x

Цэргийн сургуулийн 3 хурандаа Ерөнхийлөгчийн сонгуулийг түгшүүртэй хүлээж байна

ЗГХЭГ-ын Төсөл хөтөлбөр хариуцсан дэд дарга Батцэнгэлийн Энх-Амгалангийн төрсөн аав нь Л.Лингов ерээд оны эхэн үед ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Төрсөн аав, хүү хоёр Засгийн газрын “гал тогоог” даргална гэдэг ховор тохиолдол, нэр хүндийн хэрэг мөн. Б.Энх-Амгалангийн төрсөн дүү нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү нартай базууд буюу ураг төрлийн холбоотой гэдэг. Л.Лингов гуай өөрийн хүү Энх-Амгаланг Цэргийн их сургуулийг төгсөөд ирснийх нь дараахан найз Ж.Чүлтэмсүрэнгийнх нь хамт ЗГХЭГ-т татаж авч ажиллуулсан гэдэг. Тэдний намтарт ч Б.Энх-Амгаланг 1991 онд ЗГХЭГ-т шинжээч, ахлах шинжээч, референтээр, Ж.Чүлтэмсүрэнг 1993 онд ЗГХЭГ-т ахлах зааварлагч, шинжээч, референтээр ажиллаж байсныг тодорхой бичсэн байдаг. Л.Лингов даргын дараа түүний хүү, Б.Энх-Амгаланг албан тушаалаар эрхлүүлэгч нь эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын дарга У.Хүрэлсүх болж хувирсан байдаг юм.

Б.Энх-Амгалан буюу өөрийнх нь “зохиосноор” Амгалан-Энх нь Киргизид хоёрхон жил консулаар ажиллаад, энэ хугацаандаа Польшийн хил дээр хууль бус бараа тээвэрлэж яваад баригдсан байтал дутуу судалсан уу, мэдсэн ч зориуд нөхөрлөлдөө үнэнч үлдэх гэсэн ч юм уу, Цэргийн их сургуульд хамт сурч байсан найз У.Хүрэлсүх нь 2016 оны долдугаар сарын 22-нд Шадар сайд болонгуутаа Ахлах зөвлөх, ажлын албаны даргаараа авч ажиллуулсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 4-нд Ерөнхий сайд болонгуутаа Ахлах зөвлөх, ажлын албаны даргаараа авч ажиллуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн албан тушаал ахихын хэрээр цэргийн сургуулийн найзууд болох Б.Энх-Амгалан, Ж.Чүлтэмсүрэн нар ч түүнийг дагаж ахиж дэвшсээр байв. Ж.Чүлтэмсүрэн хурандаа ОБЕГ-ын даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/677дугаар тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар, 2020 оны 8 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, УОК-ийн Шуурхай штабын даргаар томилогдсон боловч 26 хоног ажиллаад огцорсон. Шалтгаан нь”Шуурхай штабын алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд амраасан, энэ үед нь Шуурхай штабын ажилтнууд коронавирусын халдвар авсан, мөн Шадар сайд С.Амарсайханы гэргий ХӨСҮТ-ийн Улаан бүс рүү орж, гарч байсан явдлыг мэдээгүй, хяналт тавиагүй зэрэг шалтгаанууд байсан бололтой” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Мөн Ковидын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан үед, халдварын бүс Өмнөговь аймагт гэр бүлийнхээ хамтаар зугаалж хорхог хийж амарч явсан бичлэг нь нийтэд дэлгэгдсэн. 

