x

Манай “Данх” юм үзээгүй болохоороо...

“Токио 2020” зуны 32 дахь олимпын наадмын нээлт өнөөдөр манай цагаар 19.00 цагт эхэлнэ. Энэ долоо хоногт Монголын 33 тамирчин, 39 дарга /нийт 72 хүний бүрэлдэхүүнтэй баг/ олимп үзэхээр Токиог зорьсон тухай албан ёсны эх сурвалжид мэдээлжээ.

Харин олимпийн наадмыг зохион байгуулж байгаа Япон улс, Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр 950 гаруй тусгай зочид өнөөдрийн үйл ажиллагаанд оролцоно. Тэдний 800 нь гаднын зочид, 150 нь япончууд өөрсдөө. Өөрөөр хэлбэл, олимпийн наадам үзэхээр очиж байгаа гаднын зочдын суудлын таван хувийг манай дарга нарын бөгс бөглөх нь ээ. 20 хүн тутмын нэг нь гэсэн үг. Гэтэл энэ удаагийн 206 орны 11000 гаруй тамирчид оролцож байгаа гээд бод доо.

Манай улсын хувьд олимп үзэхээр одсон дарга нарыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлэв. Тэрээр олимп үзэхийн зэрэгцээ анхны гадаад айлчлалаа Япон улсаас эхлэхээр тус улсыг зорьсон бөгөөд өчигдөр Ерөнхий сайд Суга Ёшихидэтэй албан ёсны уулзалт хийсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөгөө япончуудаар бариулчихаад Ц.Анандбазар гэдэг шатахууны шахаачингаас болж хоёр жил ашиглатад оруулалгүй гацаасан Хөшигтийн хөндийн онгоцны буудлаа өргөтгөх болон аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах гэх мэтчилэн дуусдаггүй яриагаараа Японы талыг залхаагаад зогсохгүй, эзэнд хаанд нь бараалхаж, Либерал намын дарга, Япон-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзах гэнэ.

Өчигдөр болсон АН-ын “4:11” мэдээллийн цагаар АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү энэ тухай “Япон улс олимптой байна. Олимпийн наадмыг ковидын хүнд нөхцөлд зохион байгуулж байна. Японы Ерөнхий сайдад манай Ерөнхий сайдтай уулзах зав байхгүй. Тийм болохоор Ерөнхий сайд айлчлалаа нэн даруй дуусгаад эх орондоо ирж ковидтой тэмцэх ёстой” гэв. Сөрөг намын хүн хэлсэн ч гэлээ үнэний ортой үг. Өдөрт 1500 хүн халдварлаж /6000-гаар тестлэхэд 1500 халдвар. Өмнөх шиг бүх хүчин чадлаараа, 12000-аар тестлэвэл 3000 болно гэсэн үг/, эмч, эмнэлгийн ор хүрэлцэхгүй гудамжинд үхэж, эмнэлгийн наад захын аппарат хэрэгсэлгүй бусдаас гуйлга гуйж байж Ерөнхий сайд нь олимп үзээд явж байдаг ямар улс орон байдаг юм. Улс орноо, иргэдээ боддоггүй байлаа гэхэд ядаж айлчилж байгаа улс орныхоо нөхцөл байдлыг бодох ухамсар, дипломат хандлага гэж нэг юм байх ёстой биз дээ. Олимпод оролцож байгаа нэг тамирчин, гадаадын нэг зочны халдвар хамгааллыг сахиулахад тэр улс хичнээн хүн хүч, хөдөлмөр зүтгэл, хөрөнгө мөнгө зарцуулах вэ? Ердөө долоохон хоногийн өмнө 10000 зочин хүлээж авна гэж байсан тус улс яагаад 950 болгож бууруулсан байж таарах вэ?

Өнөөдөр болох олимпийн нээлтэд оролцох Япон улсын 150 төлөөлөгч дотор Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн нэр байхгүй. Экс Ерөнхий сайд “олимпийн наадмыг Япон улсын энгийн иргэд үзэх боломжгүй байхад би нээлтийн ёслолд оролцох нь зохимжгүй” гээд хүндэт зочны суудлаас татгалзсан тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ. Ард иргэдээ боддог улс орны удирдагчид ийм байдаг. Харин манай дарга нар тамирчныхаа цалинг тавьж чаддаггүй мөртлөө тэр мөнгөөр нь өөрсдөө олимп үзээд явж байна. Тэгээд явсан газар бүртээ бусдад ачаа, дараа болдог.

Байт харвааныхан гэж нэг замарчихсан газар байна. Арай гэж хоёр тамирчин нь олимпод оролцсон чинь хоёр дасгалжуулагчийнхаа нэгийг нь үлдээгээд холбооны хоёр дарга нь олимп үзэж явах жишээтэй. Энэ байдал нь олимпод оролцож байгаа спортын төрөл бүр дээр давтагдаж байгаа гээд бодохоор... Ядаж л ковидгүй байсан бол бас яая гэх вэ, дотроо бие биенээ хараагаад, булайгаа дуудалцаад өнгөрөхсөн. Гэтэл ковидын нөхцөл байдлаас болоод олимп зохион байгуулж байгаа орондоо хүндрэлтэй тусч байгааг ч бодолцохгүй ажилд нь ажил нэмээд явж байдаг. Япончууд ч гэсэн үүнийг харахгүй, мэдэхгүй гэж үү?

1995 онд Японы Кобэ хотод болсон газар хөдлөлтийн дараа монголчууд япончуудад тэмээний ноосон хөнжлөөр тусалсан байдаг юм. Тэр үед телевизээр олон ч удаа гаргасан даа. NHK телевизийнхэн өөрсдөө бичээд манайд өгсөн байдаг юм. Тэр үеийн Шадар сайд, Онцгой комиссийн даргаар ажиллаж байсан Ч.Пүрэвдорж гуай ганц байсан Ту-154 онгоцоороо тэмээний ноосон хөнжлүүдээ ачаад хүргэж өгөхөд нь япончууд “Та нэг ирсэн дээрээ албаны хүмүүстэй уулзаад явна уу” гэж. Тэгэхэд нь Ч.Пүрэвдорж сайд “Би та нарын хүнд байдлыг ойлгож байна. Ажилд чинь ажил нэмээд яах вэ” гээд онгоцны буудлаасаа буцсан аж. Үүнээс хойш очсон монголчуудад япончууд Оюунтүлхүүр /дуучин/, Пүрэвдорж гуай хоёрыг л ярьдаг, жинхэнэ онцгой байдлын сайд хүн байна лээ гэж бахархаж байсан тухай манай нэг улстөрч олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. “Манай Данх юм үзээгүй” /Л.Оюун-Эрдэнийг хэлж байна/ гэдэг ч үнэн л дээ...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 54 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 55 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 56 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 57 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 58 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 0 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 1 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 2 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 37 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 47 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 51 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 56 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 4 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 10 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 21 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 24 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 28 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 31 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 41 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top