг нөхцөл байдал манай улсад арай чүүсээгүй гэдэгт итгэхийг хүснэ.

Эргэлзээ тайлагдах тэр цаг хэзээ вэ?

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 35 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 36 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 37 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 38 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 39 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 41 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 42 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 44 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 18 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 28 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 32 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 38 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 5 цаг 45 мин 2006 он: Эргэлтийн цэг 5 цаг 51 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 2 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 5 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 9 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 12 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top