x

Зургаан их наядын зардал ба 100 мянган халдвар

Цар тахлын үеийн төсвийн бодлого нь дараах 4 зорилгод үйлчлэх шаардлагатай. 

Үүнд:

1. Эрүүл мэндийн хохирлын эсрэг салбарын бэлэн байдал, найдвартай ажиллагааны эдийн засгийн баталгааг хангах 

2. Хөл хорио, хязгаарлалтаас үүдэлтэйгээр иргэд, аж ахуйн нэгжийн амьжиргаа, бизнесийн үйл ажиллагаанд учир буй сөрөг нөлөөллийг бууруулах

3. Эдийн засгийн сэргэлтийг дэмжиж аль болох хурдтайгаар хямралаас гарах

4. Эдийн засаг, эрүүл мэндийн системийн дархлааг сайжруулж дараа дараагийн болзошгүй шокийн эсрэг чадавх бүрдүүлэх 

Эдгээр зорилгоо Монгол улс хэр биелүүлсэн бэ? Нэн ялангуяа иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа хямралаас хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд төсвийн бодлого маань үйлчилж чадав уу?

ЗАРЦУУЛСАН МӨНГӨ

Монгол Улсын хувьд 2020 оны 4 сараас 2021 оны 6 дугаар сарын хооронд 3.27 их наяд төгрөгийн төсвийн нэмэлт зарлага, 1.9 их наяд төгрөгийн төлөвлөсөн орлогын хөнгөлөлт, чөлөөлөлт, 649 тэрбум төгрөгийн төсвийн гадуурх санхүүжилт  нийт 5.1 их наяд төгрөгийн дүнтэй төсвийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Үүн дээр 3 хувийн зээл, ипотекийн зээл, хэрэглээний зээлийн төлбөр хойшлуулсан гэх мэт мөнгөний бодлогын хүрээнд санхүүжүүлж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд ороогүй.

Зураг 1. Ковид-19 эсрэг төсвийн зарлагын хэмжээ ДНБ-д эзлэх хувь 

Зөвхөн төсвийн шууд зарлагын дүнгээр авч үзвэл энэ дүн нь өнгөрсөн оны ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэж байгаа нь дэлхийн дунджаас өндөр бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын түвшинд байна. (Зураг 1)

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсвийн бодлогын арга хэмжээнүүдийн нийт дүн 5.8 их наяд болж байгаа нь 2020 оны нэрлэсэн ДНБ-ий 15.4 хувьтай тэнцэж байна. Үүнээс бодлогын хэрэгслүүдээр нь салгаж үзвэл төсвийн шууд зарлага 3.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9 хувь байгаа нь хамгийн өндөр байна. Эдгээр дүн нь хөгжиж буй орнуудын дундажтай харьцуулахад эрс өндөр бөгөөд хөгжингүй орнуудтай харьцуулахад ч дээгүүр байгаа юм.

Төсвийн бодлогын арга хэмжээнүүд нь эрүүл мэндийн салбар, өрхийн болон хувийн хэрэглээ, бизнесийн салбар гэсэн гурван секторыг дэмжихэд чиглэснээс мөнгөн дүнгээр 73 хувь нь иргэд, өрх гэрт олгосон дэмжлэгт зориулагджээ. Үүний талаас илүү хувь нь хүүхдийн мөнгө, иргэн бүрд олгосон 300 мянган төгрөг зэрэг шууд мөнгөн тэтгэлэгт зориулагдсан үлдэх хэсэг нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг шууд бус арга хэрэгслээс бүрдэж байна.

Хүснэгт 2. Цар тахлын эсрэг бодлогын арга хэмжээний зорилтот секторууд

Зорилтот сектор

Дүн (тэрбум төг)

Эзлэх хувь

Эрүүл мэндийн үйлчилгээ

                      571.3

10%

Өрхийн хэрэглээг дэмжих

                 4,234.71

73%

Бизнесийн орлогыг дэмжих

                   1,029.3

18%

ДҮН

                 5,835.26

100%

Харин бизнесийн салбарыг дэмжих бодлогод ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлсөн дүн ихэнх хувийг эзэлж байна мөн ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон нөхөн төлбөр, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнэ тэглэсэн зэргийг эс тооцвол бизнесийн салбарт төсвийн тодорхой арга хэмжээ хомс байжээ. Эдгээрээс төсвийн бодлогын арга хэмжээнүүд нь хувийн хэрэглээг дэмжих халамжид голлон чиглэсэн бөгөөд нийлүүлэлтийн тал буюу бизнесийн салбарыг дэмжих бодлого бага байжээ гэж дүгнэж болохоор байна.

Эдгээр нэмэлт зардлын улмаас 2020 оны эцсээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 4.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 12 хувьтай тэнцэх алдагдалтай гарчээ.   Төсвийн алдагдалтай холбоотойгоор Засгийн газрын нийт өр 2020 оны 1-р улирлаас 2021 оны 1 улирлын хооронд 2.8 их наяд төгрөг буюу 11 хувиар нэмэгдсэн байна. Үүн дотроо Засгийн газрын гадаад өр 15 хувь (нийт 24.3их наяд төг) өссөн бол дотоод өр 16 хувиар буурчээ.

