x

Наадам 21: Цахим бөхийг тогонд залгана

Энэ жилийн наадам цахим болох нь тодорхой болов. Гэвч хэрхэн морь бөхөө “цахих” нь тодорхойгүй байгааг жаахан тодрууллаа. 

    Бөхчүүдээс асуухад хоёр янзын байр суурьтай байна. Тэд цахим наадмыг тог цахилгаанаас салгаж ойлгохгүй байна. Ухаандаа, “Цахилгаан Мөнхөө” гэж байсан шиг л барилдах юм гэсэн нэг хэсэг хэсэг байхад, нөгөөдүүл бөхчүүдээ тогонд залгаад барилдуулах юм гэсэн ийм хоёр янзаар цахим наадмыг ойлгосон байна. 

   Тэд бас тус бүрдээ дэд ойлголттой байна. Жишээлэхэд, цахилгаан Мөнхөө шиг хурдан барилдана гэж үздэг хэсэг дотор “Заавал хурдан барилдах албагүй, барилдааны бичлэгийг хурдан дээр нь тавиад жирэлзүүлж үзүүлнэ” гэсэн зарчмын байр суурьтай фракци ч бас байна.

    Бөхчүүдээ тогонд залгадаг хэсэг бол нөгөөдүүлээсээ арай дэлгэрэнгүй тайлбар өгч байх юм. Бөхчүүдийг тогонд залгахдаа цолны эрэмбийг харгалзах гэнэ. Нэгийн давааны аманд гарч байгаа цэргийн хүүхдүүдэд хоёр ширхэг хуруун зай залгаад л болчих бол аймаг цэргийн цолтнуудад машины аккумлятор холбох ажээ. Орон нутагт бол цагны баттарей хаваасаг гэх хүн ч байна.

     Чимэггүй начингуудад 110 вольт өгөхөд хаваасаг гэж байгаа бол арслан заанууд 220в-д холбуулаад зодоглоно. Харин чимэгт нь тааруулаад амперийг нэмж, хасна. 

-Түрүүлсэн бөхийг цахилгаан сандлаар байлна(суулгана?!) ч гэх шиг... Юм юм л ярьцгааж байна.

    Ямар ч байсан, Допингийн комиссынхон сэргээш илрүүлэгчийн оронд вольтметр, амперметрээр зэвсэглээд ажилдаа орох гэнэ. Аа тийм, цахим наадам хийх учраас “бөхийн гал” гэж байсныг “бөхийн пэлээтэг” гэх болсон байна. Засуулуудыг асуултгүй, “Монгол бөхийн арзээтаг” хэмээнэ.

   Харин, хэн нь яаж шургуулсныг бүү мэд, бөхчүүдийн цахилгаан тоноглолд карт уншдаг поос машин орчихсон байх аж.

   Сониноос, Батэрдэн аварга зодоглохгүй гэсэн сурагтай. Гэвч залуу бөхчүүд “Цагийг эзэлсэн их аваргыгаа 380в-д залгаж хүндэтгэл илэрхийлнэ” хэмээн шаргуу шаардсан дуулдав. 

      Цахим наадмын сургаар манай бөхчүүд боловсролоороо их гайхуулж байна. Ялангуяа, Доктор, Магистрын Дипломоор Шагнуулсан Бөхчүүдийн Эвсэл буюу ДМДШБЭ -ээс “Цахим наадам” гэдэг хөдөө маягийн үгээс татгалзаж “ Тхэ Электрон Наадамшн” хэмээн боловсронгуйгаар нэрлэх саналаа Үндсэн хуулийн цэцэд гаргажээ. Зөвлөлтийн үеийн нэгэн ахмад бөхчин “Үндэсний цахим бөхийг “Крепкий гамэ” хэмээн нэрлэсүгэй” гэсэн байр сууриа хамгаалж байна. Түүнчлэн, ДМДШБЭ-ийнхэн улсын наадам нь “электрон” юм чинь, аймгийн наадам “протон” байгууштай гэж үзсэн ажгуу.

      Бөхчүүд электрон барилдах нь тодорхой болсон ч цахим наадмын ажил зуун задгай, жаран хагархай хэвээрээ. Наад зах нь, тог хүчдлээ бөхийн юу руу залгахаас эхлээд шийдээгүй асуудал цаана нь зөндөө.

     Хурдан морины уралдаан жаахан асуудалтай байна. Морио тогонд залгах асуудал хамгийн түрүүнд яригдсан боловч цахилгааны эх үүсвэрээ хэрхэн цуг давхиулах тал дээр бэрхшээл гарчээ. Чинээлэг уяачдын Лиги болохлоор Биртлүүзнээс (Вертолет??) морины тоогоор хумлятор зүүгээд морин дээгүүрээ цуг нисгэх санал гаргажээ. Гэтэл морь нь гэнэт бусгаад залгуураа салгачихвал яах вэ гэдэг асуудлаас болоод гацсан байна.

    Эцсийн эцэст тус бүртээ спидометртэй гүйлтийн зам дээр морио гүйлгээд, бүгдийг нь наадмын комиссын монитортой холбох шийдэлд хүрчээ. Гэтэл, сорилгын үеэр гүйлтийн замынхаа хурдыг нэмээд морио өргөсөн бульхай гарсан нь энэ арга тийм ч төгс биш болохыг харуулж байна.

   Уг нь бүх мориндоо “ЖиПиЭс” зүгээд ганцааранг нь 30 км давхиулж, нэгдсэн монитороор хянах хувилбар яригдсан боловч туршилтын сунгаан дээр газрын уруу тавих, заримыг нь жипэндээ суулгаад давхих зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул болиулжээ. 

    Эрлийз морины асуудал ёстой маапаантай болжээ. Эхэндээ ч яахав, эрлийз царайтай, акценттай янцгаадаг, ялангуяа хятадын эрлийз баймаар морьдыг хасаад болоод байсан аж. Гэтэл нэг солиотой шаар нь “бүх адуу азарга, гүү хоёрын эрлийз” болохыг нотлоод хамаг юмыг завааруулаад хаяжээ. 

    Харин, сурын харваа шиг цахим хувилбар нь амархан шийдэгдсэн юм алга. Та бидний сайн мэдэх “онгоц буудах” тоглоомын дүрмээр сур харвах ажээ. Наадмын комисс дөрвөлжин шоонуудад хуваасан байны аль нэгтэй хасаагаа нууцаар зурна. Харваачид утсаар “Би төдийн төд-д харвалаа” хэмээн мессеж бичнэ. Комиссынхон уг солбилцолыг самбартаа буулгаад оносон, оноогүйг хэлж өгнө. 

    Ингээд л болоо. Сайхан цахилаарай...гэх ёстой юу, одоо ?

Б.Цэнддоо /2021.06.22/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 3 цаг 35 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 3 цаг 36 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 3 цаг 37 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 3 цаг 38 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 3 цаг 39 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 3 цаг 41 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 3 цаг 42 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 3 цаг 44 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 18 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 28 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 32 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 5 цаг 38 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 5 цаг 45 мин 2006 он: Эргэлтийн цэг 5 цаг 51 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 2 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 5 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 9 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 12 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top