x

Засгийн газрын шийдвэр эцсийнх байдаггүйг нотолсон ЦАХИМ НААДАМ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг ирэх оны Долдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Үүнээс ердөө долоо хоногийн “Наадмыг цахимаар хийнэ. Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргасан” хэмээн аархаж байсан ЗГХЭГ-ын даргын үг Засгийн газрын шийдвэр эцсийнх байж чаддаггүйг нотоллоо.

Эрх баригч нам аргагүйн эрхэнд, иргэдийн эсэргүүцэлд автаж наадмыг цуцалсан авч цаана нь үүнээс том даваа, илүү хүнд нөхцөл байдал биднийг хүлээж байна. Өчигдөр Эрүүл мэндийн сайдын мэдээллээр маш хурдан хугацаанд халдварлах чадвартай, вакцины үр нөлөөг бууруулдаг дельта вирус манай улсад зөөвөрлөгдөж орж ирснийг зарлав. Хэрвээ Засгийн газар улсын баяр наадмыг хойшлуулсан шийдвэр гаргаагүй бол иргэдэд шинэ вирусын талаар мэдээлэх ч үгүй өнгөрөх байсан биз.    

Нөхцөл байдал иймдээ тулсан ганц шалтгаан нь Засгийн газар нөхцөл байдлыг үл харгалзан иргэдээ хамгаалахын тулд биш, өөрсдийн эрх ашиг, эрх дархын үүднээс шийдвэрээ гаргаж ирсэнтэй холбоотой. Саяхан болж өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны уулзалтууд, сүүлд цуцлагдсан улсын баяр наадмын тухайд ч тэр. Эхнийх нь ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулах нь зорилго байсан бол удаах нь сонгуулийн ялалтын бах таваа гайхуулж, намынхаа 100 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэх, түүнээсээ сэтгэл ханамж авах л гол зорилго нь байсан гэж болно. Иргэдийнхээ төлөө үйлчлэх үүрэгтэй төр биш, эрх мэдэл бүхий хэсэг бүлэг хүмүүсийн л хийж болох үйлдэл, гаргаж болох араншин.

Дээр нь анхнаасаа ковидын эсрэг тэмцэл /хэрвээ тэгж нэрлэж болдог бол шүү/ нь ямар ч төлөвлөлтгүй, судалгаа, шинжилгээгүй явж ирсний гай. Тэртэй тэргүй дэлхий нийтийг бүрхсэн, хэзээ мөдгүй биднийг нөмрөх л байсан аюулыг урьдчилан тооцоолоогүй, сэрэмжлээгүй, нэгэнт нөмрөөд ирсний дараа яаж ажиллах вэ гэдэг бэлтгэлээ хангаагүй, аюул нэгэнт нөмрөөд ирсний дараа л араас нь хөөж ажилладгийг гай нь өнөөдрийн энэ нөхцөл байдал. Салхи хаашаа, хамхуул тийшээ...

Хэдийгээр Засгийн газар наадмыг цуцалсан сайн хэрэг боловч тэр нь ч гэсэн төр барьж байгаа шийдвэр гаргагч нар, эрх баригчдын ямар ч алсын хараагүй, нөхцөл байдлаа үнэлдэггүй, өлмий дорхоосоо өөрийг хардаггүй, дүлий, сохор, харалган байдлын тод илрэл болов. Наадам хийнэ, хийхгүй гэж иргэдээ талцуулж, зөрчилдөөнийг эцэст нь тулгаж байхын оронд наадмаа хийвэл ямар эрсдэл гарах вэ, хийхгүй бол ямар үр дагавартай вэ? гэдгийг хэдэн сарын өмнөөс судлаад, тооцоолоод УОК, НОК-тойгоо ярилцаад, ядаж наадамд оролцох уяач, бөхчүүд, унаач хүүхдүүд, урлаг соёлынхноо шинжилгээнд хамруулж тусгаарлаад, бүх бэлтгэлээ хангачихсан байх ёстой.

Тэгсний дараа “Халдвар хамгааллыг ингэж сахилаа, ийм зохион байгуулалт хийлээ. Яг тэдэн хүн наадамд оролцоно, тийм хөтөлбөртэй байна. Ийм учраас халдвар тархаахгүй, иргэдэд хохирол учруулахгүй, ингэж бэлтгэлээ хангасан” гээд явсан бол, тэгээд эцэст нь “Тооцоолоогүй ийм нөхцөл байдал үүссэн учраас наадмаа хойшлууллаа” гэсэн бол асуудал шал өөр байх байлаа. Ийм л бодлоготой, төлөвлөлттэй, тооцоотой төр засаг, шийдвэр гаргагч нарыг иргэд хүсээд байгаа юм. Түүнээс биш наадам хийх, хийхгүйдээ ч гол нь биш.

Цагаан сар гэр бүлийн баяр байдаг бол наадам гэдэг улс үндэстний баяр, эв нэгдлийн баяр. Тийм учраас улсын баяр наадамд монгол хүн бүр хүндэтгэлтэй хандаж ирсэн. Харин саяны тохиолдолд эрх баригч нам, Засгийн газар улс үндэстнийхээ эв нэгдлийг хагаралдуулсан, талцуулсан тийм л үйлдэл боллоо. Одоо тэрийгээ яах хумих, нэгтгэх юм, гол нь нэгэнт нөмрөөд ирсэн ковидын аюулаас яаж хамгаалах юм? гэдэг бас л оньсого таавар хэвээр байна.

Өнөөдрийнх шиг, өнгөрсөн хугацааных шиг “Халдвар нэмэгдлээ, хорилоо”, “Халдвар буурчихлаа, нээлээ” гээд өдөр өдрөөр өөрчлөгдөөд, халдвараа яаж хумих, барих, дарах тухайд ямар ч бодлогогүй, судалгаагүй салхинд хийссэн хамхуул шиг яваад байвал иргэд хоорондоо хэрэлдэх биш, төр засагтайгаа ч тэрсэлдэж мэдэхээр болоод байна.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 38 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 39 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 40 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 41 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 42 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 44 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 45 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 46 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 21 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 31 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 35 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 40 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 5 цаг 48 мин 2006 он: Эргэлтийн цэг 5 цаг 54 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 5 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 8 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 12 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 15 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 25 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top