Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт болоход долоо хоног үлдээд байна. Сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнө гурван намын нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулахаар болсноо МҮОНРТ мэдээлжээ.
Монголын найм дах удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн этгэлцээнийг Зургаадугаар сарын 7-ны даваа гаригт MNB шууд дамжуулах бөгөөд олон нийтээс асуулт хүлээн авч байна.
Иргэн та нэр дэвшигчдээс асуух асуултаа Зургаадугаар сарын 5-ны өдрийн 13:00 цаг хүртэл онлайнаар болон утсаар өгөх боломжтой юм.
Асуулт илгээх холбоос: https://forms.gle/phVVdyB9Uinfb2xE7
Утас: 70127055 /10:00 - 17:00 цагийн хооронд/