Зураг 3. Засгийн газрын нийт өр (тэрбум төг, эх сурвалж: ҮСГ)

Сангийн яамны мэдээлснээр  2020 онд Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 532 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл,116 сая ам.долларын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээ байгуулснаас оны эцсийн байдлаар 88 хувийг авч ашиглажээ. Үүний зэрэгцээ тус яамны мэдээллээс тооцож үзвэл өнгөрсөн онд ойролцоогоор 28 сая ам.долларын буцалтгүй тусламжийг гадаадын улсын засгийн газар, олон улсын байгууллагуудаас хүлээж авчээ.  

Энэхүү гэнэтийн их хэмжээний зарлага болон орлогын тасалдлын улмаас төсвийн алдагдал нэмэгдэж түүнийг дагаад Засгийн газрын өр өсөж буй нь дараа дараагийн хүндрэлийг бий болгох төлөвтэй байна . Иймд цар тахлын эсрэг төсвийн арга хэмжээг үр дүнтэй байлгахын тулд ил тод байдлыг хангаж бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, урт хугацааны үр нөлөөг авч үздэг байх нь чухал юм.

ҮР ДҮН

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 4 дүгээр сард “Коронавируст цар тахлын эсрэг 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр” танилцуулж 10 дугаар сард зарим арга хэмжээний хэрэгжих хугацааг сунгасан бол 2021 оны 2 дугаар сард “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлэхээр зарласан. Мөн 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 4, 5 дугаар сард дээрх хөтөлбөр, төлөвлөгөөнүүдэд тусаагүй цахилгаан, дулаан, усны төлбөрийг төр хариуцах, иргэн бүрд 300 мянган төгрөг олгох, вакцин хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөг олгох гэх мэт шийдвэрүүдийг Засгийн газар гаргасан байдаг. Эдгээр хөтөлбөр, шийдвэрүүдийн хэрэгжилтийн тайланг тогтмол гаргаж нийтэд тайлагнасан зүйл байхгүй байна.

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж 2021 оны 6 дугаар сарын 30 хүртэл хугацаанд хэрэгжсэн тусгай хуулиар  “...жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” эрхийг Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нарт олгосон түүгээр зогсохгүй уг хуулийн 7.1.2-т төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгосноор Монгол улс жил гаруй хугацаанд УИХ-аар баталсан төсөв гэх нэр төдий цаастай, Засгийн газар төсвийг дур зоргоосоо зохицуулж зарцуулдаг, тайлан тооцоолол ч ил биш байна.

Ийнхүү цар тахалтай холбоотой төсвийн зарлага ил тод бус байгаагаас бодлогын зорилго, үр нөлөө гажуудаж байна. Хэвлэлд мэдээлснээр (албан ёсны тайлан хараахан ил болоогүй) Төрийн Аудитын Байгууллагаас Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитаар  нийт 3.6 их наяд төгрөгийн алдаа зөрчил илрүүлсэн бол ННФ-ын мониторингын тайланд  тэвчиж болохуйц төсвийн зардлууд өндөр дүнгээр гарч байна гэжээ.

Эдгээр төсвийн тоог орхиод иргэдийн эрүү мэндийг хамгаалж чадаж байна уу, эрүүл мэндийн салбарынхан маань үр дүнтэй ажиллах эдийн засгийн баталгаа байна уу гээд үзэхэд ч гарах дүгнэлтүүд тодорхой. Ковид-19 халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж 100 мянган тохиолдол аль хэдийн даван эрчмээрээ дэлхийд тэргүүлж байна, одоогийн байдлаар 500 гаруй хүн нас барлаа, эдгээр тоо цааш хэд хүрээд зогсохыг хэн ч хэлж чадахгүй байна. Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, хүч хэрэгсэл дутагдаж, эмч ажилтнууд маань өчүүхэн цалингаар ажиллаж байна. Гэтэл Ковид-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн төсвийн бодлогын явц, үр дүнг үнэлж дүгнэсэн судалгаа хийж алдсан, оносноо дүгнэхийн оронд манай ЗГ өөрсдөд нь хяналтгүй их эрх мэдэл өгсөн хуулийн үйлчлэлийг сунгах тухай л бодож байна.

ННФ-ийн дэргэдэх “Төсвийн зөвлөл”-ийн гишүүний хувиар боловсруулсан тоймоос ашиглав. Санал дүгнэлтүүд нь зохиогчийн хувийн байр суурь болно.

А.Батпүрэв /gogo.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.210.44.228)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 50 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 51 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 53 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 53 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 54 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 56 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 57 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 59 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 33 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 44 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 48 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 53 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 0 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 6 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 18 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 20 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 24 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 27 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 37 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top