x

Иргэдээ хорьчихоод эрх мэдэлтнүүд наадам хийж болохгүй!!

Лхагва гаригт хуралдсан УОК-ийн шийдвэрээр өчигдрөөс эхлэн бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 10 хоног зогсоов. Мөн бүх төрлийн ресторан, баар, кофе шопуудыг заалаар үйлчлэхийг хориглосон өмнөх шийдвэрээ дахин 10 хоногоор сунгасан билээ.

Энэ шийдвэрийг эсэргүүцэн "Takesan Miso Ramen" ресторан мэдэгдэл хийж, заалаар үйлчилж эхэлснээ олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. Рестораны зүгээс гаргасан мэдэгдэлд “Халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэж, халдварыг ихэсгэсэн нь төр засаг. Төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна” гэсэн билээ. Олон сараар үйл ажиллагаа нь зогссон ААН-үүд ажилчдыхаа цалинг тавьж чадахгүй, ард нь байгаа гэр бүлийн гишүүд ажил, орлогогүй болж, амьжиргаанаасаа салаад байгаа нь гол шалтгаан болов.

Гэвч тус рестораныг үйл ажиллагаагаа нээсэн даруйд цагдаагийнхан давхиж очоод менежерийг баривчлан авч одов. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “үйл ажиллагааг нь хаана” хэмээн мэдэгдлээ. Төрийн байгууллагуудаас явуулж буй энэ дарангуйллыг эсэргүүцэж, өнгөрсөн хугацаанд ажил, орлогогүй зогссон хувийн хэвшлийнхэн ч нэгдэж эхэллээ.

Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар өчигдөр орой Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзав. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга УОК-оос ресторан, зоогийн газруудад тавьсан дээрх хязгаарлалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, “ААН-үүдтэй хариуцлагын гэрээг байгуулан үйл ажиллагааг нь нээнэ. Мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагыг чанд мөрдөж ажиллана” гэв. Энэ асуудлаар маргааш буюу 26-ны өдөр ААН-үүдтэй уулзаж, хариуцлагын гэрээ байгуулах гэнэ.

ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан УОК-ийн энэ удаагийн шийдвэртэй холбоотойгоор улсын наадмыг цахимаар хийх Засгийн газрын шийдвэр дахин эсэргүүцэлтэй тулж ирлээ. Иргэдээ хорьж, цагдчихаад эрх мэдэлтнүүд нийлж суугаад наадам хийхийг монголчууд тэвчихгүй шүү л гэж байна.

Гэсэн ч өнөөдөр өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Улсын наадмыг цахимаар хийнэ, Засгийн газар өчигдөр орой эцсийн шийдвэрээ гаргасан” гэж мэдэгдлээ. Ёстой нөгөө “намайг хэн хэлж, нохойг хэн саах юм” л гэж байна. Цахим наадам гэдэг нь чааваас, үзэгчгүй наадам хийж, дарга нар нь наадмын асарт суугаад, иргэд түүнийг нь зурагтаар харахыг хэлж байгаа юм. Түүнээс биш бөх, морь, сур гурав цахимаар уралдаж, барилдаж, харвалцана гэж юу байх вэ дээ.

Саяхан болтол монголчууд “наадам хийнэ, хийхгүй” гэдэг дээр хоёр талцчихаад байв. Талцах болсон шалтгаан нь наадмын төсөвт баталсан 10 тэрбум төгрөгтэй холбоотой. Нэг хэсэг нь “энэ мөнгөөрөө ковидоо эмчил, наадмаа боль” гэж, нөгөө хэсэг нь “ковидынхоо төсвийг ч гаргаад, наадмаа ч хийх ёстой” гэсэн байр суурьтай байв. Гэвч УОК-оос сүүлд гаргасан шийдвэр наадмыг дэмжиж байсан хүмүүсийн ч гэсэн бухимдлыг төрүүлэв. Дарга нарт зориулж Төв цэнгэлдэхэд 512 /тэгш ой учраас 1024 ч гарч магадгүй/ бөх барилдах, хэдэн зуун хүн цуглаж, наадмын нээлтийн тоглолт тавихад тэнд УОК-ийн хориглоод байгаа хүний бөөгнөрөл үүсэхгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдахгүй гэж үү?

Өнгөрсөн жил дотооддоо халдвар алдаагүй, гадагшаа хил нь хаалттай байхад “улсын наадмын морины хүүхдүүдэд маск зүйлгэж уралдуулна” гэж элийрч байсан нөхөд өнөөдөр халдварын тоо хоногтоо 2000 давж, 3000 дөхөж, ковидоос шалтгаалсан үхэл өдөртөө арваас буухгүй байхад “Цахимаар наадна” гэж хуурч суугааг “цагаандаа гарлаа” гэх үү?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 50 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 51 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 53 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 53 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 55 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 56 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 58 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 59 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 34 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 44 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 48 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 53 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 1 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 7 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 18 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 20 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 25 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 28 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 38 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top