x

Өсвөр үеийнхэнд зориулсан парламентын боловсролын хөтөлбөр боловсруулна

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, "Пипл Ин Нийд" олон улсын байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тим Жэнкинс нартай уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-ын аюул, бэрхшээлтэй Монгол Улс тулгарсан ч НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн 17 үндсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд ардчилал, шударга ёсыг улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд бэхжүүлэх замаар эдгээр зорилтуудыг бүрэн хангах боломжтой гэлээ. 

Мөн ардчиллын хөгжилд залуучууд, хүүхдүүдийн дуу хоолой чухал үүрэгтэйг онцолж,  энэ удаагийн УИХ анх удаа өсвөр үеийнхэнд зориулсан парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулж сурагчийн болон багшийн гарын авлага, цахим хэрэглэгдэхүүнүүдийг гаргахаар ажиллаж байгаа, энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд залуучуудыг хамруулсан өсвөрийн парламентын ажлыг танхимаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэв. 

Уулзалтаар талууд Монгол Улсын соёл, боловсрол, хүүхдийн эрүүл мэндийн талаар ярилцаж, санал солилцсон. Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хүүхэд, залуучуудын хөгжилд цэвэр агаар, сургуулийн эрүүл орчин тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ уян хатан болон ухамсартай байдлыг хослуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.  

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлж, цаашид хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бүхий л санал санаачилгыг парламентын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 4 цаг 12 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 4 цаг 12 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 4 цаг 14 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 4 цаг 15 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 4 цаг 16 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 4 цаг 17 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 4 цаг 18 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 4 цаг 19 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 4 цаг 20 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 4 цаг 21 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 4 цаг 22 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 5 цаг 58 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 6 цаг 18 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 6 цаг 28 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 6 цаг 33 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 6 цаг 38 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 6 цаг 43 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 10 цаг 19 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 10 цаг 23 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 10 цаг 23 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top