x

Нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Энхбат нар мэтгэлцэхэд бэлэн

Мэтгэлцээнгүй сонгууль давсгүй хоолтой адил гэж хэлдэг. Дэлхийн Ардчилсан орнууд бүгд улстөрийн сонгуулийн өмнө заавал бодлогын мэтгэлцээн явуулдаг уламжлалтай. Энэ нь Ардчилсан орны улстөрийн соёлын нэг юм. 

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын нөхцөл байдлын улмаас манай улс Ерөнхийлөгчийн сонгуулийг богино хугацаанд явуулж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж уулзалт хийж буй. 

Мөн иргэдийн зүгээс Монгол улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцэхийг шаардаж байгаагаа ч илэрхийлсээр байна. 

Ардчилсан намын дарга М.Тулгат Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр дараах урилгыг гаргаж байв. Тодруулбал, Цар тахлын онцгой нөхцөл байдалд богино хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль явагдах учраас нэр дэвшигчид орон нутгийн уулзалтуудаа хамтарсан байдлаар хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлогын мэтгэлцээнийг таван удаа явуулж, ард түмэнд хүртээмжтэй байдлаар мэдээллийг өгөх уриалгыг МАН болон Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч нарт хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл, энэхүү уриалгын хариуд Зөв ХҮН электорат эвслээс хариу бичиг ирүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчийг оролцуулсан таван удаагийн мэтгэлцээн нэвтрүүлэгт оролцоход бэлэн, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ийнхүү Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар мэтгэлцэхэд бэлэн байна.

Цар тахлын хүрээ хумигдаагүй энэ цаг үед нэр дэвшигчид олон нийтийн радио телевизийн сувгаар шууд мэтгэлцээн нэвтрүүлэгт оролцож, үзэл бодлоо уралдуулах нь иргэд олон нийтэд хүртээмжтэй бодит, тэнцвэртэй мэдээлэл өгөх хамгийн зөв шийдэл юм. 

Мөн МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах, шууд дамжуулах бэлтгэл ажил хангагдсан хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна 2 цаг 40 мин Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 2 цаг 46 мин Юн Сог Ёль байцаалт өгөхөөс татгалзжээ 3 цаг 5 мин Зеленский армийнхаа бие бүрэлдэхүүний тоог тодорхойлов 3 цаг 6 мин АНУ-д Оросын армийг хүчин чадлаар хоёрдугаарт нэрлэв 3 цаг 8 мин Түймрийн хохирол $275 тэрбум хүрч өсөв 3 цаг 10 мин Вайделийн Масктай хийсэн ярилцлага намынх нь чансааг нэмэгдүүлэв 3 цаг 12 мин Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо 3 цаг 14 мин Роналду “Аль-Насра” багийн хувьцааг эзэмшинэ 3 цаг 15 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 3 цаг 16 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы хуралдаан болно 3 цаг 16 мин Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна 3 цаг 18 мин АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 19 цаг 47 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 19 цаг 49 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 19 цаг 52 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 19 цаг 56 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 19 цаг 58 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 20 цаг 1 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 20 цаг 4 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 20 цаг 6 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top