Түүний энэ хариуцлагагүй байдлын талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаас лавлахад “Өмнөговь аймаг дахь постуудын үйл ажиллагаанд газар дээр нь хяналт тавих зорилгоор албан томилолтоор явуулсан. Харин албан томилолтоор явахдаа гэр бүлийнхнээ авч явсан, сүм хийдээр орж, хорхог хийж идэж зугаалсан зэрэгт хариуцлагын асуудал яригдана” гэсэн байдаг. Гэтэл Ж.Чүлтэмсүрэн өөрөө “УОК-ийн Шуурхай штабын даргыг ээлжилж хийдэг. Би одоо ОБЕГ-ын тэргүүн дэд даргын ажлаа хийж байгаа” гэж хариулсан байгаа юм. “Цэргийн сургуулийн гурван найз хурандаа” буюу Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, түүний найз ЗГХЭГ-ын дарга Б.Энх-Амгалан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн нарын паян нэг иймэрхүү ч тэд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч салахгүй бололтой. Тийм бол У.Хүрэлсүхэд л муу юмсан. 

Сонирхолтой нь ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэнгийн гэргий Б.Ичинхорлоог Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлсэн газрын захирлаар томилоход мөн л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх асан, одоогийн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгаланг нөлөөлсөн гэцгээдэг. Иймэрхүү албан тушаалын гинжин хэлхээний хамгийн өндөрт яваа нэгнээ бусад нь алдаа дутагдал гаргавал татаж унагадаг бичигдээгүй хуультай. Хүн чанар зааж хамт явсныхаа горыг У.Хүрэлсүх амсч чихээ халууцуулж нүүрээ улайлгаад удаж байна. 

Наад зах нь Цэргийн нэгдсэн холбоог У.Хүрэлсүх үүсгэн байгуулж, аймгуудад хүртэл салбар хороод байгуулж явсныг нь олон нийт харсан. Улсын бүртгэлд одоо тус ТББ-ын дарга нь ЗГХЭГ-ын дарга Батцэнгэлийн Энх-Амгалан гэж бүртгэлтэй байдаг. Гэтэл тус ТББ яагаад аймгуудын ЗДТГ-аас санхүүжээд байна вэ гэдэг бол ноцтой асуудал. Өнөөх Хунтын засаглал гэгчийг яалт ч үгүй сануулаад байна. ЗДТГ нь "Хунтын засаглалын нэгжийг"санхүүжүүлээд байж болох уу? Тийм асгарсан их төсөвтэй газар мөн билүү. Энэ будилааныг МАН-ын дарга мэдэх үү, эсвэл суган доогуур нь суйлж яваа хэрэг үү?

 

Хэрэв У.Хүрэлсүх найз нь Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол энэ гинжин хэлхээ хаанаасаа эхэлж хэзээ тасрахыг таашгүй. Учир нь ёсзүйн алдаа гаргана гэдэг төрийн албанд түүх болон бичигдэж тэмдэглэгдэж явдаг жамтай. Магадгүй тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газар руу өнөөх “бүлэглэлийн толгойлогч” гэгдэх гуншинтай нь дагуулаад явахаас сийхгүй “хүн чанартай” нэгэн гэдгээ удаа дараа харуулсан. Энэ тохиолдолд албан тушаалаар эрхлүүлж байсан хүн л хамгийн түрүүнд буруутдаг билээ. Ерөнхийлөгчийн санал хураалтын энэ өдрүүдэд Цэргийн сургуулийн гурван найз хурандаа “тэнгэрт нисэх үү, газарт унах уу” гэдгээ тэсэн ядан хүлээж байна. Харин үүний өмнө У.Хүрэлсүхийн “тойрон хүрээлэгчид” болох найз хурандаа нарын талаар хэлж анхааруулах хэдэн зүйл бий.

                                                                                                                                          Үргэлжлэл бий 

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 4 цаг 25 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 4 цаг 25 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 4 цаг 26 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 4 цаг 28 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 4 цаг 29 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 4 цаг 30 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 4 цаг 31 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 4 цаг 32 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 4 цаг 33 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 4 цаг 34 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 4 цаг 35 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 6 цаг 11 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 6 цаг 31 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 6 цаг 41 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 6 цаг 46 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 6 цаг 51 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 6 цаг 56 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 10 цаг 32 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 10 цаг 36 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 10 цаг 36 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top