x

Олимп ба монголчууд: П.Цагаанд төлсөн өр

Токио-2020 олимпийн наадам эхлээд дөрөв дэх өдөртэйгээ золгож байна. Энэ дөрөв хоногийг монголчууд нэг медаль нэлээд хэд хэдэн хэрүүлийн сэдэвтэй үдэв. Түүнээс хамгийн их шүүмжлэл дагуулсан нь олимийн наадамд манай баг тамирчдыг дагалдан явсан дарга нарын тоо. Энэ удаагийн олимпод манай 43 тамирчин 10 төрлөөр өрсөлдөж байгаа. Үүнээс нэлээд нь тэмцээнээ өндөрлөөд нутаг буцах тийшээ хандав.

Өчигдөр буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдөж, нэг онооны дутуугаар финалаас хасагдсан Ц.Анударь "Оноог маань хараад, хэлээд зөвлөөд өгөх багштай явсан бол илүү дээр байх байлаа. Хэдэд явж байгаагаа ч харж чадалгүй тэмцээнээ дуусгасан. Анхны олимп болохоор туршлага дутлаа" хэмээн ярьсан нь олон хүний сэтгэлийг гонсойлгов. Харин түүний эсрэг дүр нь Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан болов. Өнгөрөгч долоо хоногт олимпийн нийслэл рүү ниссэн манай хоёрдугаар ээлжийн баг тамирчдын бүрэлдэхүүнд 72 хүн багтсаны 33 нь тамирчид, 39 нь албаны хүмүүс буюу дарга нар байсан тухай өмнө мэдээлсэн. Тэдний тоонд П.Цагаан гуай багтаж, шигшээ багийнхны хувцсыг өмсөн дуранд өртсөн нь олны шүүмжлэлийг дагуулав. Хоёр тамирчин нь олимпийн эрх авсан Монголын байт харвааны холбооны хоёр дарга /нарийн бичгийн даргатайгаа хамт/ ганц дасгалжуулагчтай явжээ.

Ц.Анударийн дасгалгалжуулагч яагаад олимпод яваагүй талаар МҮОХ-ноос хийсэн тайлбарт “Олон улсын олимпийн хорооны Олимп зохион байгуулах хорооны шийдвэрээр эрх авсан тамирчдын 55 хувьд нь дасгалжуулагчийн квот олгосон. Гэхдээ бусад албаны квот дээр хэрэгтэй, хэрэггүй олон хүн явсан. Тэд өөрсдийн мандатаа дасгалжуулагч нарт өгч болох байсан” гэсэн байна. П.Цагаанд ч гэсэн тийм сонголт байсан гэсэн үг. Тиймээс “хэрэгтэй, хэрэггүй” гэдэг ангилалд МҮОХ, Спортын холбоодын нэр дээр явсан дарга нар өөрсдөө багтаж байгаа юм. 43 тамирчинг 40 шахуу дарга даамлууд дагалдсан гээд бод доо.

Өчигдрийн тухайд П.Цагааны нэр гарсан шүүмжлэлийн эсрэг түүнийг өмөөрсөн, хаацайлсан мэдээллүүдийг олон нийтийн сүлжээгээр хайр гамгүй цацав. Монголын байт харвааны спортыг төлөөлдөг, хувийнхаа хөрөнгөөр Яармагт мөсөн өргөө барьсан, өвлийн спортыг хөгжүүлэхийн төлөө яваа ачтай буянтай хүн... гэх мэтээр өмгөөлж хамгаалж, хэрэлдэж байна.    

Энд нэг зүйлийг тодруулахад, асуудлын гол нь П.Цагаан хэр зэрэг мөнгөтэй, хөрөнгөтэй, хэр их буян хийсэн, хандив өргөсөн, эсвэл ирэх жил болох өвлийн олимпод хэр их хувь нэмэртэй тухай биш юмаа. Монголын тамирчид энэ удаагийн олимпод ямар амжилт гаргах вэ, хэн юугаар тусалсан, дэмжсэн, эсвэл ядаж гай болоогүй тухай л юм. Хэрвээ спортод хандив өгсөн, хөрөнгө оруулсан тухайгаа ярьвал үндэсний хэмжээний бүх компаниуд, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрээс авахуулаад MCS, Хаан банкны захирлууд бүгд олимпод явах, үзэх эрхтэй. Коронагаас өмнө тийм л байсан. Эрдэнэт үйлдвэрийн захирал олимпийн тэмцээн үзээд сууж байхад бид юу ч хэлж байгаагүй.

Ялгаатай нь энэ удаагийн олимп үзэгчгүй олимп. Коронавирусийн халдварын улмаас олимп зохион байгуулж байгаа орон нь өөрөө ингэж шийдсэн. Гэтэл манай дарга нар тамирчдаа дэмжих гэж биш, өөрсдөө зугаацах, эрх дархаа мэдэрч, "эго"-гоо тэжээхийн тулд олимпод яваад байгааг иргэд шүүмжлээд байгаа юм.

Түүнийхээ оронд нэг ч гэсэн дасгалжуулагч, нэг ч гэсэн спортын сэтгэл зүйч эмчийг өөрийнхөө квот дээр явуулсан бол, ядаж л олимпод оролцож байгаа тамирчдынхаа амрах буудал, хоолны мөнгөн дээр хэмнэлт хийдэггүй бол тэр нь жинхэнээсээ дэмжлэг болох байлаа. БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр жишээ нь “Би Токио яваад тамирчиндаа тус дэм болж чадахгүй ээ, хэрэгтэй хүнийг нь явуулъя” гээд өөрийнхөө мандатыг тамирчныхаа эмчид өгсөн л байна шүү дээ. Ийм л дэмжлэгийг хүсээд байгаа юм. Гэтэл П.Цагаан гэдэг хүн өвлийн спортыг дэмждэг, хөрөнгө оруулдаг байлаа гээд тэр нь Байт харвааны төрөлд өрсөлдөж байгаа баг тамирчдад ямар нэмэртэй вэ?

Асуудлын гол нь П.Цагаан гэдэг хүнд биш. Өнөөдөр манай тамирчид олимпод ямар амжилт үзүүлж, түүнд нь юу саад болж байгаад л асуудал байна. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Мөнх (66.181.188.150)
    Цагааны мөнгө чинь бидний эзэмших ёстой байгалийн баялгийг луйвардсан мөнгө шүү дээ. Тэрнээс биш хар царайтай Цагаан нэртэй энэ өмхийд ямар баасных нь мөнга байхав дээ.
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
  • uur (202.179.21.233)
    hurungu mungu diildeg gesnii tod ilrel
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 43 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 44 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 46 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 46 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 47 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 49 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 50 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 52 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 26 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 37 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 41 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 46 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 5 цаг 53 мин 2006 он: Эргэлтийн цэг 5 цаг 59 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 11 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 13 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 17 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 20 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 30 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top