x

Хазгар хүргэний хорлол ба хазайсан АРДЧИЛАЛ

Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй С.Эрдэнийг өрсөлдөгчид нь биш өөрийнх нь намын ноход урж тасдахад бэлэн байна. Инээсэн нөхөр уурласан дайснаас илүү аюултай гэж энэ. Тодруулбал, Женко намынхан С.Эрдэнийг унагахын төлөө улаан цагаандаа гарчээ. Увс, Сүхбаатарт С.Эрдэнийн штабыг байгуулахгүй байх, сонгуульд нь оролцохгүй байх даалгаврыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нар үүрэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд хүртэл явж байна.

С.Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ авахдаа намын дотор шургалсан хар хүчний тухай зүгээр нэг онцлоогүй биз. Түүний дурдсан тэрхүү хар хүч нь мэдээж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ба монгол ялначууд. С.Эрдэнэ яагаад Ардчилсан нам ялах ёстойг тодорхойлохдоо “Нэг намыг өөрсдийн өчүүхэн эрх ашиг, шунал хүсэлд мулгуйдан бидний үнэт зүйлийн нэгдлийг хуваагдмал болгох гэсэн энэхүү хар хүч өнөөдөр өөрсдийн эрх мэдлээ алдаж чадахгүй, өчүүхэн эрх ашгийнхаа төлөө нэг цул үндэстнийг хагалж, хуваан үнэт зүйлсийг маань дэвсэлж, устгахаар улаарч байгааг бид харж байна. Тиймээс бид өөрт байгаа хүч чадлаа дайлчлан энэхүү тулаанд итгэл төгс ялна гэдгээ илэрхийлж байна. Энэ хар хүчний учруулах хор хохирол дэндүү том гэдгийг маш сайн ойлгож байна" гэсэн.

Монголын ардчиллын буяныг хамгийн их хүртсэн нь Х.Баттулга. Эсрэгээрээ Ардчилсан нам УИХ-ын сонгуульд дараалан ялагдахад хүргэсэн хүн нь бас л Х.Баттулга.

УИХ-2016 оны сонгуулийн өмнөхөн Ардчилсан намын эсрэг жагсаал зохион байгуулж явсан нь гүүглд баримт болон үлджээ. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн турш хар технологиор АН-ынхнг намнаж, гүтгэж, самарч ирсэн. Х.Тэмүүжинг сайн ах, С.Баярцогтыг оффшорчин, Л.Гантөмөрийг мүүнчин, М.Батчимэг агсныг тагнуулч, Г.Батхүү агсныг тангаргийн буг, Ч.Сайханбилэгийг Дубайчин гээд аль өнгөтэй өөдтэй болгонд нэр хоч зүүж, ёстой л худал үгийг мянга давтаж үнэн болготол нь хар пиараар нүдсэн дээ.

УИХ-ын 2020 оны сонгуулиар АН-ын нэр дэвшигчдийг олноор нь баривчилж шоронд хийсэн.  Салсан, нийлсэн хүүхнүүдээ нэр дэвшүүлж АН-ын саналаас хуваасан гээд түүний гай их. Гэтэл спиртын наймаачнаас Монголын тэрбумтан, тэрбумтанаас Монгол Улсын Төрийн тэргүүн болтлоо тэр Монголын ардчиллын буяныг хангалттай эдэлж яваа. Ардчиллын ололтоор Х.Баттулга Ерөнхийлөгч болсон бол Х.Баттулгын гайгаар Монголын ардчилалд өнөөдөр аюулын харанга дэлдээд байна.

Монголыг Шанхайн ломбардад тавихыг санаархсан, цаазын ялыг сэргээхийг завдсан, 14 хүнийг үзэл санааны хохирогч болгосон, нэмээд улс төрийн намуудыг тарааж ганц хүний дарангуйлал тогтоохыг оролдсон гээд түүний гэм нүгэл их. Монголд ашигтай төсөл болгоныг гацааж, Монголын эрх ашгийн эсрэг ажилласан. Төмөр замын төслийг зогсоож, Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлж, гадаадын дарангуйлагчидтай нийлж хар мөнгө угаасан гээд Женкогийн нүглийг нь тоочоод барашгүй. Түүний гацаасан, нураасан бүхэн Монголыг ялагдалд хүргэж, Оросод “ялалт” авчирсан гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй.

Оросын нүүрсний зах зээлийг тэлэхийн тулд Монголын нүүрсний төмөр замыг 10 жил гацаасан түүнийг В.Путин нь хүртэл ашиглаад хаясан. Хамгийн сүүлчийн удаа Төрийн тэргүүний хувиар Кремльд анх удаа хөл тавих гэсэн Х.Баттулгын хүсэлтийг нь “ах” нь хүлээж аваагүй байдаг.

Оюутолгойн гэрээг байгуулж Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан болгоныг харлуулж, шоронд хийснийг гадны захиалга гэж харах хүмүүс ч бий. Одоо Ардчилсан намыг дээрэмдэж аваад Монголын ардчиллыг булшилж, авторитори дэглэм тогтоохыг мөрөөдөж яваа. Хадамсаг хазгар хүргэнээс болж Монголын ардчилал хэдийнэ хазайжээ. Энэ хар хүчний эсрэг зогсож, хазайсан ардчиллыг хамгаалах ганц хүн бол С.Эрдэнэ гэж харагдаж байна.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 4 цаг 34 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 4 цаг 35 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 4 цаг 36 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 4 цаг 38 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 4 цаг 39 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 4 цаг 40 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 4 цаг 41 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 4 цаг 41 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 4 цаг 43 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 4 цаг 43 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 4 цаг 45 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 6 цаг 20 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 6 цаг 40 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 6 цаг 50 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 6 цаг 55 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 7 цаг 1 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 7 цаг 6 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 10 цаг 41 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 10 цаг 45 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 10 цаг 46 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top