x

Д.Сумъяабазар: Бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 28-ны өдөр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтад Хотын дарга Д.Сумъяабазар урилгаар оролцсон юм.

Тэрээр энэ үеэр “Улаанбаатар хотод бизнесийн үйл ажиллагааг дэмжих ажлууд ус, агаар шиг хэрэгтэй байна. Бизнесийн эрхлэгчид хүнд нөхцөлд орсон. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцаж, Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, бизнесийг хэрхэн, яаж үе шаттай босгох талаар санал солилцсон. Үйлдвэрлэл манай улсад төдий л өндөр хэмжээнд хөгжөөгүй учраас эдийн засгийн 60 орчим хувийг худалдаа, үйлчилгээний салбарынхан бүрдүүлдэг. Улаанбаатар хотод дорвитойхон бодлогын шийдэл, арга хэмжээнүүд авч, нийгэм, эдийн засгийг шинэ түвшинд гаргаж, эрх зүй, засаглалын чадамжтай болгох, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт оруулах зоригтой шийдлүүд хийе гэж санал солилцсоны үр дүнд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдлаа.

1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хуультай жишихүйц, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн гол зохицуулалтыг хийх хууль байсан ч өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд үр дүн гараагүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, нийслэлийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх гол хэд хэдэн заалт орсон. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нийслэлийн эдийн засгийн бие даасан байдал, засаглалын чадамжийг бий болгох  эрх зүйн шинэтгэлийг хийхээр зорьж байгаа.

1990 оноос хойш Улаанбаатар  хотод дорвитой суурь өөрчлөлт хийгээгүй, косметик  засвар, үйлчилгээ л хийсээр ирсэн. 30 жилийн хугацаанд хотод хуримтлагдсан зам, барилга, байгууламж, төлөвлөлт, газар олголт, нийтийн тээвэр  гэх мэт асуудал нь санхүү дээр очоод гацдаг. Үүний ард  эрх  зүйн зохицуулалт, суурь хууль байж хот өөрөө чадамжтай болно. Засгийн газраас 420 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүгээр зөвхөн зам тавих гэж байгаа мэтээр хүмүүс ойлгож байна, тийм биш. Улаанбаатар  хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг үе шаттай бууруулах, төсөв,  санхүүгийн бие даасан байдлыг бий болгох, татварын эрх зүйн  зохицуулалтыг зөв, чадамжтай хийх хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж ярьдаг ч амьдрал дээр төдий л хэрэгжүүлж чаддаггүй. Үүнийг хийж, хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн чадамжтай болгох хуулиудаа оруулж, энэ хүрээнд хийж, хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамтрах бололцоонуудыг бүрдүүлэх ёстой гэж бодлого боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо хотын төсөв, санхүү, нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүйн чадамжийг бий болгоход ихээхэн түлхэц болох томоохон өөрчлөлт авчирна. Хүн амын 50 хувь, эдийн засгийн 67 хувь, мөнгөний эргэлтийн 85 хувь эргэлдэж байгаа том зах зээлийг эрх зүй, эдийн засгийн чадамжтай болгож, дараагийн ажлуудыг явуулах ёстой. Том ажлуудыг хийхийн тулд сайн боловсон хүчин, чадварлаг, чадамжтай, мэргэжлийн хүмүүсийн баг хэрэгтэй.

Метро барина гэхээр иргэд итгэхээ больсон.  Энэ нь аргагүй, хэдэн ч жил ингэж ярив. Харин энэ удаа Засгийн газар бодит дэмжлэг үзүүллээ. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ, хэлцэл хийх эрх зүйгээ бий болгох ёстой. Засгийн газар, УИХ, нийслэл, дүүргийн түвшинд нэгдсэн ойлголт, нэгдмэл байр сууринд  бодлого боловсруулж ажиллаж чадвал Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг зоригтойгоор, үе шаттайгаар шийдэж, бодит ажил хийнэ. Ойлгомжгүй байдал нь хөгжлийн гол садаа. Энэ цаг үе шиг Улаанбаатар хотыг бодитоор нь дэмжсэн шийдлийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэн ч гаргаагүй. Дэлхийн хотууд инновацлаг болж, технологи руу тэмүүлж байна. Худалдаа, эдийн засгийг өөр түвшинд авч үзэж байна. Бүс нутгийн хэмжээнд хотын хөгжлийг харж байна. Энэ хөгжлийн концепц руу бид явах ёстой. Энд хувийн хэвшил та бүхний оролцоо туйлын чухал. Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх гэж байгаа томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшил, үндэсний компаниудаа өргөн хүрээнд оролцоосой гэж хүсэж байна. Гэхдээ ажлыг нь хийлгэчихээд мөнгийг нь өгөхгүй байж болохгүй. Тэгэхээр эргэн төлөх санхүүгийн загвар, схемийг гаргах ёстой. Аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг тасалдуулж, өр ширэнд оруулж болохгүй. Эрх зүйн чадамж, суурь өөрчлөлтийг бий болгох нь хамгийн чухал. Хотын даргын хувьд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана.

Хот томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд хувийн хэвшилтэйгээ үе шаттайгаар хамтарч ажиллана. Үндэсний компаниуд олон болж, том компаниуд дунд болон жижиг компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалтад орж, үндэсний, их хотын бүтээн байгуулалтад оролцоосой гэж хүсэж байна. Та бүхний өмнө Улаанбаатар хотын үүд ямагт нээлттэй байх болно. Хотын удирдлагын баг цаашид бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдэх, Хотын захиргааны хүнд суртал, дарамтыг багасгах, зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг эрс цөөлнө. Эрүүл, аюулгүй байдлыг л хангаж байвал аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг чөлөөтэй ажиллах нөхцөлөөр хангаж өгөх ёстой. Шат шатандаа бизнес эрхлэгчдийн хүсэл зоригийг мохоодог байж болохгүй. Төр иргэнээ, бизнесийн байгууллагуудаа дэмждэг, хамтын ажиллагааны үр дүн бодитой  бий болох ёстой. Энэ ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагуудын орлого үргэлж нэмэгдэж, үйл ажиллагаа нь цэцэглэн хөгжих болтугай” хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 4 цаг 39 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 4 цаг 40 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 4 цаг 41 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 4 цаг 42 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 4 цаг 44 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 4 цаг 45 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 4 цаг 46 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 4 цаг 46 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 4 цаг 47 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 4 цаг 48 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 4 цаг 50 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 6 цаг 25 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 6 цаг 45 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 6 цаг 55 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 7 цаг 0 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 7 цаг 6 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 7 цаг 11 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 10 цаг 46 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 10 цаг 50 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 10 цаг 51 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top